Шинэ барилгад нүүж орох болон ашиглалтын төлөвлөгөөтэй танилцаж, санал солилцлоо.

Шинэ барилгад нүүж орох болон ашиглалтын төлөвлөгөөтэй танилцаж, санал солилцлоо.
  Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Соёл гэгээрлийн газрын дарга Д.Наранцэцэг, Номын сангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах шинжээч Б.Баяраа нар Үндэсний номын санд ажиллаж, шинэ барилгад нүүж орох бэлтгэл болон ашиглалтын төлөвлөгөөтэй танилцаж, санал солилцлоо.

Үндэсний номын сангийн захирал Б.Ичинхорлоо өнөөгийн байгаа төв байраа монгол судлалын номын сан, гар бичмэл ном судрыг сэргээн засварлах, дижиталчлах төв, ховор хуучин номын үзэсгэлэн, энэ онд ашиглалтанд орох шинэ байраа орчин үеийн дижитал номын сангийн зориулалтаар ашиглахаар төлөвлөж, бэлтгэл ажлаа хангаж буйг албаны хүмүүст танилцууллаа.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Үндэсний номын сангийн 11 давхар, 9948,2 кв.м талбай бүхий шинэ байр баригдаж, 85 хувийн гүйцэтгэлтэй байна.
Шинэ номын сангийн барилга ашиглалтанд орсноор 450 суудал бүхий хүчин чадалтай болох бөгөөд харааны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан соёл, боловсролын танхимтай байх юм. Мэдээллийн эрин зуун дахь технологийн шинэчлэлт нэвтрүүлж ном хэвлэлийг сканердан тоон хэлбэрт шилжүүлснээр хялбар аргаар, хурдан шуурхай мэдээлэл олж авах боломж бүрдэнэ.
Түүнчлэн номын үзэсгэлэнгийн болон хурлын танхим, мини театр, ном, бичиг хэргийн дэлгүүр, хэвлэлийн үйлчилгээгээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийг өөрийн онцлогт тохируулан хөгжүүлж, барилгын ашиглалт болон олон төрлийн нэмэлт үйлчилгээгээр орлого олохоор төлөвлөөд байна. Харин хуучин номын сангийн төв байраа монгол судлалын номын сан, гар бичмэл ном судрыг сэргээн засварлах, дижиталчлах төв хэвээр үлдээх юм.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    3-р сар 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-p хороо, Чингисийн өргөн чөлөө-4

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2021 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola