JCI НОМЫН БАРИНТАГ ТӨСӨЛ

НОМЫН БАРИНТАГ ТӨСӨЛ

 

Нүүдэлчин монголчуудын түүх, соёлын тухай мэдлэг, мэдээллийг тээсэн үнэтэй, ховор номыг баринтаглах нь хойч үе, судлаач, эрдэмтэн мэргэдэд уламжлалт байдлаар нь өвлүүлэн үлдээх буянтай үйлсийн нэг юм. Тиймээс ч эрт үеэсээ номтой мэргэдийн ном сударт баринтаг урлан, түүнийгээ өргөн барьдаг байсан сайхан уламжлалтай билээ.

.

"Түүхээ хадгалъя" төслийг 2015 оноос JCI Капитал ТББ санаачлан Монголын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт буй 35,000 орчим баринтаггүй болон хэт хуучирсан баринтаг нь хадгалалтын горимд нийцэхгүй болсон соёлын үнэт өв болсон ном судруудад НОМЫН БАРИНТАГ хандивлах ажлыг амжилттай зохион байгуулж байгаа.

Бид номыг дээдлэн хүндэлж ирсэн монгол уламжлалыг сэргээн, нийгэмд эерэг сэтгэлгээ, эерэг давалгааг үүсгэх үйл ажиллагааг уриа болгон энэхүү төсөлдөө олон нийт, иргэд байгууллага болон оюутан сурагчид, сайн үйлст уриалагч нарыг нэгтгэн оролцууллаа.

НОМЫН БАРИНТАГ төсөлд 80 гаруй байгууллага, анги хамт олон, айл өрх, ам бүлээрээ болон хувиараа энэ сайхан ажилд идэвхи санаачилгатай оролцож,баринтаг бүрт өөрсдийнхөө ур ухаан, хөдөлмөр, чин сэтгэлээ шингээн 2017 онд гэхэд 5203 ширхэг баринтаг өгсөн байна. 2015-2017 оны үйл ажиллагаанд нийт 15000 орчим баринтагийг идэвхи зүтгэлтэй ард иргэд сайн буяны илэрхийлэл болгон хүлээлгэн өгсөн байна.

Монгол Улсын Үндэсний номын санд хадгалагдаж буй 100-300 жилийн өмнөөс Монголчуудын бичин туурвиж, хадгалан цуглуулж, уншиж судлан байсан соёлын баримтат өв болох эдгээр сурвалж бичгүүд болон номуудад баринтаг хийж өгөх нь, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах, ирээдүй, хойч үедээ өвлүүлэн үлдээх "Насыг нэмэх”-ийн учир шалтгаантай та бидний хувь нэмрээ оруулах сайн үйлс юм.

2018 онд JCI Капитал ТББ санаачлагаар хэрэгжиж байгаа НОМЫН БАРИНТАГ төсөл үргэлжлэх бөгөөд Монгол судлалын холбогдолтой англи хэл дээр бичигдсэн 108 ширхэг номыг худалдан авч МҮНС-д хандивлах үйл ажиллагаа мөн давхар хэрэгжих юм.

Сэтгэл зүтгэл гарган оролцож байгаа та бүхэндээ гүнээ талархаж байгаагаа МҮНС-ийн хамт олны зүгээс илэрхийлж та бүхний гэр бүлд эрүүл энхийг хүсэж ажил үйлс тань өөдлөн дэвжиж байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.

 

 

JCI НОМЫН БАРИНТАГ ТӨСӨЛ

Сэтгэгдэл:

«    11-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola