Сүхбаатар Аймгийн Номын санчдын анхдугаар зөвлөгөөн боллоо

 

Сүхбаатар Аймгийн Номын санчдын анхдугаар зөвлөгөөн боллоо

 

Сүхбаатар аймгийн номын санчдын анхдугаар зөвлөгөөн"НОМЫН САНГ - ОРОН НУТГИЙН МЭДЭЭЛЛИЙН ТӨВ БОЛГОХ НЬ” сэдэвтэйгээр 2018 оны 01-р сарын 25-26-ны өдрүүдэд Баруун-Урт хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнийг нээж Сүхбаатар аймгийн Нийтийн номын сангийн захирал Х.Мөнгөн-Өлзий, АЗД-ын орлогч Т.Мөнхболд, НБХ-ийн дарга Баасандорж, БСУГ-ын соёл хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Золхүү, ахмад номын санч М.Дэнсмаа нар үг хэллээ. Сүхбаатар аймгийн номын санчдын анхдугаар зөвлөгөөнд МУҮНС, Хүүхдийн төв номын сан, Монголын номын сангийн консерциумаас мэргэжилтэн багш нар ирж оролцлоо.

Зөвлөгөөний өдрүүдэд Монголын номын сангуудын консерциумын тэргүүн, СУИС-ийн Соёлын сургуулийн тэнхимийн эрхлэгч Т.Хайдав"Номын санд нэвтэрч буй шинэ технологи”, Соёл урлагийн тайлангийн программ хангамж буюу "Монбиблио”программын давтан сургалт”, МУҮНСийн ахлах арга зүйч Б.Цогжаргал "Монголын номын сангуудын номзүйн ажлын өнөөгийн байдал, чиг хандлага”, "Каталоги, картын сангийн тогтолцоо”, Хүүхдийн төв номын сангийн хэлтсийн дарга С.Тунгалаг "Номын санчийн ёс суртахуун, үйлчилгээний соёл”, "Номын сангаас зохион байгуулах СОТА”, Сүхбаатар аймгийн БСУГазрын ахлах мэргэжилтэн Б.Золхүү "Соёлын ажилтны ёс зүй-харилцаа”, МУҮНС-ийн арга зүйч Б.Сарандэлгэр "Ном тодорхойлох журам ба номзүйн бичилт”, "Номын сангийн анхан шатны бүртгэлүүд, тэдгээрийг хөтлөх аргачлалууд”, Сүхбаатар аймгийн БСУГ-ын соёл хариуцсан мэргэжилтэн Г.Энхцэцэг "Хүн байхын учир” гэсэн сэдвүүдээр практик дадлага хосолсон үр дүнтэй сургалтыг зохион байгууллаа.

Зөвлөгөөний үеэр Монгол Улсын "Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэгээр:

-Баяндэлгэр сумын ахмад номын санч Бат-Өлзий овогтой Уранчимэг

-Баяндэлгэр сумын номын санч Доржпүрэв овогтой Буянтогтох

-Аймгийн нийтийн номын сангийн ахмад ажилтан Ренчиндондов овогтой

Хүрэлтогоо нар шагнагдлаа.

Тус зөвлөгөөнд сум, сургуулийн нийтдээ 50 гаруй номын санчид, ахмад номын санчдын төлөөлөл оролцлоо. Зөвлөгөөний төгсгөлд ХЭЛЭЛЦҮҮЛЭГ зохион байгуулан энэхүү арга хэмжээний талаар номын санчдын санал бодлыг тусган "Программ хангамж”, "Номын сангийн үйлчилгээ”, "Номын сангийн салбарын хүний нөөцийн бодлого” гэсэн 3-н чиглэлээр "ЗӨВЛӨМЖ” гаргалаа.

Үүнд:

Программ хангамж:

·Номын сангууд хоорондоо мэдээлэл солилцох, нэгдсэн хайлтын сан бүрдүүлэх, хүртээмжтэй байх, хөрвөдөг байх /нэг стандарт/,

·ЕБС-иудыг олон улсын стандартад нийцсэн программ хангамжтай болгох,

Номын сангийн үйлчилгээ:

·Номын сангийн шинэлэг үйлчилгээг судлаж нэвтрүүлэх,

·Номын сангийн орчин нөхцлийг сайжруулж, уншигч хэрэглэгчдэд таатай орон зай бий болгох;

·Харилцааны соёл болон ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн ажиллах;

·Уншигчийн судалгааг чанартай явуулж, судалгаанд тулгуурлан соёл танин мэдэхүйн ажил зохион байгуулах;

·Мэдээлэл номзүйн ажлыг өргөжүүлэх;

·Номын сангийн анхан шатны бүртгэлүүдийг үнэн зөв хөтлөх;

·Уламжлалт каталогийн зохион байгуулалтыг сайжруулж, редакцийг тогтмол хийж ажиллах;

·Сан хөмрөгийн бүрдүүлэлтийг уншигчдын хэрэгцээнд тулгуурлан оновчтой хийх.

Номын сангийн салбарын хүний нөөцийн бодлого:

·Номын санч бэлтгэх сургалтын агуулга, хөтөлбөрийг шинэчлэх, мэдээллийн технологийн шинэ ололттой уялдуулах;

·Номын сангийн боловсон хүчнийг тогтвортой ажиллуулах, хөдөлмөр урамшууллын бодит үнэлгээг бий болгох;

·Номын санчдын хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, ажил үйлчилгээний хэт ачаалал, давхардлыг бууруулах, түүнд дүйцэх цалин урамшууллыг тогтоох, нийгмийн хамгааллын асуудлыг сайжруулах;

·Номын санчдын мэргэжлийн болон суурь ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлээрээ бие даан суралцах эрмэлзлэлийг дэмжих.

 
 
 
Сүхбаатар Аймгийн Номын санчдын анхдугаар зөвлөгөөн боллоо Сүхбаатар Аймгийн Номын санчдын анхдугаар зөвлөгөөн боллоо

Сэтгэгдэл:

«    8-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola