Номын сангийн алсын хараа


(Үндэсний зөвөлгөөн)

Засгийн Газрын Хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар, Монгол Улсын Үндэсний номын сангаас "Номын сангийн алсын хараа" Монголын номын санч, мэдээллийн ажилтнуудын үндэсний зөвлөгөөнийг Олон Улсын Номын Сангийн Холбоо (ОУНСХ)-ны удирдамжаар хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.

ОУНСХ "Номын сангийн алсын хараа” цуврал хэлэлцүүлгийг "Хамтдаа ирээдүйг бүтээцгээнэ. Нэгдээрэй!” уриан дор 2017 онд эхлүүлсэн. Дэлхийн номын сангийн салбарын бэрхшээл хийгээд боломжуудыг судлан таних зорилготой тус хэлэлцүүлэгт дэлхийн 190 орны 31 мянга гаруй номын санч дуу хоолойгоо нэгтгэсэн юм. "Номын сангийн алсын хараа” хэлэлцүүлгийг 2017 оны 08-09 сард Монголд зохион байгуулж нийслэл хот болон орон нутгийн номын санчдын саналыг олон улсад хүргэсэн билээ.

2018 оны 03 сард ОУНСХ 190 улсаас ирсэн тайланд үндэслэн дэлхийн номын сангийн салбарын 10 үндсэн чиглэл, боломжийг танилцуулж, хэлэлцүүлгийн хоёрдугаар шатыг дэлхий дахинд албан ёсоор эхлүүлсэн. Энэ шатанд номын сангийн салбарын хэтийн төлөвлөгөө, номын санчдад үлгэр жишээ эх сурвалж болохуйц үйл ажиллагаа, туршлагуудыг багтаасан санааны нөөц санг бүтээхээр ажиллаж байна.

Даяарчлалын эрин үед номын сангийн салбарт тулгараад буй асуудлуулыг даван туулах цорын ганц арга зам бол нийтийг тэгш хамарсан, дэлхий дахины номын сангуудын нэгдмэл, хамтын шийдлүүд гэдэг санааг гол цөмөө болгосон "Номын сангийн алсын хараа” хоёрдугаар хэлэлцүүлгийг 2018 оны 09 сарын 18-нд Үндэсний номын санд зохион байгуулна.

 

Бүртгэл: Дараах холбоосоор бүртгүүлнэ үү. Бид тантай утсаар холбогдож бүртгэлийг баталгаажуулна.
https://docs.google.com/…/1FAIpQLSfTvwVk9czv5xq4ck…/viewform


Хэлэлцүүлгийн тайлангийн хураангуйг монгол хэлээр:
https://www.ifla.org/…/publications/gv-report-summary-mn.pdf
Дэлгэрэнгүй мэдээллийг:
70112397
 www.nationallibrary.mn
https://globalvision.ifla.org цахим хуудаснаас авах боломжтой.


Сэтгэгдэл:

«    9-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola