Монгол Улсын Үндэсний номын сангийн 95 жилийн ойг тохиолдуулан ...

Монгол Улсын Үндэсний номын сангийн 95 жилийн ойг тохиолдуулан ... 

Монгол улсад орчин цагийн номын сан үүсч, Үндэсний номын сан байгуулагдсаны 95 жилийн ойн хүрээнд хийгдэх үйл ажиллагааны нээлт болно.

Монгол түмнийхээ бичиг соёлын гайхамшигт өвийг хадгалж хамгаалан, түгээн дэлгэрүүлж ирсэн Монгол Улсын Үндэсний номын сан 95 жилийн тэртээ байгуулагдан түүхэндээ Судар бичгийн хүрээлэнгээс эхлэн Улсын номын сан, Улсын нийтийн номын сан, Улсын төв номын сан, Үндэсний номын сан нэрээр үйл ажиллагаагаа явуулж 2016 онтой золгож байна. Ийнхүү тус номын сан нь 95 жилийн ойн үйл ажиллагаагаа 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн нээж жилийн турш 95 жилийн ойн үйл ажиллагааг угтсан ажлуудыг зохион байгуулах юм. Нээлтийн арга хэмжээ нь 2016.03.02-ны 11:40 цагаас Монгол Улсын Үндэсний номын сангийн Их уншлагын танхимд болно. Тус арга хэмжээнд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны удирдлагууд, бусад номын сангийн удирдлагууд болон хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл, Ардын уран зохиолчид оролцоно. Мөн энэ үеэр шинээр эхлүүлээд байгаа томоохон ажлуудаас товч танилцуулна. Нээлтийн арга хэмжээний хүрээнд:
• "МУҮНС-95 жил” нээлт–Захирал А.Нансалмаа МУҮНС байгуулагдсаны 95 жилийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа томоохон ажлууд болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаарх мэдээллийг хүргэж үйл ажиллагааг нээнэ.
• "МУҮНС-95 жил” видео танилцуулга
• "Бид номын санчид” видео танилцуулга
• "МУҮНС-95 жил” фото үзэсгэлэн
• Коха номын сангийн цогц программ товч танилцуулга
• Үндэсний номын сангийн шинэ вэб сайт товч танилцуулга

Хаана: Монгол Улсын Үндэсний номын сан, Холбоо барих утас: 99723204
Эрхэм сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан та бүхнийг ирж энэхүү арга хэмжээг сурвалжилна гэдэгт итгэлтэй байна.

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Which site visit in regular basis?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 86025675, 99116611

nadmaa@gmail.com

www.nationallibrary.mn

Copyright © 2015 The National Library of Mongolia. All right reserved.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola