Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн номын сангийн танилцуулга

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн

их сургуулийн номын сангийн танилцуулга


Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль Монгол, Герман хоёр орны Засгийн газрын санаачилгаар 2013 онд байгуулагдсан төрийн өмчит сургууль юм. Тус сургууль нь Герман боловсролын стандартын дагуу бакалаврын үндсэн дөрвөн хөтөлбөр, магистрын нэг хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь хотхоны бүтэц, зохион байгуулалттай. Тус сургуулийн хотхоны бүтцэд Англи, Монгол, Герман хэл дээрх мэргэжлийн болон бусад хөгжүүлэх чиглэлийн номын фонд бүхий орчин үеийн тохижилттой номын сан багтдаг.

Номын сангийн танилцуулга

Тус сургуулийн номын сангийн үйл ажиллагаа 2014 онд, 2000 гаруй ном хэвлэлттэй, уншлагын нэг танхим болон нэг номын санчтайгаар эхэлж байсан. 2018 оны нэгдүгээр улирлын байдлаар тус номын сан 7000 гаруй номын фонд, олон улсын болон дотоодын сонин, байгалийн шинжлэх ухааны сэтгүүл, 150 гаруй аудио, видео диск, 100 гаруй мэргэжлийн онлайн номтойгоор, 60 суудал бүхий уншлагын нэг танхим, 10 компьютертой, хоёр ээлжээр үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн оюутнуудыхаа ая тухтай байдлыг хангах зорилгоор номын сандаа оюутны амралтын буланг нээсэн. Түүнчлэн олон улсын номын сангийн электрон каталог болох "Koha” програмд бүрэн шилжээд байна.

Нийт номын 70 хувийг англи хэл дээрх ном эзэлж байгаа бөгөөд агуулгын хувьд техник технологи, байгалийн шинжлэх ухаан, хэл шинжлэл, уул уурхай, эдийн засаг болон уран зохиол, бусад хөгжүүлэх чиглэлээр байна. Үлдсэн 30 хувь нь герман болон монгол хэл дээрх ном бөгөөд агуулгын хувьд мөн мэргэжлийн, шинжлэх ухааны болон бусад хөгжүүлэх чиглэлийг хамарсан.

Номын фондыг ХБНГУ, АНУ, Сингапур болон дотоодоосоо тасралтгүй бүрдүүлдэг. Түүнчлэн Монгол, Германы хамтарсан их сургуулийн хувьд Германы хамтрагч их сургуулиудын номын сангаас бидний үйл ажиллагааг тогтмол дэмжин ажиллаж байна.

 

Ажиллах цагийн хуваарь:

 

Ажлын өдрүүдэд      09:00 – 17:00 цаг - 18:00 – 22:00 цаг

Амралтын өдрүүдэд  10:00 – 18:00 цаг

 

Номын сангийн электрон каталог: http://library.gmit.mn/

 
 
Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн номын сангийн танилцуулгаМонгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн номын сангийн танилцуулгаМонгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн номын сангийн танилцуулга

Сэтгэгдэл:

«    2-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola