Чойбалсан сумын нийтийн номын сангийн танилцуулга

Тус соёлын төвийн номын сан нь Үйлдвэрчний эвлэлийн шугамаар Ажилчны клубын дэргэд номын сан байгуулагдсан. Номын санчаар 1981-1983 онд Жунхуар, 1983-1992 онд Пүрэвдаваа, 1992-1999 онд А.Ганцэцэг, 1999-2000 онд П. Хэрлэнтуяа нар ажиллаж байсан. 2000 оны цаг үеийн байдал, номын сан нь эзэнгүй болсноос болж, номыг складанд хурааснаар ном устаж үгүй болон 2007 онд номын сан нь сэргэж Б.Мөнхбаяр номын санчаар ажилд орж 800 гаруй номтой үйл ажиллагаа сэргэж соёлын төвийн дэргэд номын сан дахин байгуулагдсан. 2008 оноос П.Наранцэцэг номын санч болсноор номын сангийн үйл ажиллагаа тогтмолжин ажиллаж байна. Номын сангийн фонд нь 1635 номтой. Үүнээс 1455ш монгол ном , 180ш гадаад номоор уншигчдын эрэлт хэрэгцээг ханган үйлчилж байна. Шинжлэх ухаан хөгжснөөр хөдөөгийн номын сан нь номоо цахим программд оруулан үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор номын сан нь уншлагын танхимдаа 5 ширээ 10 сандалтай, номоо уншлагын танхим болон гэрээр, зөөврөөр ном олгохоос гадна төрөл бүрийн соёлын арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Сэтгэгдэл:

«    11-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola