Бүгд Найрамдах Унгар Улсын номын санч бэлтгэдэг сургуулиудын товч танилцуулга

Бүгд Найрамдах Унгар Улс нь Карпатын нам дор газарторших далайд гарцгүй төв Европын улс юм. Австри, Словак, Украйн, Румын, Серби, Хорват, Словен улсуудтай хиллэнэ. Нийслэл болон хамгийн том хот ньБудапешт.

Энэ улсад номын сан судлал нилээд хөгжсөн бөгөөд нэн эртний түүхтэй. Номын санч бэлтгэдэг 10 их дээд сургууль байдаг. Үүнээс 7 их сургуулийг танилцуулья.

 

1. Унгар Улсын их сургуулийн Гүн ухааны салбар сургуулийн Номын сангийн шинжлэх ухааны тэнхим

Тэнхимийн түүх товчхон

·1948/49 оны хичээлийн жилд анхны элсэлтээ авч байснаас хойш 65 жилийн ойтойгоо золгож байна.

·1956 онд орой, эчнээ анги нээгдснээр мэргэжлийн дипломтай албан бус мэргэжилтэн бэлтгэх болсон.

·1958-1996 оны хооронд докторын шалгалт авдаг байх үед 164 хүн доктор хамгаалсан байна.

·1997 онд Утга зохиолын докторын сургууль болон өргөжиж тусгай докторын хөтөлбөрөөр сургалт явуулах болжээ.

·2006 онд Бологи сестим буюу шаталсан сургалтанд шилжсэн.

 

Бэлтгэх мэргэжлүүд:

Бакалавр

·Европын Холбоо-мэдээлэл

·Мэдээлэл- ба менежментийн мэдлэг

·Номын сан судлал-номын сангийн түүхч

·Дипломын сургалт

Магистр

·Судалгаа шинжилгээний мэдээллийн зохион байгуулагч

·Бизнесийн мэдээллийн зохион байгуулагч

·Дипломын сургалт

Доктор

 

2.Сэгэдийн их сургуулийн Номын сан-Хүмүүнлэг мэдээллийн шинжлэх ухааны тэнхим

Тэнхимийн түүх товчхон

·1989 онд Юхас Дьула Багшийн дээд сургуулийн Номын сангийн шинжлэх ухааны тэнхимд нэрээр анх байгуулагдаж байжээ.

·1995 онд Номын сангийн шинжлэх ухааны тэнхим нэрээр Южеф Аттилагийн нэрэмжит их сургуулийн Гүн ухааны салбар сургуульд шилжин ирсэн.

·2006 онд Бологи сестим буюу шаталсан сургалтанд шилжсэн.

Бэлтгэх мэргэжлүүд:

Бакалавр

  • Мэдээллийн номын сан

Магистр

  • Судалгаа шинжилгээний мэдээллийн зохион байгуулагч
  • Соёлын үнэт өвийн судалгаа
  • Дипломын сургалт

Доктор

3.Дебреценийн их сургуулийн Мэдээлэл зүйн сургуулийн Номын сан-Мэдээлэл зүйн тэнхим

Тэнхимийн түүх товчхон

·1989 онд Дебреценд Кушшүт Лаюшийн нэрэмжит их сургуульд (сүүлд 2000 оноос Дебреценийн их сургууль гэх болсон)номын санч анх бэлтгэж эхэлжээ.

·1994 онд Комïüютерграфик ба Номын сангийн мэдээлэл зүйн тэнхим нэртэй болсон.

·2004 онд Дебреценийн их сургуулийн Мэдээлэл зүйн сургуульд харъяалагдах болжээ.

 

Бэлтгэх мэргэжлүүд:

Бакалавр

  • Мэдээллийн номын сан

Магистр

  • Мэдээллийн номын сан
  • Мэдээллийн номын санч "Уламжлалт” их сургуулийн сургалт
  • Номын сангийн сурган хүмүүжүүлэх ухааны багшийн сургалт

Доктор

 

4.Копушварын их сургуулийн Сурган хүмүүжлийн сургуулийн Номын сангийн шинжлэх ухааны тэнхим

Тэнхимийн түүх товчхон

·1994 онд Дээд боловсролтой номын санч бэлтгэж эхэлжээ.

·2006 онд Бологи сестим буюу шаталсан сургалтанд шилжсэн.

 

Бэлтгэх мэргэжлүүд:

Бакалавр

·Нийтийн номын сан

·Дижитал ба электрон номын сан

Магистр

·Мэдээллийн номын сан

 

5.Баруун-унгар улсын их сургуулийн Гүн ухааны салбар сургууль

 

Тэнхимийн түүх товчхон

·1959 онд Номын санч анх бэлтгэж эхэлжээ.

·2006 онд Бологи сестим буюу шаталсан сургалтанд шилжсэн.

Бэлтгэх мэргэжлүүд:

Бакалавр

  • Мэдээллийн номын сан

Магистр

  • Мэдээллийн номын сан

 

6.Печийн их сургууль

 

Тэнхимийн түүх товчхон

·2004 онд Номын санч анх бэлтгэж эхэлжээ.

·2006 онд Бологи сестим буюу шаталсан сургалтанд шилжсэн.

 

Бэлтгэх мэргэжлүүд:

Бакалавр

·Мэдээллийн номын сан

Магистр

·Мэдээллийн номын сан

 

7.Сент Иштванийн их сургуулийн Гүн ухааны мэргэжилтэн ба Сурган хүмүүжлийн сургуулийн Номын сангийн тэнхим

Бэлтгэх мэргэжлүүд:

Бакалавр

  • Мэдээллийн номын сан

Магистр

  • Мэдээллийн номын сан

 

 

Унгар Улсад "Номын санч” мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудад үздэг хичээлүүдийг Унгар Улсын их сургуулийн Гүн ухааны салбар сургуулийн Номын сангийн шинжлэх ухааны тэнхимд үздэг хичээлийн хөтөлбөрөөр төлөөлүүлэн доор үзүүлье. Үүнд:

·Философийн түүх

  • Номын сангийн удирдтгал ба мэдээллийн ШУ
  • Бичээс-ном ба хэвлэлийн түүх
  • Төрлүүдийг судлах шинжлэх-баримт бичиг- тодорхойлон бичих
  • Ангилалын бүтэцүүд, мэдээлэл хайх хэлүүд, агуулгыг судлан шинжлэх
  • Номын сангийн сан хөмрөг /Фонд/
  • Мэдээллийн технологи ба номын сан ашиглалт
  • Харилцаа- илтгэх урлаг
  • Нийгмийн онолын үндэс
  • Харилцааны онолын үндэс
  • Нийгэм судлалыг тайлбарлах- сурган хүмүүжүүлэх ухаан-сэтгэл судлал
  • Номын сангийн удирдлагын үндэс
  • Мэдээллийн онолын мэдлэг- мэдээллийн сан- байгууламж ба боловсруулалт- номын сангийн механикжуулалт
  • Технологийн түүх
  • Агууламжийн боловсруулалтын давтлага
  • Мэдээлэл, мэдээллийн эх сурвалж
  • Компüютерийн сүлжээ мэдлэг
  • Эдийн засгийн, худалдааны, хуулийн үндсэн мэдлэгүүд
  • Утга зохиол урлаг ба компüютерийн сүлжээ
  • Харилцааны онолын үндэсүүд
  • Мэдээллийн онолын тогтолцоо
  • Мэдээлэл ба удирдлагын мэдлэг
  • Зах зээл судлал ба олон нийттэй харилцах
  • Бизнесийн харилцаа
  • Бизнесийн мэдээлэл
  • Захидал харилцаа ба тогтоол-удирдлагын мэдлэгүүд
  • Эдийн засгийн мэргэжлийн мэдээлэл
  • Европын Холбооны албан ёсны баримтуудын бүтэц
  • Цахим ном зүй: цахим ном электрон соёлд

 

 

 

 

Бэлтгэсэн: МҮНС-ийн фондын номын санч Ч.Гансүх

 

Сэтгэгдэл:

«    8-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola