Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг

Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг
Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг
Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг
Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг
Богд хаант Монгол улс 1911 оны 12 сарын 19-нд Богд хаан Жавзандамбыг эрдэнийн ширээнд залж суулгаснаар дэлхий дахинд тусгаар тогтнолоо зарлан тунхагласан түүхэн үйл явдал тохиосон билээ.
Ингэж тусгаар улс болсон даруйдаа хэд хэдэн томоохон өөрчлөлтийг хийсний нэг нь зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичиг юм.
Монгол улсын хууль зүйлийн бичгийг 1915-1919 оны хооронд Богд хаан тэргүүлэн монголын ноёд боловсруулж, олон удаа Улсын дээд, доод хурлаар оруулан хэлэлцүүлэн баталсан монголын анхны үндсэн хууль гэж үзэж болох юм. Учир нь тусгаар улс болсон даруйдаа хэд хэдэн томоохон ажлын нэг нь энэхүү хуулийг боловсруулахад ихээхэн анхаарал хүн хүч тавьж байсан нь ямар чухал ажил болохыг харуулж байна.Нийт 66 дэвтэр бөгөөд нэг дэвтэр нь гарчиг буюу бүгдийн хураангуй бусад 65 дэвтэрт монголын бүхий л салбарыг хамарсан хуулийн заалтуудыг оруулан боловсруулснаас 33 дэвтрийг хорголжин хэвээр хэвлэж, үлдсэн 33 дэвтэр нь хэвлэж амжсангүй гар бичмэлээр үлдсэн байна.
Цагаан сарын тухай 17-21 дүгээр дэвтэрт тодорхой нарийн журамлан заасан байдаг. Энэ удаа бид цагаан сарыг Богд хааны ордонд хэрхэн явуулах тухай 19 дүгээр дэвтэрт хэрхэн заасныг товч өгүүлье. Үүнд:
"Шинэлэх цагаалах ёслолыг явуулах нь" гэсэн заалт оруулсан бөгөөд олон ван, гүн, хутагт хувилгаад, лам нар цөм өвлийн сүүл сарын 15-аас өмнө хүрч ирээд Дотоод яаманд бичиг өргөж хянан байцаалгасны дараа аль ордонд ёслолд оролцохыг хэлдэг байжээ.
Эрдэнэ шанздавын яамнаас сонгосон өдрийн туулай цагт ноёд, лам нар өөр өөрийн хэргэм зэргээр жагсдаг байна. Мандал хэмээх ном уншсанаар ёслол эхэлдэг байсан тухай тун тодорхой нарийн заасан байна.
 
Бэлтгэсэн: Ч.Гансүх

Сэтгэгдэл:

«    3-р сар 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-p хороо, Чингисийн өргөн чөлөө-4

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2021 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola