Ном товхимолын сэлбэн засалт

МҮНС-ийн номзүйч, магистр Г.Баяртуяа

Ном товхимолын сэлбэн засалт

Ном гэдэг бол мөнхийн зүйл биш юмаа. Хадгалалт буюу ашиглалтын явцад урагдаж, муудан өөрийн анхны хэлбэрээ алддаж цаашид ашиглахад хүндрэлтэй болдог. Тиймээс номыг удаан ашиглахын тулд түүнийг хадгалах нөхцлийн бүрдүүлэх, тухайн үед нь гар доорх материалаараа засварлаж чаддаг байх ёстой.

Сэлбэн засах ажлын зорилго нь баримт бичигтгэмтэл үүсэхээс урьдчилан сэргийлэх, баримт гэмтэж муудаж буй шалтгааныг илрүүлэх, цаашид энэ үйл явцыг зогсоох замаар баримтыг судалгаа, лавлагаанд ашиглах нөхцөл бүрдүүлж, хадгалалтын хугацааг уртасгахад оршино.

Сэлбэн засч, сэргээн засварлахад баримтлах зарчим

1. Баримтынанхны төрх, мэдээлэл, уран сайхны үнэт байдлыг алдагдуулахгүй байх.

2. Судлагдан тогтоогдоогүй арга технологи, зориулалтын бус материал хэрэглэхгүй байх.

3.Сэлбэн засах, сэргээн шинэтгэх бүх үйл явцыг баримтжуулах. Анх ямар хэлбэртэй байна, гэмтэл нь хаана байна, ямар засвар хийх гэж байгаагаа нэгд нэгэнгүй бичиж тэмдэглэх ёстой.

Баримтын хадгалалт хамгаалалт гэдэг нь тухайн баримт бичгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах юм. Хадгалалт хамгаалалт гэдэг маань өөрөө маш олон юмыг хамруулж байдаг. Үүнд:

Ø Байрны асуудал

Ø Аюулгүй байдлыг хангах: дохиолол хамгаалалт, камер г.м.

Ø Ажилчдыг хадгалалт хамгаалалтын чиглэлээр мэргэшүүлж сургах.

Ø Ариутгал халдваргүйтгэл хийх

Ø Исэлдэх урвалыг зогсоох

Ø Урагдаж гэмтсэн баримт сэргээн засварлах

Ø Хавтаслаж хайрцаглах орно.

Эдгээрээс бидний гол анхаарах зүйл бол ариутгал халдваргүйтэл хийх ажил юм.

Ариутгал халдваргүйтгэл хийх

-Гаднаас орж байгаа хөдөлгөөнийг багасгах, фондод гадны хүн оруулахгүй байх.

-Ариутгалыг жилд 2 удаа буюу хавар намар хийх ёстой. Учир нь бичил биетний ид үржилтийн үе буюу манай нөхцөлд халаалт тавьж хаадаг цагаар тохируулж хийх ёстой. Гэхдээ мэргэжлийн хүмүүсээр хийлгэх ёстойг анхаараарай.

-Номын шороо тоосыг цэвэрлэхдээ 2%-ийн формалинтай хувинд хөвөн юмуу алчуур дүрж, сайн базаад арчина.

Номын гэмтлийн шалтгаан

1.Механик гэмтэл

-Ашиглалт (урах, тасдах)

-Хадгалалт (тавиурын байршил, байрны нөхцөл)

2.Химийн гэмтэл

-Хүчил, шүлт

-Мэдээлэл тээгчийн шинж чанар (тухайн номыг хэвлэсэн үйлдвэрлэсэн технологи,цаасны чанар)

-Хүрээлэн буй орчин(агаарын бохирдол, тоос шороо г.м.)

3.Биологийн гэмтэл

-Хөгц мөөгөнцөр

-Хортон шавьж

-Мэрэгч амьтан г.м. Энэ бүхнээс механик гэмтлийг л бид сэлбэн засдаг.

Сэлбэн засах ажлын явц

1.Хуурай цэвэрлэгээ хийх. Номын тавиур болон номын тоосыг цэвэрлэх нь номыг хамгаалах хамгийн энгийн арга юм.

} Хуурай цэвэрлэгээ хийхдээ нарийн ширхэгтэй, зөөлөн үстэй , хангалттай урт бийрээр номны толгойн хэсэг, нуруу, доод хэсэг, урд хэсэг болон дотор талын хуудас нэг бүрийг цэвэрлэх шаардлагатай.Тоосыг цэвэрлэхдээ нэг гараараа тоос дотогш орохооргүй сайтар барьж байгаад номны дээд болон доод хэсгийг дотроос нь гадагш чиглэлтэй, урд хэсгийг дээрээс нь доош чиглэлтэй арчина. Мөн тоос сорогч ашиглаж болно.

} Хиртэж харласан толбыг арилгахдаа нунтаг баллуураар цэвэрлэж болно.

2.Бохирдол арилгах. Тос чернилийн толбыг арилагахад маш хэцүү байдаг. Тиймээс гол нь ийм толбо үүсэхгүй байх талаас нь бодож, уншигчиддаа сайн ойлгуулах хэрэгтэй.

}Хэрвээ тос болсон тохиолдолд хамгийн энгийн арга бол уудаг цаасыг яг тостой цаасан дээрээ тавиад халуун индүүгээр индүүдэнэ. Ингэхдээ хэтэрхий халуунаар индүүдвэл цаас маань өөрөө муудаж хугарах аюултай.

}Бас нэг асуудал бол шарласан хуудас юм. Үүнийг арилгахдаа нэрмэл усаар угаана. Нэрмэл ус- усаа буцалгаад хөргөхөд л болно. Хуудас нэг бүрчлэн задлаад тухайн хуудсаа усандаа хийгээд 3 минут байлгах хэрэгтэй. Гаргаж ирсэн хуудсаа маш зөв хатаах ёстой. Шилэн тэгш гадаргуутай ширээн дээрээ тавиад дээр нь нойтон хуудсаа тавина. Дээрээс нь марлиар усыг нь дарж шингээж авна. Цэмбэ юмуу эсгий тавиад хүндрүүлэгч тавина. Эсвэл цэмбэнээс нимгэн даавуу тавиад индүүдэж болно.

}Харин скочийг арилгахдаа халуун индүүгээр индүүднэ. Скоч бол номны хамгийн том дайсан. Та бүхэн мэдэж байгаа байх, скочийг бичгэн дээр наасан тохиолдолд заавал бичигтэйгээ хамт хуулардаг. Эсвэл яг тэр хэсэг нь үлдээд захаараа урагддаг. Иймээс аль болох скочийг ашиглахгүй байх хэрэгтэй.

3.Нөхөн сэлбэлт хийх Цаасны өнгө, зузаан нь тухайн номны цаастай адил байх ёстой. Урагдсан, тасарсан хуудсыг нөхөхдөө тусгай нөхөлтийн цаас болон кальк цаас ашиглана. Нөхөлт хийх хуудсаа усанд норгож гаргаад марлиар усыг нь шингээж авна. Нөхөлт хийх цаасаа мөн адил норгоно. Хуудасныхаа нөхөх хэсэгт цавуугаа түрхээд нөхөлтийн цаасаа наана. Дараа нь нөхөлтийн цаасан дээрээ цавуу түрхээд кальк цаасаа нааж бэхжүүлж өгнө. Цаасаа эргүүлээд нөгөө талыг нь кальк цаасаараа мөн нааж өгнө. Марлиар чийгийг байнга арчиж явна. Нөхөлтийн цаас зузаан учир номын бичгийг даруулж болохгүй. Харин кальк цаасаар бичгэн дээр нааж болно. Наасан хуудсаа тавцангаас салгахдаа цаасны хутга ашиглана. Наасныхаа дараа эсгийнд хавчуулаад дээр нь хүндрүүлэгч тавьж өгнө. Ингээд цаасныхаа чийгийг авсаны дараа тусгай хүндрүүлэгчид хийж тэнийлгэж өгнө.

Ингээд бүх хуудсуудаа илүүдэл хэсгийг тайрч үдэж хавтаслахад бэлтгэнэ.

Цавуу бэлтгэх арга

10гр дээд сортын гурил, 150мл буцалсан бүлээн ус хийж аажмаар гурилаа уустал хутгана. Зуурмаг шингэн ч биш, өтгөн ч биш байх ёстой. Өөр саванд бага зэрэг ус буцалгана. Буцалж буй усандаа зуурмагаа хийгээд сайтар хутгана. Дээр нь 1гр глицерин нэмж хутгаад бага зэрэг буцалгаад авна /глицеринтэй цавуу дарайхгүй уян хатан хатдаг. Иймд гэмтэл бага үүсдэг/. Аяндаа болоод ирэхээрээ халбагаа дээш өргөхөд тасралтгүй гоожино. Тэр үед нь аваад хөргөнө. Капроноор гурилынхаа цардуулыг шүүнэ. Ингээд цавуугаа хөргөгчинд хадгалаад хэрэглэх хэмжээгээрээ тасалж авч, жигд хутгаж байгаад хэрэглэх хэрэгтэй.

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    8-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola