Фондын тооллого

Тооллогын зорилго, хэлбэр

Фондын тооллого нь номын сангийн бүртгэлийн баримтуудад бүртгэгдсэн ном, хэвлэл болон бусад баримтууд фондод бэлэн байгаа эсэхийг тодорхойлох ажиллагаа юм. Тооллогыг ээлжит ба ээлжит бус тооллого гэж ангилдаг.

Ээлжит бус

Ээлжит бус тооллого гэдэг нь тооллогыг хийх хугацаа болоогүй боловч зайлшгүй явуулах шаардлага гарсан дараах нөхцлүүдэд заавал хийнэ. Үүнд:

— Эд хариуцагч өөрчлөгдөхөд

— ямар нэгэн хариуцлага алдсан тохиолдолд захиргааны санаачилгаар

— Гал, усны гэнэтийн аюул ба гадны нөлөөнөөс хамаарсан бусад онцгой байдал учирсан бол

— Номын сангийн фондыг нүүлгэн шилжүүлэх эсвэл фондын хэсгийг салгахад

— Номын сангийн дотоод зохион байгуулалтад өөрчлөлт хийх ба номын санг татан буулгах

Ээлжит тооллого

Ээлжит тооллого нь номын сангийн ажлын төлөвлөгөөнд тусгагдсан байх ба тооллогын бэлтгэл ажлыг 2-3 сарын өмнө хангасан байна.

Номын сангууд ээлжит тооллогыг дараах хугацаанд тогтоохоор хэлэлцэж байна. Үүнд:

— Зориулалтын сейф шүүгээнд хадгалдаг нилээд үнэтэй фондыг –жил бүр

— Ховор номын фондыг-2 жилд

— Үнэт номын фонд ба музейг- улсын тооллогыг 4 жилд, байгууллагын тооллогыг 2 жилд

— 30,000 хүртэлх тооллогын нэгжийг хамарсан фондыг-жил бүр

— 30,0-100,0 хүртэлх тооллогын нэгжийг хамарсан номын сангийн фондыг-2 жилд

— 100,0-300,0 хүртлэх тооллогын нэгжийг хамарсан номын сангийн фондыг-4 жилд нэг удаа

— 300,0-500,0 хүртлэх тооллогын нэгжийг хамарсан номын сангийн фондыг-7 жилд нэг удаа

— 500,0-1 сая хүртлэх тооллогын нэгжийг хамарсан номын сангийн фондыг -10 жилд нэг удаа

— 1 саяас дээш тооллогын нэгжийг хамарсан номын сангийн фондыг-15 жилийн хугацаанд хийж гүйцэтгэдэг байна.

Тооллогын бэлтгэл ажил

Аливаа тооллогыг үр дүнтэй явуулахын тулд урдчилсан бэлтгэл ажлуудыг заавал хангасан байна. Үүнд:

·Номын сангийн фондын тооллогод санхүүгийн баримтад тусгагдсан үнийн дүнг шалгаж бэлэн байлгахад онцгой анхаарна. Энэхүү шалгалт дансны дугаар олгогдсон бүх төрлийн баримтуудыг хамарсан байна.

·Тооллого явуулах үндэслэл нь байгууллагын захирал, даргын тушаал болно. Тооллогын комиссыг комиссын дарга, 3-5 хүний бүрэлдэхүүнтэй томилно. Тушаалд тоолох болсон шалтгаан, тооллогын хугацааг заасан байхаас гадна тоолох арга, өгөгдсөн хугацаанд номын сангийн ажлыг зохицуулах горимыг тусгаж болно.

— Тооллогод холбогдох баримт бичгүүдийг эмхлэн цэгцлэнэ. /урьдах тооллогын акт, фактур, төлбөрийн баримтууд, нэг бүрчилсэн ба нэгдсэн бүртгэл, холбогдох каталог, картын сан, талон гэх мэт/

— Фондын байрлалтыг шалган, буруу байрлагдсаныг залруулсан байна.

— Фондоос гадагш өгөгдсөн ном бусад баримтуудыг эргүүлэн татсан байна. /2-3 долоо хоногийн өмнө/

— Урьдах тооллогын үед гарсан өр, авлагыг бүрэн шийдвэрлэсэн байна.

—Тооллого явуулах төлөвлөгөө, аргачлалыг томилогдсон комисст танилцуулна.

—Тооллогод шаардлагатай бичгийн хэрэгслээс гадна тооллого хийх хүмүүсийн

эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хувцас, зөөлөн эд материалаар хангах.

Тооллогыг явуулах аргууд

Номын сангийн фондын тооллогыг явуулах хэд хэдэн аргууд байдаг.

Ерөнхий дансаар тоолох

Энэ аргыг цөөн номтой /50 мянга хүртэлх/ фондууд ашиглахад тохиромтой.

Ерөнхий дансаар тоолоход багадаа хоёр хүн орох бөгөөд нэг нь тухайн фондыг

хариуцагч байна. Тооллогыг тасралтгүй явуулхад 1 цагт дунджаар 80 тооллогын

нэгжийг тоолох норомтой.

Дансаар тоолохдоо тавиурын нэг захаас номыг байгаа дэс дарааллаар авч

дансны дугаарыг хэлэх ба нөгөө нь ерөнхий данснаас дугаарыг олж бүх мэдээллүүдийг тулгаж, ном ба дансанд тоолсон тухай тэмдэг тавьж, буцаан байрлуулахдаа тоологдсон ба тоологдоогүй номыг ялгахаар байрлуулна. Тоолсон тухай тэмдэгт тооллого хийсэн оныг тодотгож өгсөн байдаг. Жишээ нь "2014 тоолов”, эсвэл зөвхөн "2014” гэсэн тэмдэг байна. Уг тэмдэглэгээг ерөнхий данс, мөн номонд тавьдаг.

Тасалбараар буюу хяналтын талоноор тоолох

Энэ аргаар тоолох хоёр хувилбар бий. Тасалбар буюу хяналтын талонд формулярын адил шифр, дансны дугаар, зохиогч, номын нэр, боть, цувралын дугаар, хэвлэгдсэн он, үнийг бичсэн байна. Мөн тасалбар бичсэн хүний овог нэрийн эхний үсгүүдийг тасалбарын зүүн доод буланд бичнэ.

— Нэгдүгээр хувилбар: Тасалбарыг ерөнхий дансны дагуу бичиж дансны дугаараар картын санд байрлуулна. Номыг бичигдсэн тасалбартай тулгаж, ном ба тасалбарт тоолсон тухай тэмдэглэгээг тавьж, шалгагдсан тасалбарыг картын санд босоогоор байрлуулна. Тоолж дуусангуут картын сангаас талонуудыг авч ерөнхий данстай тулгаж, дансанд тэмдэглэгээг хийнэ. Харин тооллогын тэмдэглэгээ хийгдээгүй үлдсэн тасалбаруудын ном, баримтын хайлт хийж, учрыг тодруулан, акт үйлдхэд бэлдэнэ.

—Хоёрдугаар хувилбар: Фондыг тоолох явцдаа тасалбарыг шууд бичнэ. Номыг тавиураас авч тасалбар бичиж, тасалбар болон номонд тооллогын тэмдэглэгээг тавьж, номыг байрлуулан, тасалбарыг картын санд дансны дугаараар байрлуулна. Тавиурт байсан бүх ном, баримтад тасалбар бичиж дууссаны дараа ерөнхий данстай ажиллах ажиллагаа эхэлнэ. Тасалбарыг данстай тулгаж, ерөнхий дансанд тоолсон турхай тэмдэг тавина. Дансанд тэмдэглэгээ хийгдэлгүй үлдсэн буюу тоологдоогүй номын мэдээллийг данснаас авч тасалбар бичиж, баримтуудыг хайх ажлыг үргэлжлүүлнэ.

Бар кодоор тоолох

Номонд наасан бар кодыг тусгай уншигчаар уншуулж, тооллогод хамрагдах номыг бүртгэсэн баазтай тулгадаг. / L-soft программ бүхий компьютертэй холбосон бар код уншигчийг ашиглан номыг уншуулахад программ нь өөрийн баазад байгаа бүх номыг тоологдсон, тоологдоогүйгээр нь 2 үндсэн хэсэгт хуваадаг.

Тооллогын явцад дараах зүйлсийг заавал мөрдөх хэрэгтэй. Үүнд:

-Фондын шалгагдсан шалгагдаагүй хэсгүүдийг тодорхой байлгахын тулд тоологдсон номтой тавиуруудад тэмдэг тавих

-Хийсэн ажлын тооцоог хөтөлж байх, тооцооны дэвтэрт шалгасан тавиур, шүүгээний дугаар, шалгасан номын тоог өдөр бүр тэмдэглэж байх

-Хэрэв тооллогын явцад уншигчид үйлчлэх бол хэрхэн үйлчилгээнд гаргах тухай эртнээс зөвлөлдөн, тухайн ном болон тасалбарт тоолсон тухай тэмдгийг тавьж олгох бөгөөд эдгээр номууд нь тусдаа тавигдаж хамгийн сүүлд ажиллагдана. Тоолох явцад нэг бүрчилсэн бүртгэлийн өгөгдсөн дансны дугаарт өөр ном бичигдсэн, эсвэл ном нь өөр дугаартай зэрэг маргаан гарсан тохиолдолд тэдгээрийг тусгайлан өөр байранд байрлуулж, тооллогын эцэст алдааг залруулж, ерөнхий данс болон номонд тоолсон тухай тэмдэг тавина.

-Тоологдоогүй баримтуудын тасалбараар тусад нь картын санг бий болгоно. Тооллогын хугацаанд тооллогод хамрагдаагүй баримтуудыг олж илрүүлэн, гарсан маргааныг шийдвэрлэнэ.

 

Тооллогын дүн гаргах

 

Тооллогын дүнг гаргахдаанэгбүрчилсэн бүртгэлийг үндэслэн бүртгэл ёсоор байвал зохих, урьдах тооллогуудаар хасагдсан болон тоолоход бэлэн байсан ном, баримтын тоо ширхэг, үнийг тус тус нягтлан, эцэст нь тус тооллогоор дутагдсан ном, баримтын тоо ширхэг, үнийн дүнг нарийвчлан гаргана. Эдгээр дутагдсан номонд тусгай жагсаалт бичнэ. Номын тооллогод холбогдох актуудыг үйлдэнэ. Тооллогын комисс шалгалтын үр дүнд холбогдох акт, жагсаалт, хавсралтуудыг бэлэн болгож, тооллогыг дууссаны эцэст захиргааны зөвлөлийн хуралд албан ёсоор илтгэж тайлагнана.

Захиргааны зөвлөл тооллогын комиссын эцсийн дүгнэлтийг үндэслэн зохих шийдвэрүүдийг гаргана.

 

 

 

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    8-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola