Матад сумын нийтийн номын сангийн танилцуулга

Номын сангийн мэдээллийн үйлчилгээг сум, багийн иргэдэд болон ЕБС-ийн сурагчдад шуурхай хүргэх, үнэт ховор номыг иргэдэд сурталчлах, хадгалах хамгаалах, уншигчдад хэрэгцээт шинэ номоор үйлчлэх, мэдээллийн технологийг нэвтрүүлэх, үйлчилгээний соёл, тав тухтай орчинг бүрдүүлж ажиллахад оршино.

НЭГ: ТҮҮХЭН ТОВЧОО

Матад сумын Номын сан нь 1963 оны 05 сарын 01 нд тус сумын Худалдаа бэлтгэлийн ангийн нэгэн жижиг өрөөнд анх 1000 ширхэг номтойгоор үйл ажиллагаагаа эхлэн байгуулагджээ.1969 оноос эхлэн номын фонд нь өсөн нэмэгдэж "Намын үнэн”, "Пионерийн үнэн”, "Ардын төр”, "Тоншуул”, "Утга зохиол урлаг”, "Ухуулагч”, "Хүүхдийн хүмүүжил”, "Оюунтүлхүүр”, "Цог”, "Новости монголия” зэрэг сонин, сэтгүүл захиалан үйл ажиллагаагаа явуулж байжээ.

ХОЁР: НОМЫН САНЧДЫН ОН ДАРААЛАЛ

·Д. Орших 1963 он

·С. Нацаг 1966 он

·Ш. Бадамханд 1969 он

·Ж.Лхамсүрэн 1969-1985 он

·Т.Ганчимэг 1985- 1994 он

·Б.Нармандах 1994-1999 он

·Д.Дэнсмаа 1999-2002 он

·Г.Оюунсүрэн 2002 оноос одоог хүртэл

ГУРАВ: НОМЫН САНГИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ

Одоо тус Номын сан нь4000 гаруй номын фондтой, нийтийн уншлагын танхимтай, уншигчийн 20 суудалтай, төрөл анги, үсэг дарааллын каталогитай, 100 гаруй Англи номтой, Оросын болон, Гадаадын уран зохиол, Монголын уран зохиолын ном, Түүхийн шинжлэх ухаан, Урлаг, Хөдөө аж ахуй, Байгалийн шинжлэх ухаан, Анагаахын шинжлэх ухаан, Соёл Шинжлэх ухаан боловсрол, Хэл шинжлэл, Аман зохиол, утга зохиол гэсэн ангилалтай. Номын сангийн үйлчилгээгээ уншлагын танхимд болон гэрээр, зөөврөөр, явуулын хэлбэрээр карт нээн, бүртгэл хөтлөн олгож үйлчилдэг ба, соёл хүмүүжлийн ажлыг хуваарийн дагуу явуулж ажиллаж байна.Тус номын сан нь Тэргүүний уншигч-Д.Нацагдорж тэмдэгтэн 14 сурагчтай.Номын сангийн уламжлалт үйлчилгээнээс мэдээллийн технологид шилжиж байгаа эрин үед Номын сангийн автоматжуулсан MonВIblio программыг 2013 оноос эхлэн ашиглаж байна.

Сэтгэгдэл:

«    12-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola