Өмнөговь аймгийн Ханбогд сумын номын сангийн товч танилцуулга

Тус номын сан нь анх 1963 онд Улаанбулангийн нэг өрөөнд шагнал урамшилд өгсөн номууд болон цуглуулгын 257 номтойгоор байгуулагдаж кино механикч Н.Ишгомбо хариуцаж байсан ба 1963 онд дахин ном цуглуулах ажил зохион Худалдаа бэлтгэл ангийн ухуулах буланд 1500 гаруй номтой, уншлагын ширээ 1, 2 сандалтайгаар ажиллаж цөөн тооны уншигчдад ном олгодог болж эрхлэгчээр нь Х.Цэдэн-иш ажиллаж байгаад 1966 онд Д.Батаа хүлээн авч клубын нэг өрөөнд 3000 номтой, номын тавиур 2, уншигчийн ширээ 4, нэг ээлжинд 20 гаруй хүн суух 8 сандалтай, номын санчийн ширээ, сандал, карт каталогийн хайрцагтай болон ажиллаж бүх номонд ангилал хийн уншигчдад үйлчилж номын фонд байнгын уншигч жил бүр нэмэгдсээр 1970 оны байдлаар 5450 номтой, 416 байнгын уншигчтай болж нүүдлийн номын сангаар 4 бригадад тогтмол ажиллан хөдөөгийн малчдад номоор үйлчилдэг болсон байна.

1972 онд номын фонд 6500 д байнгын уншигч 467-д хүрч, соёл олон түмний ажил урд онуудынхаас ахицтай явагдаж ирсэн, социалист уралдаанд авсан үүрэг болон жилийн төлөвлөгөөг 10 хоногийн өмнө биелүүлж амжилттай ажилласан байна.

1973 онд номын фонд 7000 д хүрсэн. 1974 оноос Х.Амбаа ажиллаж байгаад улсын номын сангийн зэрэг тогтоолтоор 5-р зэргийн номын сан болсон 2 орон тоотой байх стандартын дагуу 1985 оноос Н.Хүүхэндүү номын санчаар ажилд орж номын тавиур 7 ширхэг, уншигчийн ширээ 20, урт сандал 10, каталогийн шүүгээ 1, нүүдлийн зөөврийн номын сан 6, ном ,сонин ,сэтгүүлийн үзэсгэлэнгийн тавиуртай 19700 гаруй номтой, тогтмол хэвлэлийн ойрын 5-10 жилийн фондтой клубын нэг өрөөнд 2 орон тоотой ажиллаж байсан байна.

Номын фондыг жилд дунджаар 4,5-5 мян-төгрөгний 1-2 мянган номоор баяжуулж, номын фондын баяжилт, уншлага үйлчилгээний төлөвлөгөөг жил бүр тогтмол биелүүлж ирсэн байна.

1985 онд номын сан нь Соёлын төвийн харъяанд 23000 орчим номтой болж 1988 онд улсын тэргүүний Соёлын байгууллага шалгаруулах уралдаанд 3-р байрт орж диплом 1000 төгрөгөөр шагнагдсан байна.

1995 оноос Ш.Түмэнбаяр, 1999 оноос Ц.Өнөрсайхан, 2015 оноос М.Даваасүрэн ажиллаж жил бүр дунджаар 50-с дээш шинэ ном авч фондоо баяжуулан 15-18 төрлийн хэвлэл тогтмол захиалж, 600 гаруй уншигчдад 7000 орчим ном олгон уншуулдаг. *Ном бидний нөхөр* уралдааныг жил бүр уламжлал болгон явуулсаар ирсэн. Нүүдлийн номын санг 4 багт жилдээ 2-3 удаа ажиллуулан малчин уншигчдад хэвлэл, номоор тогтмол үйлчилж ирлээ.

Ном хугацаа хэтрүүлсэн тохиолдолд сануулгын журнал ажиллуулж сануулга өгснөөр уншигчдын ном хугацаа хэтрэлт багасч алга болгох үрэгдүүлэхээс сэргийлсэн үр дүнтэй ажил болж байна.

Одоо тусгай фондын өрөөнд 14800 гаруй номтой, 5 жилийн хэвлэлийн фондтой, орчин үеийн уншигчдын 20 хүний сандал ширээтэй, программд бүх номоо шилжүүлэн ажиллаж байна.

Энэ программд шилжсэнээр уншигчид номын фондонд байгаа 14800 номыг компьюетар ашиглан дуртай номоо захиалан уншигчийн үнэмлэх ашиглан үйлчлүүлэх бололцоотой юм.

Сэтгэгдэл:

«    11-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola