“ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛЫН ӨВ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГТ МӨНХӨРЛӨӨ

"ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛЫН ӨВ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГТ МӨНХӨРЛӨӨ

Монгол Улсын Үндэсний номын сан бол Монгол улсын бичиг соёлын өвийн эрдэнэсийн сан хөмрөг юм. Манай хамт олон хүн төрөлхтөний эрдэм оюуны давтагдашгүй гайхамшиг болсон бичиг номоосоо дээжлэн ЮНЕСКО-ийн "Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн бүртгэлийн жагсаалтанд оруулах, Үндэсний баримтат өвийн жагсаалт гаргах, судлах, түгээн дэлгэрүүлэх талаар идэвх чармайлттай ажиллаж байна.

Манай номын сангийн алтан сан хөмрөгт хадгалагдаж буй ховор ном, бичиг соёлын үнэт эрдэнэсээс дээжилсэн энэ цомог эрхэм таны оюуны мэлмийг баясгахын хамт ховор чухаг мэдээллээр мэдлэгийн санг тань баяжуулна гэдэгт гүнээ итгэж байна. Ялангуяа манай залуу үеийнхэнд ном эрдэнэсийнхээ өв уламжлалаас суралцах, хайрлан хамгаалах, арвижуулан цогцлоох урам зориг төрүүлэх нь эргэлзээгүй.

Энэхүү лавлах цомгийг бүтээхэд гүн туслалцаа үзүүлсэн БСШУСЯ, Монголын Урлагийн зөвлөл, зохиолч яруу найрагч Г.Мэнд-Ооёо, "Делоитт Онч Аудит” компанийн захирал Ш.Норжинбат, номын тайлбарыг бэлтгэсэн судлаач Х.Түмэнбаяр, Т.Баярлах, Ч.Гансүх, П.Анхмаа, орчуулагч Г.Дэлгэрмаа, гэрэл зурагчин, дизайнер Ш.Ган-Эрдэнэ нарт талархлаа илэрхийлье.

Монгол улсын Үндэсний номын сангийн эрдэнэсийн сан=Treasuries from the national library of mongolia / Ерөн. зөвлөх Ж.Сэржээ; Орч. Г.Гансүх; Эмхт. Д.Энхтунгалаг.- УБ.: Соёмбо принтинг, 2017.- 166 x.- (МУҮНС).- ISBN 978-99978-2-157-7

Үнэ: 90.000 төгрөг

“ҮНДЭСНИЙ БИЧИГ СОЁЛЫН ӨВ” ГЭРЭЛ ЗУРГИЙН ЦОМОГТ МӨНХӨРЛӨӨ

Сэтгэгдэл:

«    10-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola