Номын баяр 2015 - МҮНСан

18 ДАХЬ УДААГИЙН "Номын баяр – 2015”-ыг 9-р сарын 19-ны өдөр Их эзэн Чингисийн талбай, УБ хотын дүүргүүд, бүх аймаг, суманд Монгол Улсын Үндэсний номын сан, Улаанбаатар хотын төв номын сан, Хүүхдийн төв номын сан, 21 аймгийн номын сангууд, хэвлэлийн газрууд, номын дэлгүүрүүд, зохиолч, орчуулагч, сэтгүүлчид, хөдөө орон нутагт номын бизнес эрхлэгчид, Д.Нацагдоржийн нэрэмжит "Тэргүүний уншигч-Номын сайн нөхөр" тэмдэгтнүүд, номын элгэн садан, номд дурлагчид нэгэн дор цуглаж баяраа тэмдэглэлээ.

Өдөрлөгийн хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас ном бэлэглэх, "Бид номын санчид” мэргэжил сурталчлах өдөрлөг, "Зохиолч – уншигчдын уулзалт”, "Бид номд дуртай” аянд нэгдэгчдийн цугларалт, номын 20-50%-ийн хямдралтай худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын төрөлжсөн үзэсгэлэн, "Ном хөтөлбөр”, 2014-2015 оны хүүхдийн ном зохиолын "Шинэ ном”-ын үзэсгэлэн, Хүүхдийн Төв номын сангийн түүхээс "Он цагийн хэлхээс” фото зургийн үзэсгэлэн, 21 аймгийн номын баярын үйл ажиллагааг сурталчилсан үзэсгэлэн, Номын сангийн хуулийн тухай танилцуулга болон номын шагналтай тэмцээн уралдаанууд боллоо.

 

Уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд, хүүхэд залуусын ном эрдэмд нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 оны 8-р сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн 9-р сарын 3 дахь долоо хоногийн бямба гарагийг "Номын баярын өдөр” болгосон билээ.

Энэхүү зарлиг гарснаар улс орон даяар номтой холбоотойажлууд хүүхэд залуус руу чиглэн өрнөсөөр байгаа төдийгүй, улмаар ном уншдаг, гэртээ номын сантай байх нь орчин цагийн оюунлаг хүн бүрийн хүсэл сонирхол, эрхэмлэн дээдэлдэг амьдралын хэв маяг, хэвшил болоод байна.

Ерөнхийлөгчийн тамгын газраас бэлэглэж буй МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн "Ардчилал бол сонголт”, "Ардчилал бол боломж”, "Ардчилал бол шийдэл”, "Ардчилал бол оролцоо”, "Ардчилал бол хариуцлага” 5 боть, нийт 3815 ширхэг номыг улсын хэмжээний бүх төрлийн номын санд хуваарийн дагуу тараан өгч байна.

"Бид номын санчид” мэргэжил сурталчлах өдөрлөгийн хүрээнд:

- "Номын сангийн хууль” сурталчлах арга хэмжээ

- "Дэлхийн номын сангуудын өвөрмөц хийцтэй барилгууд” фото үзэсгэлэн

- "Бид номын санчид” видео танилцуулга

- Мэргэжил сурталчилсан жүжигчилсэн тоглолт

- Ая дууны мэндчилгээ

- Номын сангийн мэргэжлийн номын үзэсгэлэн

- Номын сангийн шинэлэг үйлчилгээ-мэдээлэл танилцуулга гэх мэт олон үйл ажиллагааг танилцууллаа.

"Ардын уран зохиолч – уншигчдын уулзалт, ярилцлага”-ыг Чингис хааны талбайд МЗЭ, МУҮНС хамтран зохион байгууллаа. Уулзалт ярилцлагыг яруу найрагч Мөнхбаатар хөтлөн явуулсан бөгөөд Ардын уран зохиолч, яруу найрагч П.Бадарч, Т.Галсан, Ш.Дулмаа, Б.Догмид, төрийн шагналт зохиолч Долгорын Нямаа нар уригдан оролцож үзэгч, уншигч өргөн олон, хүүхэд залууст хандан сэтгэгдэл, сэтгэлийн үг захиас хэлж, өөрсдийн уран бүтээлээс уншиж сонирхууллаа. Түүнчлэн Ардын уран зохиолч Д.Цоодолын "Тэнэг” шүлгийг "Сүлд” телевизийн дуу оруулагч Содбаяр, Ардын уран зохиолч П.Бадарчийн "Эхийн сэтгэл” шүлгийг СУИС-ийн оюутан Номин-Өлзий нар уншиж сонирхууллаа. Нийт 500 оролцогч сонирхон үзлээ.

Мөн Үндэсний номын сангаас "Ардын уран зохиолчдын бүтээлийн дээжээс” үзэсгэлэнг 449 номоор, "Шинэ ном - 2015” үзэсгэлэнг 100 номоор, "Номын санчийн ширээнд” үзэсгэлэнг 85 номоор, "Хамгийн жижиг, хамгийн том ном” үзэсгэлэнг 98, номоор тус тус гаргаж нийт 732 ном хэвлэлийг баярт оролцогч өргөн олонд сурталчиллаа.

"Номын сангийн тухай хуулиас” хуулийн танилцуулга 150 ширхэг, "Ном унших арга”, "Уншина гэдэг гайгүй хэрэг”, "Ном унших арга тус” зөвлөмжүүдийг 300 ширхэг тарааж сурталчиллаа.

"Номын ертөнц” ТББ-аас зохион байгуулсан "Би номд дуртай” уншигч хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг Үндэсний номын сан номын баярт оролцогч 160 хүнээс авч "Номын ертөнц” ТББ-д өглөө.

 

Номын баярын нээлт

Д.Нацагдоржийн нэрэмжит "Тэргүүний уншигч-Номын сайн нөхөр" тэмдэгтнүүд

Улсын хэмжээний бүх төрлийн номын сангуудад Ерөнхийлөгчийн тамгын газраас ном бэлэглэлээ

"Ардын уран зохиолч – уншигчдын уулзалт, ярилцлага


"Бид номын санчид” мэргэжил сурталчилах өдөрлөг




Үндэсний номын сангаас гаргасан үзэсгэлэнгүүд

 

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл нэмэх
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Which site visit in regular basis?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 86025675, 99116611

nadmaa@gmail.com

www.nationallibrary.mn

Copyright © 2015 The National Library of Mongolia. All right reserved.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola