Гурвантэс сумын номын сангийн товч танилцуулга

Эрхэм зорилго: Мэдээллийг нээлттэй хүргэх түшиц газар байх

Алсын хараа: Номын сангийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэн уншигчдад бие даан суралцах, өндөр боловсрол эзэмших, номын санг иргэдийнн мэдээллийн төв болгон хөгжүүлэхэд оршино.

Гурвантэс сумын Соёлын төвийн сумын номын сан нь1965 оны 1-р сараас сумын номын сан байгууллагдаж 90 –ээд номтой үйл ажиллагаагаа эхэлж , анхны номын санчаар Д.Даваа гэдэг эмэгтэй ажиллан тухайн жилийнхээ 7 сард 700 гаруй номтой болж ,номын санчийн курс төгссөн Х.Бөнтөн номын санч болж тус номын сандаа 19 жил ажиллажээ.

Одоогоор номын сан нь 20 хүний суудалтай 1 уншлагын танхимтай.Номын сангийн үйл ажиллагааны автоматжуулалтынOPENBIBLIO программыг нэвтрүүлсэнээр уншигч хэрэглэгдэд зориулсан электрон каталогтой бөгөөд уншичдын үнэмлэх ,номын зураасан код,формуляр зэргийг үүсгэн гаргах зэрэг иж бүрэн системтэй болсон

Тус номынсан нь монгол, англи , орос хэлний нийт 10003 ширхэг номын фондтой жилдээ 300 гаруй байнгын уншигчид бүртгэн 500 орчим ирэгсэдэд 1500 гаруй ном хэвлэл олгон үйлчилдэг.Бид уншигч үйлчлүүлэгчиддээ шинэ шинэлэг мэдээллийг цаг алдалгүй хүргэхийг зорьж ажиллаж байна.Номын сан нь ном сурах бичиг олгож үйлчлэхээс гадна шинээр ирсэн ном сурах бичгийг сурталчлах тойм мэдээлэл хийх , шинэ ном болон сэдэвчилсэн үзэсгэлэн гаргах, номын баяр зохиох ,шилдэг уншигч шалгаруулах зэрэг ажлуудыг төлөвлөгөөнд тусган улирал бүр зохион явуулдаг.Номын сан нь OPENBIBLIO программыг үйлчилгээндээ ашиглаж байна.Аж ахуйн нэг байгууллагуудад номын сангийн үйлчилгэг зорилгоор явуулын зөөврийн номын санг ажиллуулахаас гадна соёл олон нийтийн ажлыг зохион байгуулдаг.

Сэтгэгдэл:

«    10-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola