Хөлөнбуйр сумын нийтийн номын сангийн танилцуулга

Манай номын сан ньанх 1966 онд 1958 номтой 135 уншигчдын багтаамжтай уншлагын танхимтай байгуулагдаж анхны номын санчаар МУСТА Ж.Эрхэмбаатар ажиллаж байв. Манай номын санд ажиллаж байсан тэргүүний сэхээтнүүдээс дурьдвал Д.Лувсаншарав, Ж.Эрхэмбаатар, Т.Алимаа нар юм. Д.Лувсаншарав нь хуримтлуулсан мэдлэг туршлагаа мэргэжил нэгт нөхөддөө заан сургаж улсын тэргүүний номын сангийн болзол хангуулах үүрэг аваад ажиллаж байсан. Түүний хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж 1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойн медаль, 1973 онд БНМАУ- ын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, 1977 онд Алтан гадас одон, 1981 онд Сүхбаатарын одонгоор шагнаж байжээ.1975 онд шинэ Соёлын төв баригдаж, номын сан нь 70м2 талбайтай, үүнээс фондын өрөө /35м кв/, уншигчдын заал / 35м кв/-тайгаар ажиллаж байна. Одоогоор байрныхаа нөхцөлд тохируулж ханын талбайг ашиглан номын байнгын тавиуруудыг хийлгэсэн байна. Үүний хаягийг өөрчлөн /Иргэн танд туслахуй Номын шинэ сонголт/ булангуудад шинэ номоо байрлуулаад байна. Манай номын сан нь нэг ээлжинд 30 хүнд үйлчлэх хүчин чадал бүхий уншлагын танхим 15000 ном багтах Фондын өрөөтэй 10500 номтой үйл ажиллагаа явуулж байна. Сумын нийтийн номын сан нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлэн ажиллаж ирсэн бөгөөд ном хэвлэл сэтгүүл, жижиг ном товхимол иргэдэд түгээдэг аймаг орон нутгийн болон төр засгийн сонин сэтгүүлийг айл өрх, албан байгууллага, малчдад өртөө болон улаачаар дамжуулан хүргэж үйлчилдэг байсан. Мөн сумын улаан булан, клуб нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байх үеэс сумын нийтийн номын сан нэртэй байж байгаад 1975 онд Соёлын төвийн шинэ барилга байгууламж ашиглалтанд орсон цаг үеэс эхлэн Соёлын төвд хамаарч 1990 оноос сумын Соёлын төв нэртэйгээр соёл урлагийн үйл ажиллагаа явуулж Улсын бүртгэлийн гэрчилгээ авч албан ёсны эрхтэйгээр Хөдөө орон нутгийн хүн амд соёл олон нийтийн үйлчилгээ үзүүлэх сум орон нутгийн урлагийн байгууллагад ажиллаж эхэлсэн цагаас номын сангийн үйл ажиллагаа эрчимжин номын сангийн фонд баяжилт нэмэгдэж аймгийн төв номын сан, улсын номын сангаас шинээр номын фонд баяжилтаа баяжуулан 2015 он гэхэд нийт 10527 номтой 3421 ирэгсэд, байнгийн уншигч 380, ном олголт 3451, цахимаар үйлчлүүлэгчдийн тоо 3421 ирэгсэд бүгд карт нээлгэн номын сангаар үйлчлүүлж байна.Үүнээс 2834 ширхэг номыг акталж, шинээр 344 ширхэг номыг фонд баяжилтаар нэмэгдүүлээд байна.

Сэтгэгдэл:

«    11-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola