Богд хаан ба Эх дагинад өргөсөн ерөөл

Богд хаан ба Эх дагинад өргөсөн ерөөл
Богд хаан ба Эх дагинад өргөсөн ерөөл
Богд хаан ба Эх дагинад өргөсөн ерөөл
Монголчууд дэлхийн тавцанд тусгаар тогтнолоо сэргээн мандуулахаар тэмцсэний үр дүнд 1911 оны 11 дүгээр сарын 29-нд хаант засагтай тусгаар улс болсноо зарлан тунхагласан түүхэн үйл явдал болсон юм. VIII богд Жавзандамбыг хаан ширээнд залж, улсын эх дагинад Дондогдулам(Дондовлхам) хатныг тус тус өргөмжилж төрийн их ёслол үйлдсэн тухай түүхэнд үлджээ. Энэхүү их төрийн ёслолд нэгэн чухал үйл болсон нь Богд хаан, Эх дагинад монголчуудаас ерөөл айлтган өргөжээ. Тус ерөөл нь манай номын сангийн Гар бичмэл-Монгол судлалын сан хөмрөгт хадгалагдаж байна. Ерөөлийг хоёр талд нь луун хээтэй шар торгон хавтсаар хавтаслаж, шар өнгийн муутуу цаасан дээр таван мөр хар бэх, бийрийн дармал бичгийн хэвээр тун нямбай сайхан бичжээ. Богд хаан ба Эх дагинад өргөсөн ерөөлд: "Ум сайн амгалан болтугай. Монголын хан ван бэйл бэйс гүн засаг, хамба цорж хутагт хувилгаан лам нараас дараалан ардад хүртэл шар хар олон нийтээр гурван эрдэнийн чин бишрэлээр хичээнгүйлэн мөргөж, өчин Айлтгахуй нь бидний олон монгол шавь боолчууд цөм эртний ерөөл баридлагын хүчээр эдүгээ цагийн бэрхэд тэнцэлгүй гайхамшигт Очирдара богд багш лам хийгээд Эх дагина юугаан ойр дагалдан төрж, зүйл зүйлийн жолоодон сургах зүйлийг хүлээн хүртэж, сүслэн шүтсээр харш дайсны этгээдээс ангижрсан үүнд бүгдээр тэсгэлгүй баярлан нэгэн сэтгэлээр зөвлөөд, өлзий учрал бүрдсэн энэхүү сайн өдрийг сонгон тохиолдуулж, манай Монгол улсын эртний Их Чингис хааны үр Түшээт ханы хөвгүүнээс үе дараалан шинж тэмдэг онц тодорхойгоор хувилж, гурван цагийг илэрхийгээр заасаар өчнөөн зуун жилд Олноо өргөгдсөн Шашныг мандуулах амьтныг жаргуулагч Аврал итгэл хамгийг айлдагч оройн чандмань эрдэнэ арга билгийг хосолж таалан зохиосон Очирдара гэтэлгэгч Богд гэгээн танаа Монгол улсын Эзэн шашин төрийг хослон баригч Наран гэрэлт түмэн наст Богд хаанд өргөмжлөн, бас эрдэнэ шашныг өрнүүлэгч чин үнэн сүжигт тус ачлалт тунгалаг чандмань далай дайчин ялгуусан дагина эрх Цагаандара ноён айлдал энэрлийн эзэн гурван орны дагинасын эрхэм таныг улсын эх дагинад өргөмжилж, өөр өөрийн эрдэнийн сууринд залаад өлзийт зургийн тэмдэгт хас эрдэнийн тамга ба бас бус эрдэнэсээр бичсэн өргөмжлөлүүд сэлтийг оройн дээр өргөж, алтан мутруудад ёслон дэвшүүлж мөргөөд...” хэмээн бичжээ. Мэдээлэл бэлтгэсэн номын санч Ч.Гансүх

Сэтгэгдэл:

«    1-р сар 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-p хороо, Чингисийн өргөн чөлөө-4

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2020 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola