Номын санч мэдээллийн ажилтнуудын анхааралд:Цахим уншлагын үйлчилгээний журам


Номын сангийн тухай хуулийн 13.1-д заасны дагуу "Цахим уншлагын үйлчилгээ үзүүлэх журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэсэн заалтын дагуу "Цахим уншлагын үйлчилгээний журам”-ын төслийг Соёлын яамнаас боловсруулсан байна. Та бүхэн журмын төсөлтэй танилцан 2021 оны 01.16-ны дотор саналаа ирүүлнэ үү.

Цахим уншлагын үйлчилгээний журам


Төсөл

Нэг. Нийтлэг үндэслэл

Байгаль, хүний үйл ажиллагаатай холбоотой гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлээс улбаалж номын сангуудад цахим уншлагын үйлчилгээг улам эрчимжүүлэх, хөгжүүлэх шаардлага тулгараад байгааг ойрын жишээнүүдээс харж болно.

Мөн Монгол Улсын Номын сангийн тухай хуулинд цахим номын сантай холбоотой заалтууд орсонтой холбоотойгоор жил бүр статистик мэдээнд ч мөн адил цахим уншлагатай холбоотой тоо баримтууд шаардагдах болсон юм.

Монгол Улсын иргэдийн хувьд сүүлийн жилүүдэд 80, 90 хувь нь цахим номын сангийн үйлчилгээг хүлээн авч болох ухаалаг төхөөрөмж ашиглах болсон нь цахим номын сангийн үйлчилгээг хүргэх таатай нөхцөл боломжийг бүрдүүлж буй юм.

Иргэдэд мэдээллийг цаг алдалгүй хүргэх тухай Олон улсын болон дотоодын үзэл баримтлал, хөтөлбөрүүд ч гарч байна. эдгээр хөтөлбөрүүдэд номын сангийн үйлчилгээг цахим болгох заалтууд ч оржээ. Тэдгээрээс дурдвал:

 

1.1.Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх (Алсын хараа 2050: Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, 2019)

1.2.Номын сангийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж, чанар, хүртээмжийг дээшлүүлнэ (Алсын хараа 2050: Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, 2019).

1.3.Хилийн чанад дахь монгол иргэдийг дэмжих, өв соёлоо хадгалж хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх, монгол хэл, соёлын агуулга бүхий сурах бичиг, ном товхимол, цахим агуулга, бүтээлүүд бий болгон түгээх, монгол иргэд болон монгол төрийн харилцаа, хамтын ажиллагааг дэмжсэн "Дэлхийн монголчууд” хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлнэ (Алсын хараа 2050: Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, 2019).

1.4.Дэлхийн болон монгол сонгодог зохиолууд, үндэсний онцлогтой утга зохиолын бүтээлүүдээс бүрдсэн бичил номын сан, гэрийн номын сантай болгох аян өрнүүлж хүүхэд залууст заавал унших ном, сонсох подкаст, үзэх кино, вэб хуудсыг бий болгоно (Алсын хараа 2050: Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, 2019). үндэслэлүүдийг гаргаж өгнө.

1.5.Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нь уншлагыг олон нийтийн хүртээл болгоход чиглэгдсэн нэвтрүүлгийн цаг, цахим болон тогтмол хэвлэлийн буланг тогтмол ажиллуулж уншлагыг дэмжиж сурталчилна. (УНШЛАГЫГ ДЭМЖИХ ЖУРАМ, 2018)

1.6.Номын сангийн сан хөмрөгт хадгалагдаж байгаа /соёлын болон түүхийн үнэ цэнэтэй, ховор, хуучны "үнэт”/ мэдээллийн эргэлтийг нэмэгдүүлэх, нийт уншигчдын мэдээлэл чөлөөтэй хүртэх эрхийг нээх, ………………….., уншигчдын цагийг хэмнэх замаар ----монгол хүний оюун санааны болон эдийн засгийн чадамжийг дээшлүүлэхэд журмын зорилго оршино.

1.7.Номын сангийн тухай хуулийн дөрөвдүгээр бүлгийн 13 дугаар зүйлийн 2-т заасан "Номын сан нь зохиогчийн эрх эзэмшигчтэй гэрээ байгуулсны үндсэн дээр өөрийн сан хөмрөгт байгаа ном хэвлэлийг бүрэн болон хэсэгчлэн цахим хэлбэрт оруулж цахим уншлагын үйлчилгээг үзүүлнэ” гэсэн заалтыг энэхүү журмаар зохицуулна.

Хоёр. Цахим уншлагын үйлчилгээнд хэрэглэгдэх нэр томьёо

2.1. Номын сангийн цахим уншлагын үйлчилгээ: Өөрийн сан хөмрөгт байгаа зохиогчийн эрхэд хамааралтай цахим ном, хэвлэлийг түгээн дэлгэрүүлэх, уншигчдад уншуулах, зээлээр олгох үйл ажиллагаа.

2.2. Цахим ном/хэвлэл/: Компьютер, эсвэл цахим уншигчийн тусламжтайгаар уншихад зориулан бүтээсэн зураг, текст бүхий цахим хэлбэрийн файл

2.3. Цахим ном унших : Цахим номыг онлайнаар, эсвэл офлайн горимд компьютер болон бусад уншигч дээр ажиллуулах.

2.4. Цахим номыг зээлдүүлэх/гэрээр олгох/: Зохиогчийн эрх бүхий цахим номыг тодорхой хугацааны дотор нээгдэж аншигдах програмын тусламжтайгаар ашиглах, ашиглуулах

2.5. Цахим номын/хэвлэлийн/ эрх эзэмшигч: Уг бүтээлийн зохиогчийн эрхийг эзэмшиж байгаа албан байгууллага, хувь хүн.

2.6. Нийтэд хүртээмжтэй байдлаар уншуулах: Нийтийн хэрэгцээнд зориулан цахим номыг уншуулж байгаа арга

2.7. Цахим уншлагын үйлчилгээ үзүүлэгч: Цахим уншлагын үйлчилгээ үзүүлж буй номын сан, вэб сайт, мэдээллийн төвүүд

2.8. Уншигч:Цахим ном, хэвлэлийг унших, зээлээр авах хүсэлтэй, номын санд бүртгэлтэй уншигч, иргэд

 

 

Гурав. Цахим уншлагын үйлчилгээ үзүүлэх нөөц: (сан хөмрөг)-д тавигдах шаардлага

1.Номын санд ашиглах цахим ном, материал нь цахим ном боловсруулах, унших түгээмэл стандартад нийцсэн байвал зохино.

2.

3.1.Каталог, ном зүй

3.2.Цахим ном

3.3.Видео сан

3.4.Тайлан г.м.

Гурав.Номын сангийн цахим уншлагын үйлчилгээнд оролцогч талууд

Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага:

Цахим ном/хэвлэлийн/ зохиогч, эрх эзэмшигч:

Цахим ном, контент(агуулга) бүтээгч,

Цахим уншлагын үйлчилгээ үзүүлэгч:

Уншигч:

 

Дөрөв. Цахим уншлагын үйлчилгээ үзүүлэх суваг:

4.1.Өөрийн вэб сайт,

4.2.Нийгмийн сүлжээ,

4.3.Гар утас, таблетны aппликейшн,

4.4.Нээлттэй мэдээллийн сангуудтай холбох,

4.5.Өөрийн эзмшлийн цахим эх сурвалжийг өөр бусад байгууллагын мэдээллийн санд оруулсан тохиолдолд баримт дээр номын сангийн нэр, лого, танилцуулга заавал байх,

4.6..

Тав. Цахим уншлагын үйлчилгээний төрөл

Цахим уншлагын үйлчилгээ нь үндсэн 10 төрөлтэй байна.

Үүнд:

5.1.Онлайн каталог,

5.2.Номын сангийн вэб сайт,

5.3.Цахим сан хөмрөг,

5.4.Цахим олголт,

5.5.Бодит баримт, баримтын зарим хэсгийг цахим болгож өгөх,

5.6.Цахим лавлагааны үйлчилгээ,

5.7.Уншигчдыг цахимаар сургах, чиглүүлэх,

5.8.Хөдөлгөөнт төхөөрөмж дээрх үйлчилгээ,

5.9.Интерактив үйлчилгээ (Нийгмийн сүлжээ энд хамаарна)

5.10. Номын сан дахь интернэт ашиглуулах үйлчилгээ

Зургаа. Номын сан дахь цахим уншлагын үйлчилгээ үзүүлэгч номын сангийн ажилтан

6.1.1-3 ажилтантай номын сан 3-аас цөөнгүй тооны цахим уншлагын үйлчилгээ үзүүлдэг байна.

6.2.4-15 ажилтантай номын сан 5-аас цөөнгүйтооны цахим уншлагын үйлчилгээ үзүүлдэг байх

6.3.16 болон түүнээс дээш ажилтантай номын сан 8-аас багагүй тооны цахим уншлагын үйлчилгээ үзүүлдэг байх

Долоо. Баримтлах ерөнхий зарчим

7.1.Номын сангийн цахим уншлагын үйлчилгээ үзүүлэх тусгай журам боловсруулан мөрдөж болох ба энэхүү нийцсэн байвал зохино.

7.2.Цахим сан хөмрөгийн материалууд нь хүртээмжтэй байвал зохино,

7.3.Зохиогчийн эрх зөрчөөгүй байх.

7.4.Хүн төрөлхтний үүсгэсэн соёлын болон мэдлэгийн сан хойч үедээ хүргэж, цахим хуваагдлаас сэргийлэх.

7.5.Бүх оролцогчдод боломж олгох,

7.6.Нийтийн номын сангууд цахим уншлагын үйлчилгээ үзүүлэхдээ аль болох нээлттэй, төлбөр зардал бага, уншигчдад хүртээмжтэй систем сонгох,

7.7.Номын сан цахим уншлагын үйлчилгээ үзүүлэх төсөв төлөвлөсөн байх.

7.8.Жижиг номын сангуудыг цахим уншлагадаа ашигладаг байх.

Найм. Цахим уншлагын үйлчилгээ үзүүлэгч номын сангийн эрх

1.Номын сангууд нь арилжааны болон бусад цахим номуудыг ямар нэг тусгай зөвшөөрөл, эсвэл ямар нэг хориггүйгээр худалдан авах эрхтэй.

2.Номын сан нь цахим ном, мэдээллийн сан худалдан авах, хэрэглэхдээ боломжийн нөхцөл, хямд үнээр хандах ёстой.

3.Өөрийн сан хөмрөгт байгаа зохиогчийн эрх зөрчихгүй баримтыг цахим хэлбэрт чөлөөтэй шилжүүлэх

4.Зохиогчийн эрх эзэмшигтэй харилцан ашигтай гэрээ байгуулах

 

Ес. Цахим уншлагын үйлчилгээ үзүүлэгч номын сангийн үүрэг

●Цахим номыг урт хугацаанд хадгалах, эргэлтэнд оруулах газар нь номын сан байна.

●Цахим номын үйлчилгээ үзүүлэхдээ номын сангийн уншигчдын мэдээллийн нууцыг хамгаалж, бусдад задруулдаггүй байх.

●Нийтийн номын сангууд цахим уншлагын үйлчилгээ үзүүлэхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартад нийцсэн систем сонгож ашиглах

●Цахим мэдээллийн бүртгэл, мета мэдээлэл үүсгэхдээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн метадата үүсгэх стандартыг дагаж мөрдөх

●Системийн аюулгүй байдлыг хангах талаар арга хэмжээ авах

●Аль болох өртөг багатай, нээлттэй эхтэй систем ашиглах (Өөр газар оруулж болно)

Арав. Эрх зүйн зохицуулалт

●Номын сан болон уншигчдад цахим номыг унших, олгохдоо мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай, зохиогчийн эрхийн тухай хуулийг дагаж мөрдөнө.

●Харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан дэйзи форматтай ном, баримтыг Марракешийн гэрээний дагуу уншуулна.

●Журам зөрчвөл холбогдох хуулийн дагуу хариуцлага тооцно.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    1-р сар 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-p хороо, Чингисийн өргөн чөлөө-4

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2020 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola