Дархан-Уул аймгийн Төв номын сан “НОМЫН САН МАЛЧДАД” АЯН АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЛЭЭ.

"НОМЫН САН МАЛЧДАД” АЯН АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИЛЭЭ.
Аймгийн "Ном” дэд хөтөлбөрийн хүрээнд Дархан сумын Малчин багийн ИНХ, аймгийн төв номын сан, Од цогцолбор сургуулиуд хамтран "Номын сан малчдад” аяныг амжилттай хэрэгжүүллээ.
Номын хандивын аян өрнүүлэх, хандиваар цуглуулсан номнуудаа хөдөөгийн алслагдсан малчдад хүргэх зэрэг ажлуудыг шат дараалалтайгаар зохион байгуулав. Аяны хүрээнд Малчин багийн хөдөөгийн алслагдсан 17 хэсгийн нийт 63 малчин өрхийн 250-300 орчим малчин гэр бүлийн гишүүдэд ном унших боломж олгосон юм. Малчдад нийт 340 ном уншигдахаар олгогдсон байна. Мөн 100 гаруй сонин, 40 орчим сэтгүүл тараагджээ. 
Энэхүү малчдыг соён гэгээрүүлэх аянд зохион байгуулагч аймгийн төв номын сангийн дарга Д.Цэрэндаваа  малчдад өөрийн номноос 50 гаруй ном, ахлах номын санч Г.Нямцэнд 40 ном, ном зүйч Н.Солонго 20 ном, УҮ-ийн нэгжийн дарга Ц.Долгорсүрэн 36 ном, Од цогцолбор сургуулийн сурагчид 20 ном, Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ ХК хамт олон 244 ном тус тус хандивлалаа. 

Сэтгэгдэл:

«    6-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola