Доктор профессор Ц.Уранчимэг МУҮНС-д бүтээлийн дээжээсээ хандивлалаа

Доктор профессор Ц.Уранчимэг МУҮНС-д бүтээлийн дээжээсээ хандивлалаа

 МУҮНС-д АНУ-ын Бёркли Их Сургуулийн Зүүн Өмнөд Ази Судлалын Хүрээлэнгийн "Монголыг дэмжих хөтөлбөр”-ийн зохицуулагч, доктор профессор Цүлтэм овогтой Уранчимэг зочилж бүтээлийн дээжээсээ хандивлалаа. Профессор Ц. Уранчимэг нь Өрнөдөд урлаг судлалаар хамгаалсан Монголын анхны судлаач эрдэмтэн юм. 2009 онд Бёркли дахь Калифорнийн Их Сургуульд урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалж, 2010 оноос эхлэн эдүгээ хүртэл тус сургуульдаа багшилж байна. Тэрбээр Японы Цукуба хот (1997), АНУ-ын Нью-Йорк (2000), Германы Бонн хот (2001), Хонг-Конгийн Хан-Арт галерей (2011), 9-р Шанхай Биеннале (2012), 56-р Венецийн Биеннале (2015) зэрэг олон улсын хэмжээний олон үзэсгэлэн зохион байгуулж куратороор ажиллаж байсан бөгөөд Монгол улсынхаа урлагийг дэлхий дахинд таниулан сурталчлах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байна. Уранчимэг үүний зэрэгцээ нь Буддын шашны урлаг, Азийн урлагийн түүх, орчин үеийн урлагтай холбоотой ном зохиол, судалгаа шинжилгээний олон арван өгүүлэл бичиж нийтлүүлж ирсэн болно.

 

Доктор профессор Ц.Уранчимэг МУҮНС-д бүтээлийн дээжээсээ хандивлалаа
Доктор профессор Ц.Уранчимэг МУҮНС-д бүтээлийн дээжээсээ хандивлалаа
Доктор профессор Ц.Уранчимэг МУҮНС-д бүтээлийн дээжээсээ хандивлалаа

Сэтгэгдэл:

«    7-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola