Kаталогийн нэр томьёоны Англи-Монгол тайлбар толь

Бэлтгэсэн: АНУ-ын дунд Теннессийн Улсын Их Сургуулийн

дэд профессор, каталогч Д.Энэрэл,

МУҮНС-ийн ахлах номзүйч Б.Цогжаргал,

МУҮНС-ийн сэргээн засварлагч Ч.Гансүх

Kаталогийн нэр томьёоны Англи-Монгол тайлбар толь

A

AACR2 (Anglo-American Cataloguing Rules)- Aнгли-Америкийн Каталогийн дүрэм

Өргөнөөр хэрэглэдэг каталогийн дүрэм

Access point - Нэмэлт хайлтын элемент

Номзүйн бичлэгийг түлхүүр үгээр, нэрээр, ангилалаар хайж олох.

Accompanying material - Дагалдаж байгаа материал

Каталогжуулах гэж байгаа зүйлтэй хамт олгогдсон, хамт хэрэглэх материалыг хэлнэ.

Added entry - Нэмэлт тодорхойлолт

Тухайн мэдээллийн элемент нь хам зохиогч, зураач, орчуулагч, цуврал, эсвэл шинжлэх ухааны салбараар номын сангийн каталогт дүрслэгдсэн байдал

Added title page - Нэмэлт гарчиган хуудас

Тодорхойлж байгаа номны үндсэн хуудасны өмнөх хуудсыг нэмэлт гарчиган хуудас гэнэ. Ерөнхий цувралын хуудас эсвэл гадаад хэл дээрх гарчиган хуудас байж болно.

МАРК дахь талбар 246 15 Цувралын гарчиган хуудсыг хар


Alternative title
-Сонголт гарчиг (Дэд гарчиг)

 

Гарчиг хоорондоо эсвэл гэсэн үгээр холбогдсон тохиолдолд сонголт бадэд гарчиг болдог

МАРК дахь талбар

245 |a [Гарчиг 1], эсвэл, [Гарчиг 2]

246 30 [Гарчиг 1]

246 30 [Гарчиг 2]

 

245 |a [The emerald], эсвэл, [Miscellany of literature]

246 30 [Miscellany of literature]


246 30 [Emerald]

Analytical entry - Задлан шинжилгээнийтодорхойлолт

Тодорхойлолт доторхи хэсгийг дэлгэрүүлж тодорхойлсныг хэлнэ.

МАРК бичлэгт эдгээр гарчигууд 245-с эсвэл 505-с үүсдэг ба 700-711|a|t эсвэл 740 талбарт бичигдэнэ.

Authority control -Нэгжийн хяналт

Номын сангийн каталогт эсвэл номзүйн бичлэгийн файл доторхибатлагдсан дүрмийн (нэрс, нэгдсэн гарчиг, цувралын гарчиг ба шинжлэх ухааны тодорхойлолтууд) үйл ажиллагаандхэрэглэгддэг, мөнфондонд нэмэгдэж байгаа шинэ мэдээллийг хэлнэ.

Authority File -Нэгжийн файл

Зөвшөөрөгдөн батлагдсан гарчиг, баримтжуулалт бa cонголтын жагсаалт

 

Authority record - Нэгжийнбичлэг

Зохиогчийн нэрийн, цувралын гарчиг гэх мэт батлагдсан хэлбэртэй бичлэг

B

Barcode - Бaркoд

Баркод нь номын санд номыг гэрээр олгоход ба номын сангийн материалыг боловсруулахад хэрэглэдэг.

Bibliographic Utilities -Номзүйн хайлтын систем

Өргөнөөр хэрэглэдэг нэр томьёонуудыг номзүйн сүлжээгэнэ. Үүнд OCLC, RLIN (Research Libraries Information Network), ба WLN (Washington Library Netwok), хамтын хэрэглээний техникийн боловсруулалтын систем ордог. Сүүлийн 2 нь OCLC-тэй нэгдсэн.

BIB Formats Standard Manual - Номзүйн форматын стандартын гарын авлага

MAРК форматын гүнзгийрүүлсэн онлайн ба хэвлэмэл гарын авлага.

Bib record (bibliographic record) - Номзүйн бичлэг

MAРК формат дахь кодлон тодорхойлсон бичлэг.

Bibliographic - Номзүй

Гарчигын тухай тодорхойлсон мэдээлэл.

Bibliographic record number - Номзүйн бичлэгийн дугаар

Каталог дахь номзүйн бичлэгийн дугаар

Bibliographical references - Номзүйн заалт /Ашигласан материал/

Bibliography - Номын жагсаалт

Гарчигын эцэст оршдог иш татсан номын жагсаалт

C

Call number - Aнгилалын дугаар

Ихэнх номын сангийн фондод ангилалын дугаар нь ангилалын тоо ба нэмэлт тооллын аравтын системээс бүрддэг. Ангилал нь номын сангийн тавиурт байгаа номыг хайх боломжийг олгодог.

Caption Title -Толгой Гарчиг

Бичвэрийн эхний хуудсанд өгөгдсөн гарчиг

Cataloging Source - Каталогийн эх сурвалж

МАРК форматын 008 талбарт ба 39 дэх байршил, 040 талбарт бичигдсэн каталог хийж байгаа байгууллагын 3 үсэгтэй товч мэдээлэл. Жишээ нь: Конгрессын номын сангийн эх нь

040 DLC ‡cDLC

CJK(Chinese, Japanese, and Korean) - Хятад, Япон ба Солонгос.

Хятад, Япон, Солонгос хэлний материалын товчлол

Cataloging (Descriptive cataloging) - Тодорхойлсон каталог

Мэдээллийг оновчтой ба хялбар олохын тулд дэс дараалалд оруулсан систем.

Cartographic cataloging - Map cataloging (гэсэн талбараас харна уу!)

Chief source of information - Номзүйн мэдээллийнэх үүсвэр

Номзүйн тодорхойлолт боловсрогдох эх сурвалжийг хэлнэ. (Жишээ нь: Гарчиган хуудас нь 245 дахь талбарт ордог мэдээллийн эх үүсвэрүүдийг хэлнэ.)

 

C.I.P. (Cataloging in publication) - Хэвлэлийн өмнөх урьдчилсанкаталог




Хэвлэгдэхээс өмнө үүссэн номзүйн мэдээлэл нь голдуу дэлгээтэй номын зүүн гар талын хуудасны ар талд байрладаг.

 

Classification - Aнгилал

Ижил шинж чанартай ангилал, дэд ангилалыг шаталсан бүлэгт хуваах ба ялгах үйл явц.

 

CONSER (CONversion of SERials) - Тогтмол хэвлэлийн хөрвүүлэг

Онлайн дахь тогтмол хэвлэлийн нэгдсэн каталогийн програм ба тогтмол хэвлэлийг хэрхэн каталогжуулах тухай найдвартай бичиг баримт болон сургалтын гарынавлагын эх сурвалжийг хэлнэ.

 

Collection level cataloging Фондын /цуглуулгын төвшин дэх каталог/

Тусдаа хэвлэгдсэн баримт бичгүүд(газрын зураг, эмхэтгэл, түр зуурын бичгэн зүйлс гэх мэт) хоорондоо номзүйн утгаар холбоогүй тул бүтэн хэмжээний каталог шаардлагагүй, гэхдээ судалгаа шинжилгээний үнэ цэнэтэй байдаг тул цуглуулгын гарчиган доор нэг мэдээлэл (нэгж) болгон каталогжуулдаг. Холбож өгч байгаа шинж чанар нь зохиогч, хэвлэж байгаа газар, хэл, шинжлэх ухааны ангилал ба төрөл гэх мэт байдаг.Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи линкээс харна уу!

http://www.library.yale.edu/BeinCatM/coll_lev.html

 

Collective work - Нийтийн бүтээл

Зохиогчийн эрхийг хамгаалах зорилгоор нэг ба олон зохиогчдоос бүрдсэн бүтээл нь бие даасан ба ихэвчлэн хянан засварлагч/редактораас түүвэрлэcэн байдаг. Иймэрхүү бүтээлд тогтмол хэвлэлийн, зохиолын түүврийн, эссe цуглуулганы, ЭШ-ний бага хурлын тайлангийн онцгой дугаарууд ордог.

 

Collector's edition - Цуглуулагчийн хэвлэл

Цуглуулагч нарт хандан хувийн цуглуулганд хадгалах зорилготойгоор гаргасан тусгай хэвлэлийн DVD ба номууд орно.

 

Collocation - Aнгилалт

Бүх номзүйн бичлэгийн хайлт нь(зохиогч, гарчиг, хэвлэл, цуврал, ижил шинжлэх ухааны нэршил) номын сан дахь мэдээллийг олоход тусладаг үйл явц юм. Ангилал нь үргэлж сонголт руу зааж өгдөг бөгөөдхэрэглэгч нь зөвшөөрөгдсөн хэлбэрээр нэр, гарчиг, шинжлэх ухааны нэршил бүрийг олох боломжтой болдог.

 

Colophon - Номын эцсийн мэдээ

Зохиогч, гарчиг, хэвлэгч, хэвлэлийн газар ба хэвлэгдсэн оны тухай номны эцэст өгөгдсөн мэдээлэл.

 

Connexion WorldCat-ыг үз!

Дэлхийн нэгэн томоохон онлайн каталогийн ба номзүйнөгөгдлийн сангийн нэг нь ОСЛС-гийн нэгдсэн каталогийн төхөөрөмж юм.

 

Contents notes Гарчигын агуулгын тэмдэглэл

Номзүйн бичлэгт өгөгдсөн тухайн номны гарчиг, хэсэг, бүлгийг тайлбарласан тэмдэглэлийг МАРК форматын 505 талбарт бичдэг.

 

Control fields - Хяналтын талбарууд

МАРК бичлэгийн (00Х талбар нь 001, 003, 005, 006, 007, 008 бүхий тэмдэглэгээтэй) кодгүй заагч ба дэд талбар тус бүр нь бичлэгийн тодорхой шинж чанарыг илэрхийлдэг.

Жишээ нь: 008 талбарын 40 дэх дэд талбарт тухайн бичлэгийн талаар товч кодолсон мэдээллийг зааж өгдөг,үүнд өгөгдлийн санд хэзээ оруулсан, хэвлэлийн он г.м. Иймд хяналтын 008 талбарт оршдог тогтмол тоон үсэгтэй талбарыг тогтмол талбар гэнэ. Тогтворгүй/өөрчлөгддөг талбарыг үз!

 

Copy cataloging - Xуулган каталог

Номзүйн өгөгдлийн санд байгаа бичлэгийг өөрийн байгууллагын каталогруу оруулахдаа тэр чигээр нь хуулах эсвэл бага зэрэг өөрчлөн засвар хийж оруулахыг хэлнэ.

 

Corporate body - Нийтийн зохиогч

Байгууллага эсвэл бүлэг хүмүүсийг тухайн батлагдсан нэрээр танигдах ба гол тэмдэглэгээ эсвэл бүртгэл болдог. Жишээ нь: эвлэл холбоо, нийгэмлэг, пүүс фирм, улсын болон шашны байгууллага зэрэгбайж болно

 

Corporate name - Нийтийн зохиогчийн нэр тэмдэглэгээ

Эвлэл холбоо, нийгэмлэг, пүүс фирм, улсын болон шашны байгууллага зэргийналбан ёсны нэрийг номын санд каталогжуулах зорилгоор хэрэглэдэг.

МАРКформат дахь 110 02_ эсвэл710 02_дахь талбартбичигдэнэ.

 

Cover title - Хавтасны гарчиг

Номны хавтсан дээр хэвлэсэн гарчиг. МАРК формат дахь246 14 дэх талбар

Cutter number - Каттерийн ангилал/тоо

Чарльз Э. Каттерийн боловсруулсан систем нь зохиогчийн овгийг цагаан толгойн ба тоогоор тухайн номынсангийн ангилалын cистемдотор ангилдаг.

Каттерийн ангилал нь овгийн нэрний нэгээс гурван үсгээс бүрдсэн ба (Cutter Table) Каттерийн жагсаалтаас тохирсон тоог олгодог.

D

DDC - Дьюгийн аравтын ангилал

Энэхүү ангиллын систем 10 бүлэгтэй, бүлэг тус бүр 10 салбартай, салбар тус бүр 10 хэсэгтэй юм.

Delimiter - Xязгаарлалт

Дэд талбарын эхлэлийг ялгахад хэрэглэдэг код. ОСЛС-д ‡ хааяа $ эсвэл | тэмдгээр бичигдсэн байдаг.

DLC - (Конгрессын номын сангийн бичлэг товч тэмдэг)

OСЛС (WorldCat) дахь 040 DLC бичлэг. DLC бичлэгүүд бол Конгрессын номын сангийн бичлэгүүд. Ерөнхийдөө, их чанартай бичлэгт тооцогддог, гэхдээ дандаа биш!

Dublin Core - Дублины гол

Сүлжээний тодорхойлолтонд хэрэглэгддэг мета-өгөгдөлийн стандарт.

E

EAD Encoded Archival Description - Кодолсон архивын тодорхойлолт

Кодолсон архивын хайлтын тусламжийн XML стандарт нь Америкийн архивчдын нийгэмлэг ба Конгрессын номын сантай хамтран ажилладаг.

 

Edition - Хэвлэл

Нэгэн ижил төрөл дүрсээр бүтсэн ба ижил хэвлэлийн байгууллагаас хэвлэгдсэн бүх хуулбарууд

 

Editor - Редактор, эрхлэгч, хянан засварлагч

Өөрийн бyc зүйлийг хэвлэн нийтлэхэд бэлтгэгч

 

Electronic resources - Электрон нөөц

Компьютерийн тусламжтайгаартоног төхөөрөмж ашиглан уншигдах материал, Жишээ нь:CD-ROM drive.

Encoding level - Каталогийн төвшин

Конгрессын номын сангаар хулээн зөвшөөрөгдсөн номын сангийн каталогийн нэгэн горимыг каталогч нар ном тодорхойлохдоо каталогийн төвшинг өөрийн номын сандаа тохируулан хэрэглэдэг. Үүнд бүтэн, гол, бага, фондын гэх мэт төвшингүүд ба хуулган каталог ордог.

 

Entry - Тэмдэглэгээ

Каталог дахь бичлэгийн тэмдэглэгээг хэлнэ.

Enumeration –Он тоолол/Дугаарлалт

Тогтмол хэвлэлийн цувралын боть болон хэвлэлийн дугаарлалтыг хэлнэ.

 

F

Field -Талбар

МАРК талбар нь мэдээллийн нэг эсвэл олон элементээс бүрдсэн ба МАРК хаягаар тодорхойлогддог. Ерөнхийдөө, уламжлалт каталогт бичлэгийн бүлэглэлтийн дагуу мэдээллийн элементүүд хамт нэг бүлэг болдог. Жишээ нь: хэвлэлийн газар, хэвлэгчийн нэр болон он бүгд МАРК 260 талбарт нэг хэсэг болдог.

 

Fixed field - Индекслэсэн талбар

МАРК формат дотор тогтмол тоон үсэгтэй хэдэн талбар байдаг. Эдгээр талбарууд нь номзүйн бичлэг дээр бичигдсэн байдаг.



Folio - Том хэмжээтэй

Tом хэмжээтэй ном. Ийм ном ихэвчлэн 30 cm-ээс илүүхэмжээтэй байдаг ба Марк форматын 300 талбарт бичигддэг.

 

Free-floating subdivisions - Чөлөөтшинжлэх ухааны салбар анги

Салбар ухааны каталогчийн өгсөн тухайн шинжлэх ухааны нэршилийг гүнзгийрүүлэн тодруулсан сэдвийн салбар анги юм.

 

G

General material designation (GMD) - Ерөнхий материалын тодорхойлолт

Мэдээлэлд харьялагдах материал ба форматын өргөн ангилалыг заасан нэр томъёо (үүнд видео ба дуу бичлэг г.м. 245 талбарт бичигдэнэ.)

 

Geographic area code - Газарзүйн код

1-7 үсгэн урттай, Англи хэлний цагаан толгойны бага үсгээс бүрдсэн ба шигтгэсэн эсвэл богино зураасаар 043 талбарт ордог. Жишээ: Монгол улс a-mp--- (a- нь Ази тивийг төлөөлж, mp гэдэг нь Монгол улсыг товчилсон хэлбэр)

 

Geographic name - Газарзүйн нэр

Өргөнөөр хэрэглэдэг нэр нь газарзүйн байрлал, онцлог шинж тэмдэг эсвэл орон зайг тодорхойлохын тулд каталогч нар зөв нэр оруулалтыг улс төрийн нэрнээс хамаарахгүйгээр бий болгодог. Жишээ нь: Франц хэлээр République française гэхийн оронд Франц улс гэх мэт.

 

H

Half Title - Нүүр хуудасны гарчиг

Номын хавтасны дараагийн хуудсан дээрхи гарчиг.

Heading - Гарчиг

Нэмэлт хайлтын элементийг хангахын тулд каталогийн эхэнд нэр, үг эсвэл үг хэллэг байрладагийг гарчиг гэнэ.

Holdings record Сан хөмрөгийн бүртгэл

Сан хөмрөгийн бүртгэл гэхээс гадна MARC Format Holdings Data гэдэг нь тухайн номын санд байгаа ангилалын тоо, байршлын мэдээлэл, хичнээн боть номэзэмшдгийг тодорхойлдог ба нэг үгээр хэлэхэд, яг гар дээр хичнээн ном байгааг заана.

 

I

ILS - Нэгдсэн номын сангийн систем

Windows дээр суурьшилсан номын сангийн каталогийн программ юм.

IndicatorИлэрхийлэгч тэмдэг

МАРК талбарындараа дагалдан ордог 2 тоон илэрхийлэгч тэмдэгтийг хэлнэ. Жишээ 245 14. 1 нь эхний илэрхийлэгч тэмдэг, 4 нь хоёрдахь илэрхийлэгч тэмдэг. МАРК талбараас мэдээллийг индекслэх ба зөв илэрхийлэхэд заагч нөлөөлдөг. Талбар доторхи мэдээлэл ба МАРК талбар ньилэрхийлэгч тэмдэгийг тодорхойлдог.

Impression- Xэвлэл

Нэг удаа хэвлэгдэж байсан ба тухайн номны хэвлэлийн бүх хуулбарууд (хувь ширхэгүүд тооцогдоно)

 

Imprint - Хэвлэн гаргах

МАРКформатын 260 дахь талбар. Хэвлэгдсэн газар, хэвлэгч (хэвлэлийн газар) ба хэвлэгдсэн оны тухай мэдээллийг агуулсан байдаг.

 

Index - Индекс

Бичигдсэн зохиол доторх мэдээллийг цагаан толгойн үсгийн дагуу нэр, газрын ба сэдвийн жагсаалт, тохирох хуудасны тоотой нь ангилан зааж өгснөөр уншигч мэдээллийг хялбар олох боломжтой. Үүнийг индекслэх буюу нэрийн хэлхээ гэнэ.

Integrating resources Нэгдсэн мэдээллийн нөөц

Системийн тусгаарлагдсан элементийгөөрчлөхгүйгээр нийлүүлэн нэмсэн ба өөрчлөгдөн үргэлжилж байгаа мэдээллийн нөөцийн хэсэг юм. Үүнд, өгөгдлийн сан, цахим хуудас зэргийг шинэчлэн дээшлүүлэх үйл ажиллагаа орно.

ISBD /International Standard Bibliographic Description/ - Олон улсын номзүйн стандартын тодорхойлолт

1974 оноос хойш ихэнх Америкийн каталогт өргөнөөр хэрэглэгдэх болсон. Онцлогнь цэг тэмдэглэлийн нэгэн загвар юм. Үүний гол үүрэг нь каталогийн стандартыголон улсын номын сан ба мэдээллийн хамтын нийгэмлэгийн хоорондох номзүйн бичлэгийг солилцоход оршино.

 

ISBN /International Standard Book Number/ - Олон улсын номынстандарт дугаар

МАРК бичлэгийн 020 дахь талбарт бичигдэнэ.

 

ISSN /International Standard Serial Number/ - Олон улсын тогтмол хэвлэлийн стандарт дугаар

МАРК бичлэгийн 022 дахь талбарт бичигдэхба хааяа 4ХХ талбарт цувралын дугаар болж, дэд талбар нь хязгаарлалтайгаар тэмдэглэгддэг.

In process Үйл явц

Каталогтороогүй гэдгийг үзүүлж байгаа мэдээ.

Item record - Нэгжийн бичлэг

Нэгжийн бичлэг, мөн баркодын бичлэг гэдэг нь тус тус гарчигтай холбоотой нэгжийг төлөөлнө.

J

Joint Author - Хам зохиогч

Нэг ба олон хүнтэй хамтран зохиол бүтээж байгаа хүн.

 

Journal - Cэтгүүл

Тухайн шинжлэх ухааны салбарын мэргэжилтэнүүд, судлаач,эрдэмтдийн бичсэн эрдэм шинжилгээний агууллагатай өгүүллийг хэлнэ. Өгүүлэл болгон нь ихэвчлэн хийсвэр санаа ба номзүйн заалттай байдаг.

L

LC "DLC” МАРК талбар дахь

Конгрессын номын сангийн МАРК бичлэгүүд

LCCN /Library of CongressControl Number/ - Конгрессын Номын Сангийнхяналтын дугаар

Конгрессын номын санд байгаа каталогийн бичлэгийг үргэлжлэлтэйгээр хэвлэн гаргаx дугаарын систем юм.

 

LCRI /Library of Congress Rule Interpretations/ - Конгрессын Номын Сангийн дүрмийн тайлбар

Англи-Америкийн каталогийн дүрэм зарчмын хэрэглээг Конгрессын Номын Сан тодотгон тайлбарласан.

 

LCSH /Library of Congress Subject Headings/ - Конгрессын Номын Сангийн Шинжлэх Ухааны нэршил

Конгрессын номынсангаар батлагдсан номзүйн бичлэгт хэрэглэдэг шинжлэх ухааны нэршлийн ижил утгатай үгсийн толийн бүрэлдэхүүнд ордог.

Leader - Бичлэгийн заалтуур

МАРК талбарын хамгийн эхний талбарын нэрийг "Бичлэгийн заалтуур” гэнэ. 00-23 хүртлэх 24 үсгэн тогтмол зайтай байдаг.

Leaf -Номын хуудас

Тус хуудас нь номын хоёр хуудаснаас бүрддэг ба аль нэг нь эсвэл хоёр хуудас нь хоёулаа хоосон байх тохиолдол байдаг.

 

Library of Congress (LC) Classification Scheme/Call numbers - Конгрессын Номын Сангийн ангилалын дугаар

M

Main entry - Гол тэмдэглэгээ

Гол тэмдэглэгээ гэдэг нь (нэр эсвэл гарчиг) нэгжийг нэгдсэн тогтмол журмаар тодорхойлсон ба дурдсаныг хэлнэ.

 

Map cataloging - Газрын зургийн каталог (Газарзүйн каталог үз!)

Газарзүйн материалыг тодорхойлон каталогт оруулах

Manuscript - Гар бичмэл

Гараар бичсэн ном, баримт бичиг эсвэл хөгжим.

 

MARC /Mаchine Readable Cataloging/ - МАРК

МАРК бичлэг нь машинаар унших каталогчлалын бичлэг юм. Энэ нь компьютер каталогийн бичлэгийн өгөгдлийг уншиж хувиргах гэсэн үг юм.

MARC formats -МАРК форматууд

MARC Field – МАРК талбар (талбарыг үз!)

Media - Медиа

Дуу бичлэгийн СД, ДВД, кассетт, хэвлэлийн бус форматыг хэлнэ.

Metadata - Мета-өгөгдөл

Мэдээллийг тайлбарласан. Өөр өгөгдлийн тухай мэдээлэл агуулсан өгөгдөлХайлтын системд тус нэмэр болохын тулд метадата түлхүүр үгнүүд ба өөр утгануудыг тодорхойлж өгдөг. Каталогчидгарчиг, зохиогч, ба шинжлэх ухааны хадгалалтыгдамжин түлхүүр үгнүүдийг олгож өгдөг.

Monograph - Mонограф

Нэг сэдэвт зохиол

Monographs Original Cataloging - Монографийн анхны каталог

ОСЛС-д ямар нэгэн номзүйн бичлэг байхгүй тохиолдолд тухайн номын сан нь анхны каталогийн бичлэгийг бүтээж ОСЛС-д оруулахыг хэлнэ.

Multipart item - Олон хэсэгтэй тодорхойлолт

Цуглуулга буюу олон ботьтой тодорхойлолт гэнэ.

Music Cataloging - Хөгжмийн нотны каталог

Хөгжим ба хөгжмийн нотыг каталогжуулах тусгай хөгжмийн тасаг байдаг. Энэ тасаг нь нот, СД-ны анхны ба хуулган каталог хийдэг.

N

NACO(Name Authority Cooperative Project)НАКО Зөвшөөрөгдсөн/баталгаат нэрийн хамтын төсөл

Конгрессийн Номын сангаас хүлээн зөвшөөрөгдсөн хамтын каталогийн төсөл юм. Төсөлд оролцогч хяналтын бичлэгт (НАФ) нэр, цуврал ба юниформ гарчиг зэрэгт хувь нэмэр оруулдаг.

NAF -НАФ

Үндэсний Хяналтын файл нь Конгрессийн Номын Сан ба НАКО номын сангууд хамтран гаргасан хүний нэр ба нийтийн зохиолчдын батлагдсан жагсаалт юм.

Name-Title Added Entry -Нэр-гарчиган нэмэлт тодорхойлолт

Мэдээллийн гарчиг, зохиогчийн нэр эсвэл олон зохиогчоос бүрдсэн нэмэлт тодорхойлолтыг хэлнэ

NISO(National Information Standards Organization) - Үндсэн мэдээллийн стандартын байгууллага

Номын сан, хэвлэлийн ба мэдээллийн шинжлэх ухаантай холбоотой техникийн стандартын итгэмжлэгдсэн сайн дурын байгууллага юм.

 

NAR (Name Authority Record) - Нэрийнхяналтын бичлэг

Зохиогчийн, олонзохиогчийн эсвэл зөвлөгөөний зөв батлагдсан хэлбэрээсбүрдсэнбичлэг. Цувралын хяналтын бичлэг нь мөн батлагдсан цувралын хэлбэрээсбүрдэнэ.

O

OCLC - ОСЛС (Онлайн дахь Компьютер Номын Сангийн Төв)

ОСЛС нь дэлхийн бүх номын сангууд каталогийн бичлэгээ хуваалцан солилцох бололмжтой хамтарсан өгөгдлийн сан юм.

OPAC - ОПАК

Тухайн номын сангийн бүлэг эсвэл номын сангийн онлайн өгөгдлийн санд явагддаг номын сангийн каталог юм.

Order - Захиалга

Номын санд зориулж худалдан авах

Original cataloging -Monographs Original Cataloging үз!

 

P

The Program for Cooperative Cataloging (PCC)Нэгдсэн каталогийн програм (ПСС)

Нэгдсэн каталогийн програм нь хамтран тогтоогдсон стандартын дагуу, чанартай, өртөг зардал хэмнэсэн, хэрэгцээт мэдээллийг хялбар олохын төлөө бий болсон олон улсын хамтарсан хүчин чармайлт юм.

Parallel Title- Зэрэгцээ гарчиг

Өөр хэл дээр ба өөр үсгээр бичигдсэн гарчигийг хэлнэ.

 

Periodical - Сэтгүүл /Serial үз!/

Эцсийн дугааргүй ба хэвийн хэсэг эсвэл ботьтой гардаг нэг гарчиг. Үүний жишээ бол Time magazine.

Psychical description - Бодит физик шинж чанар

300 дахь талбарт бичигдэж байгаа мэдээллийн (номзүйн материалын) бодит физик шинж чанарыг хэлнэ.

 

Q

Quarterly - Улирал тутмын сэтгүүл

Жилд 4 удаа хэвлэгддэг сэтгүүл. Мөн хавар, зун, намар ба өвөл гэж гурван сар болгон гардаг тогтмол хэвлэл байж болно.

 

Quatro - Кватро

Барагцаалбал 33см-ээс өндөр хэмжээтэй, номын хуудас нь 2 хуудсаараа нугалардаг, 4 хуудсыг нийлүүлсэн (найман хуудастай) номыг хэлнэ.

 

R

RDA (Resource Description and Access)

Англи-Америкийн Каталогийн дүрмийг орлуулж байгаа каталогийн стандарт нь мэдээллийг яаж тодорхойлох ба хайж олохыг заасан зарчим юм.

Reprint -Дахин хэвлэлт

1. Эх материалаас хэвлэсэн шинэ хэвлэл. Дахин хэвлэлт нь эх материалын дагуу хуулбарласан ба яльгүй жаахан өөрчлөлттөй байж болно.

2.Нилээд хэмжээгээр өөрчлөгдөөгүй эх бичгийн шинэ хэвлэл.

Repository (REPO) -Хадгалах газар

Их хэрэглэгдэггүй номын сангийн материалыг агуулахад хадгалдаг.

Running Title Дараалсан гарчиг

Хуудас болгоны дээд хэсэгт давтагддаг гарчиг.

 

S

SARs (Series Authority Records)

Цувралын хяналтын бичлэг нь мөн батлагдсан цувралын хэлбэрээс бүрдэнэ.

Serial - Сэтгүүл /Periodical үз!/

Эцсийн дугааргүй ба хэвийн хэсэг эсвэл ботьтой гардаг нэг гарчиг. Үүний жишээ бол Time magazine

Series - Цуврал

Дугаартай ба дугааргүй хамтдаа нэгэн бүлэг болсон, хэсэг нь тусдаа ба ижил хэвлэгчээр нэг сэдвийн дотор хэвлэгдсэн гарчигууд нь цуврал болно. 4ХХ/8ХХ талбарт бичигдэнэ.

Series Title Page-Цувралын гарчиган хуудас

Нэмэлт гарчиган хуудсан дээрх цувралын тухай агуулсан мэдээлэл (мэдээллийг хариуцсан тодорхойлолт, хэвлэгч, дугааралт г.м.)

Sine Loco (s.l.) – Хэвлэлийн газар тодорхойгүй

Хэвлэлийн газар нь тодорхойгүй. 260|a талбарт бичигдэнэ.

Sine nomine (s.n.)

Хэвлэгч нь тодорхойгүй. 260|b талбарт бичигдэнэ.

Slavic language materials -Слав хэлний материалууд

Орос ба слав хэл дээр хэвлэгдсэн материалууд.

Standard Number- Стандарт дугаар

Олон улсын үндсэн дээр хүлээн зөвшөөрөгдсөн дугаар (ISSN, ISBN, ISN) нь мэдээллийг хялбар олоход тус болдог.

 

Serials cataloging - Тогтмол хэвлэлийн каталог

Тогтмол хэвлэл, сэтгүүл ба бусад нөөцийг каталогчлах

Spine title - Номны шил

Номны шил хэсэгт байгаа гарчиг. 246 18 талбарт бичигдэнэ.

Subfield Code- Дэд талбарын код

МАРК талбарт байгаа мэдээллийн тусгай элементийг дэд талбарын код нь ялган тодруулдаг. Дэд талбарын кодууд нь хязгаарлагчийн тэмдэгтэй ба зааж байгаа мэдээллийн өмнө байрлана.

Subject Headings - Түлхүүр үгнүүд

Нууц үгнүүд ба нэмэлт хайлтын хянагдсан нэршилийг МАРК форматын 6ХХ талбар дээр бичигддэг.

 

Supplied Title -Нэмэгдсэн гарчиг

Гарчиггүй мэдээллийн тохиолдолд каталогчийн өгсөн гарчиг.

Statement of responsibility -Мэдээллийг хариуцсан тодорхойлолт

Тухайн мэдээллийн оюун ухааны агуулгыг хариуцсан хүмүүс эсвэл хам зохиогчнарыг 245 талбарын c дэд талбар тодорхойлдог.

T

Tag- Хаяг

МАРК талбарын эхэнд байдаг МАРК хаягууд нь 3 оронтой 001-999 хүртлэх кодыг хэлнэ. Жишээлбэл, 245 14. 245 нь МАРК хаяг.

 

Title - Гарчиг

2ХХ талбарт бичигдсэн үг ба үг хэллэг нь тухайн нэгжийн нэр юм. Ихэвчлэн каталогт оруулахдаа яг гар дээр байгаа нэгжээс гарчгийг олгож өгдөг. Нэмэлт гарчигын мэдээлэл хааяа 7ХХ талбарт бичигддэг.

Тitle page (t.p.) - Гарчиган хуудас

Номын гол гарчиган хуудас нь тухайн хэвлэлийн мэдээллийг хариуцсан тодорхойлолтыг заана.

Title proper - Оноосон гарчиг

Зэрэгцээ ба гарчигийн өөр мэдээллээс бусад мэдээллийн гол нэр болон түүний хувилбар гарчигуудыг оноосон гарчиг гэнэ.

Transliteration See Romanization Галиглалт /өөр цагаан толгойн үсгээр дамжуулах

Латин бус үсгээр бичсэн нэр ба эх бичгийн хувиралт. Америкийн Номын Сангийн Холбоо ба Конгрессийн Номын сангийн хамтарсан хувиралтын хүснэгтийг өргөнөөр хэрэглэнэ.

U

Unabridged edition - Бүтэн хэвлэл

Бичгийн зохиолын хувилбарыг хасаагүй бүтнээр нь үлдээснийг бүтэн хэвлэл гэнэ.

Uniform title - Нэгдсэн гарчиг

Зохиогч, хөгжмийн найруулагч эсвэл хам зохиогчийн хэвлэлийг нэг дор холбон байрлуулсныг хамтын гарчиг гэнэ.

W

Web-accessible – Хялбар дөхөм сүлжээ

Хэрэглэгчид интернетийн тусламжтайгаар онлайн дахь автоматжуулсан каталогийг хайхийг хэлнэ. HTML эсвэл XML хөтөч дээр уншигдах каталогийн бичлэгүүд.

 

Weeding or Deselection - Зай гаргах ба түүлт

Номын санд ямар нэгэн үнэ цэнэ оруулахаа больсон материалыг "түүж” авснаар номын сангийн тавиурууд суллагдаж зай гарна. Түүгдсэн номууд дараа өөр байршил руу шилжих ба фондоос хасагдана. Нэг үгээр хэлэхэд, номын сангийн фондын гүйлгээнээс хасагдах гэсэн утгатай

Weekly - Долоо хоног тутмын хэвлэл

WorldCat – Олон улсын номын сангийн нэгдсэн өгөгдлийн сан

Олон улсын номын сангуудаас бүтсэн хамтын өгөгдлийн сан юм. Номын сангуудын каталог ба Номын сан хоорондын солилцоо (Interlibrary Loan (ILL)-ны зорилгын үүднээс хуваалцдаг. ОСЛС-гийн Connexion (Холбоо)-нытусламжтайгаар каталогийг ашиглах боломж олгодог ба тэр нь WorldCat-н техникийн нэгэн хэсэг юм.

 

V

Variable field - Тогтворгүй/өөрчлөгддөг талбар

МАРК бичлэгийн талбарууд өөр өөр байдаг. Өөрчлөгддөг талбар нь 2 төрөлтэй:

Хяналтын талбарууд (00Х) хаягтай ба өөрчлөгддөг талбарууд (1ХХ-9ХХ хаягтай ба 00-99 хуртэл ХХ заагчтай). Тус мэдээллийн элементийн эхэнд хоёр заагч нь талбар ба дэд талбарын кодыг мөрдөнө.

Verso - Дотор гарчиг

Дэлгээтэй номын зүүн гар талын хуудас, мөн хэвлэгдсэн хоёр дахь хуудасны хэсэг (ард тал)

Volume - Боть

 


Ашигласан материал:

AACR2 Revision 2002

http://www.library.illinois.edu/learn/intro/glossary.html

http://libraries.ou.edu/cms/default.aspx?id=41

http://www.ifla.org/publications/multilingual-dictionary-of-cataloguing-terms-and-concepts-muldicat

http://www.robinfay.net/site/marc/a-z

http://www.rpls.ws/BCcert/CatAcTerms.pdf

http://gondolin.rutgers.edu/MIC/text/how/catalog_glossary.htm

http://www.loc.gov/aba/pcc/

http://www.loc.gov/cds/products/product.php?productID=28

http://www.itsmarc.com/crs/mergedProjects/cutter/cutter/basic_table_cutter.htm

http://mugei.blogspot.com/2006/10/response-paper-2-on-eugene-nidas.html

English-Mongolian library and information science dictionary

http://www.library.illinois.edu/learn/intro/glossary.html

http://polaris.gseis.ucla.edu/jrichardson/LIS%20Dict/LIS_Terms.html

http://www.abc-clio.com/ODLIS/odlis_A.aspx

http://www.credoreference.com/book/acbinfomanage(Dictionary of information and library management, 2нд ед.)

http://dic.on-toli.com/modules/russia/russia-rech.php

http://en.pons.eu/english-russian/

http://www.indiana.edu/~libslav/slavcatman/slindex.html

http://smu.edu/cul/cip/docs/GEN/glossary.htm

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    8-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola