2015 онд МУҮНС-ийн аргазүйчид Баянхонгор, Сэлэнгэ, Орхон, Дорноговь, Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд, Говь-Алтай аймагт томилолтоор ажиллажээ.

МҮНС-ийн МАЗЭШХ-ийн дарга Д.Энхтунгалаг, ахлах аргазүйч Г.Гүнжинлхам, аргазүйч Б.Сарандэлгэр, номзүйч Г.Баяртуяа нар Баянхонгор, Сэлэнгэ, Дорноговь, Баян-Өлгий, Хөвсгөл, Ховд, Говь-Алтай аймгийн нийт 8 номын санд 2015 онд томилолтоор ажиллалаа. Хэлтсийн дарга аргазүйчид аймгийн нийтийн номын сангуудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, шаардлагатай сэдвүүдээр аргазүйн зөвлөгөө өгч, аймгийн, сумдын, ЕБС-ийн нийт 200 орчим номын санчдад сургалтыг зохион байгуулсан.


 

 

 Уг сургалтаар "Номын сангийн үйл ажиллагаанд баримтлах хууль эрхзүйн актууд”, "Номын сангийн ангилал”, "Номын сангийн анхан шатны бүртгэлүүд, хөтлөлт”, "Каталог, картын сангийн зохион байгуулалт”, "Номын сангийн үйлчилгээний соёл”, "ОХУ-ын номын сангуудын туршлагаас” сэдвүүдээр хичээл заалаа. Сургалтын төгсгөлд МҮНС-ийн хэлтсийн дарга Д.Энхтунгалаг, ахлах аргазүйч Г.Гүнжинлхам, аргазүйч Б.Сарандэлгэр, номзүйч Г.Баяртуяа нар аймгийн удирдлагууд болон номын сангийн захирлууд, номын санчидтай номын сангуудын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, сургалтын талаар санал солилцож сертификат гардууллаа.

 


Сэтгэгдэл:

«    8-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola