"ЦААСАН ӨВИЙН ГЭМТЭЛ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТ”

"ЦААСАН ӨВИЙН ГЭМТЭЛ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТ”

Соёлын баримтат өвийн чухал илэрхийлэл болох цаасан өв нь бусад соёлын өвөөс агуулж байгаа мэдээллийнхээ өргөн цар хүрээтэйгээр эрхгүй ялгардаг. Цаасан өвийн хадгалалт, хамгаалалтын орчин нөхцлийг хэвийн хэмжээнд байлгаж гэмтэл үүссэн баримтын түүхийн үнэ цэнийг алдагдуулалгүй сэргээн засварласнаар баримтат өвийн хадгалалтын хугацааг уртасгаж, судалгаа, шинжилгээний эргэлтэнд оруулан, нийтэд түгээн дэлгэрүүлэх боломжийг бүрдүүлдэг билээ.

Эдүгээ Монголын Үндэсний номын сангийн монгол судлалын сан хөмрөгийн 56 мянган ном судраас 21 мянга гаруй нь гар бичмэл, барын ном судар байна. Мөн 1,5 сая төвд ном судар байгаа хэдий ч түүхийн урт замд элэгдэж муудан, элж хуучирч зайлшгүй сэргээн засварлах шаардлагатай болоод байгаа билээ.

Уг ном нь "Цаас монголчуудын хэрэглээнд”, "Ном судрын гэмтэл”, "Хадгалалт хамгаалалт” гэсэн бүлэгтэй бөгөөд номыг хэрхэн сэргээн засварласан, чухам ямар ном болох тухайд товч тайлбарлан оруулжээ.

Сэргээн засварлалтын бодит ажлыг дэлгэн харуулсан эл ном нь тус салбарт сурч, ажиллаж байгаа судлаач, багш, оюутан хэн бүхэнд зөвлөмж, гарын авлага болох юм.

ЦААСАН ӨВИЙН ГЭМТЭЛ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТ / Д.Энхтунгалаг, Б.Отгонтуяа, Б.Тунгалаг, Г.Ням-Очир; Ред. Д.Энхтунгалаг.- УБ.: Бакус дизайн, 2017.- 130х.- (Монгол улсын Үндэсний номын сан).

Үнэ: 20.000 төгрөг


Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    10-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola