Хар бухын балгаснаас олдсон дурсгал "Үйсэн дээрх бичиг"- ийн бүрэн хэмжээний зурган цомог хэвлэгдлээ

Хар бухын балгаснаас олдсон дурсгал "Үйсэн дээрх бичиг"- ийн

бүрэн хэмжээний зурган цомог хэвлэгдлээ

Соёл Урлагийн ажилтны баярыг тохиолдуулан МУҮНС-ийн хамт олноос уншигчиддаа зориулан "Хар бухын балгасын Үйсэн дээрх бичиг”-ийн бүрэн хэмжээний зургийн цомгийг хэвлүүлэн бэлэг барьж байна. Булган аймгийнДашинчилэн сумын нутагт орших Хар бухын балгасын туурьт 1970 ондМонгол-Зөвлөлтийн хамтарсан археологийн анги малтлага хийж, тус ангийн удирдагч Х.Пэрлээ, Е.В.Шавкунов нар эвдэрхийсуварганы нурангиас үйсэн дээр монгол төвд хэлээр бичсэн олон тооны гар бичмэл олжээ. Өнөөг хүртэлолдсон археологийн олдвор дунд монгол хэлээр хус модны үйсэн дээр хар бэхээр бичсэн төдий хэмжээний гар бичмэл байгаагүй бөгөөд энэ бичмэлүүдийн нилээд нь монгол хэлээр бичигдсэн байснаараа онцлогтой юм. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор Хар бухын балгаснаас олдсон " Үйсэн дээрх бичиг”- ийг монголын түүх, соёлын "Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр баталж, 31 тоот гэрчилгээ олгосон байдаг. Монгол УлсынҮндэсний Номын санд хадгалагдаж байгаа 1590 нүүр, үртэс холтос үйрмэг нийлээд 2800 гаруй үйсэн дурсгал нь бүрэн эхээрээ зургийн цомог болон хэвлэгдсэн гарлаа.

Уншигч судлаач та бүхнийг энэхүү зургийн цомгийг сонирхон уншихыг урьж байна.

 

Үнэ: 100.000 төгрөг "Соёмбо принтинг"

ХХК Хаяг: УБ хот, Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, "Хүрээ хотхон” Тел: 325052;325250

Хар бухын балгаснаас олдсон дурсгал "Үйсэн дээрх бичиг"- ийн   бүрэн хэмжээний зурган цомог хэвлэгдлээ
Хар бухын балгаснаас олдсон дурсгал "Үйсэн дээрх бичиг"- ийн   бүрэн хэмжээний зурган цомог хэвлэгдлээ
Хар бухын балгаснаас олдсон дурсгал "Үйсэн дээрх бичиг"- ийн   бүрэн хэмжээний зурган цомог хэвлэгдлээ

Сэтгэгдэл:

«    9-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola