Зүүн бүсийн номын санчдын “Ажил мэргэжлийн өдөрлөг”-ийн тайлан

2015 оны 05 дугаар сарын 05Чингис хот

Зүүн бүсийн номын санчдын "АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ӨДӨРЛӨГ” 3 дугаар уулзалт 2015 оны 05-р сарын 01, 02-нд Чингис хотодзохион байгуулагдаж, Дорнод аймгийн төвийн болон сумын нийт 31 номын санч, Сүхбаатар аймгийн төвийн болон Түмэнцогт, Уул-баян, Наран, Эрдэнэцагаан сумын нийт 17 номын санчид, Хэнтий аймгийн төвийн болон 22 сумын номын санчид болон сумдын нийт 80 гаруй номын санчид оролцлоо.

СУИС-ын харьяа Соёлын сургуулийн багш Т. Хайдав, Удирдлагын академийн номын сангийн захирал Ч. Мөнх-Эрдэнэ, Д. Нацагдоржийн нэрэмжит хотын номын сангийн мэдээлэл технологийн ажилтан Л. Гантулга болон БНХАУ-ын ӨМӨЗ Орны Хөлөнбуйр хотын шинэ баргабаруун хошуу болон зүүн барга хошууны нийт 11 төлөөлөгчид оролцлоо.

 

 


Ажил мэргэжлийн өдөрлөгийн хүрээнд "Ур чадварын уралдаан тэмцээн” зохион байгуулж, Хэнтий аймгийн төвийн номын сангийн хамт олны "Оюуны ундарга” баг ТЭРГҮҮН БАЙР, Сүхбаатар аймгийн "Жаахан шарга” ДЭД БАЙР, Хэнтий аймгийн сумдын номын санчид оролцсон "Хөх судар” баг ГУРАВДУГААР БАЙР эзэллээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Энэ жилийн "Ажил мэргэжлийн өдөрлөг”-ийн онцлог нь номын санчдын мэдлэг, харилцаа хандлагыг өөрчлөх, мэдээллийн идэвхтэй зуучлагч байхад номын санчдыг чадавхжуулах зорилгоор "Орон нутгийн номын сан, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдвээр СУИС-ын Соёлын сургуулийн багш, Номын сангуудын консорциумын гүйцэтгэх захирал Т. Хайдав, "Уламжлалт үйлчилгээнээс мэдээллийн технологид суурилсан үйлчилгээнд шилжих нь” сэдвээр Д. Нацагдоржийн нэрэмжит хотын номын сангийн мэдээлэл технологийн ажилтан Л. Гантулга, "Номын санчдын ёс зүй, харилцаа хандлага” сэдвээр, Удирдлагын академийн номын сангийн захирал Ч. Мөнх-Эрдэнэ нар сургалт семинар зохион байгууллаа.


Ур чадварын уралдаан тэмцээний хүрээнд зохион байгуулсан "Спортын тэмцээн”-д Ж. Цагаан захиралтай Дорнод аймгийн төвийн номын сангийн баг тамирчид "ТЭРГҮҮН БАЙР”, Хэнтий аймгийн номын сангийн баг тамирчид "ДЭД БАЙР”, Дорнод аймгийн сумдын номын сангуудын баг тамирчид "ГУРАВДУГААР БАЙР”, Сүхбаатар аймгийн номын сангийн баг тамирчид "ТУСГАЙ БАЙР” эзэлж, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

 

 

Энэхүү ажил мэргэжлийн өдөрлөгөөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 105 дугаар зарлиг Үндэсний бичиг үсгийн баярыг тэмдэглэж, "Барга ард түмний ёс заншил” сэдэвт илтгэлийн уралдаанд нийт 80 гаруй хүүхдүүд илтгэлээ ирүүлсэнээс хоёрдугаар шатны шалгаруулалтад БНХАУ-ын ӨМӨЗ Орны Хөлөнбуйр хотын шинэ барга баруун хошууны боловсролын газрын мэргэжилтэн Сэчин, Хөлөнбуйр хотын шинэ барга зүүн хошууны барга соёлын судалгааны хурлын дарга Х. Сумьяажав, соёлын судалгааны хурлын албан гэрийн эрхлэгч Х. Алмааз болон 2 хүүхдийн төлөөлөл, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгуудаас шалгарсан 6 хүүхэд оролцож, нийт 10 илтгэгч хүүхэд оролцсоноос Дорнод аймгийн ЕБ сургуулийн сурагч Ч. Алтанзулын "Баргын эрх чөлөөний тэмцэл, нүүдэл суудал” илтгэл тэргүүн байр, Сүхбаатар аймгийн нэгдүгэээр бүрэн дунд сургуулийн 11в ангийн сурагч Б. Батчимэгийн "Барга ард түмний хувцас эдлэл” дэд байр, БНХАУ-ын ӨМӨЗ Орны баруун барга хошууны Х. Начингийн "Барга нүүдэл” илтгэл гуравдугаар байр эзэлж, БНХАУ-ын Баруун барга хошуу, Зүүн барга хошуугаар аялах эрхийн бичгээр шагнаж урамшууллаа.

Энэхүү "Барга ард түмний ёс заншил” илтгэлийн уралдааныг Дорнод аймгийн Барга угсаатны соёлын өвийнхамт олон шагнаж урамшууллаа.

Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд Хэнтий, Дорнод аймгийн номын сангууд "Босоо монгол бичиг мину” үзэсгэлэн гаргаж уншигчид болон оролцогчдод суртачиллаа.

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    8-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola