» Монгол Улсын Үндэсний номын сангийн гадаад харилцаа

Монгол Улсын Үндэсний номын сангийн гадаад харилцаа

Монгол Улсын Үндэсний номын сангийн үйл ажиллагааны нэг хэсэг нь улс хоорондын соёлын харилцааны голлох чиглэл болсон гадаад харилцаа юм.

1924 оноос тус номын сангийн гадаад харилцаа эхэлсэн бөгөөд 1991 онд Олон Улсын Номын Сангийн Холбооны гишүүн номын сан болсон.

Гадаад орнуудын номын сангуудтай хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр байгуулан номын сангийн чиглэлээр сүүлийн үед гарч буй шинэ техник технологи, шинэлэг арга барил, туршлага харилцан солилцаж, өөрийнхөө номын сангаа таниулан сурталчлах, мэргэжилтэн болон ном хэвлэл солилцох зэргээр хамтын ажиллагаагаа улам өргөжүүлсээр байна.

Жишээ нь, Туркийн Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын дэмжлэгтэйгээр Ататуркийн нэрэмжит Турк Улсын Мэдээллийн Төвийг 2005 онд, Солонгосын Үндэсний Номын Сан, Солонгосын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллагын дэмжлэгтэй "Солонгосыг Харах Цонх” төслийн хүрээнд Солонгос Улсын Мэдээллийн Төвийг 2009 онд тус тус нээсэн.

Мөн түүнчлэн, манай улсын төдийгүй бусад улс орны түүх, соёл, зан заншлын талаарх болон дэлхийн шилдэг ном зохиолыг олны хүртэл болгох нь бидний үүрэг учир энэ чиглэлийн ном зохиол,гар бичмэлийг бусад орны номын сангуудаас ном солилцооны журмаар авч уншигч олны хүртээл болгохыг бид зорьж ажилладаг.

Эдгээр үүрэг,зорилгоо биелүүлэхийн тулд өнөөдрийн байдлаар ОХУ, Япон, Солонгос, Тайвань, Чех зэрэг 84 гаруй орны 113 номын сан, эрдэм шинжилгээний байгууллагатай харилцаа тогтоон хамтран ажиллаж байна

 


Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Which site visit in regular basis?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 86025675, 99116611

nadmaa@gmail.com

www.nationallibrary.mn

Copyright © 2015 The National Library of Mongolia. All right reserved.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola