МОНГОЛЫН УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САН “ЭРДЭНЭСИЙН САН”

МОНГОЛЫН УЛСЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САН “ЭРДЭНЭСИЙН САН”

Монгол түмэн маань ном судрыг эрхэмлэн дээдэлж, шүтэн биширдэг эртний уламжлалынхаа ачаар дэлхийд гайхуулах олон зуун үнэт ховор ном судар цуглуулан хадгалж чадсан юм.

Эдгээр ховор, үнэт ном судрын ихэнх нь Монголын анхдугаар богд Занабазараас эхлэн шашин төрийг хослон баригч VIII Богд Жавзандамба хутагтыг хүртэл Богдуудын цуглуулсан, орд өргөөндөө нандигнан хадгалж асан судар ном байдаг. Басхүү 1920-оод онд Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онхудын Жамъян тэргүүтэй эрдэмтэд махран цуглуулж, 1924 онд Улсын номын сангийн эрдэнийн сан хөмрөгийг байгуулсан түүхтэй.

Иймээс Монгол улсын Үндэсний номын сангаас эрхлэн хэвлүүлж буй "Эрдэнэсийн сан"-даа анхдугаар богд Занабазарт Төвдийн V далай лам Лувсанжамцын бэлэглэсэн 111 боть Жалзэ тэмбан ганжуур, тавдугаар Богдод далай ламаас бэлэглэсэн "Долоон эрдэнийн ганжуур”, VIII Богдод зориулан Монгол дархчуудын цалин цагаан мөнгөөр урласан Сандуйн Жүд, Доржжодба зэрэг нандин өвөө дээжиллээ. Эдгээр ном судрууд VIII Богдын номын сангаас өвлөгдөн ирсэн юм. Мөн О.Жамъян гүний залж ирсэн "Лу.Алтан товч”, Монгол шунхан Данжуурын 226 боть, Монгол бичмэл Ганжуур зэрэг үнэт ховор ном судруудаа "Монгол улсын Үндэсний номын сангийн Эрдэнэсийн сан”-даа дэлгэн үзүүлж байна.


МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ НОМЫН САНГИЙН ЭРДЭНЭСИЙН САН / Ерөн. зөвлөх Ж.Сэржээ; Номын тайлбарыг Ж.Сэржээ, Т.Баярлах, Ч.Гансүх; Англи хэлнээ орч. Г.Гансүх; Эмхт. Д.Энхтунгалаг.- УБ.: Соёмбо принтинг, 2017.- 166х.- (Монгол улсын Үндэсний номын сан).- ISBN 978-99978-2-157-7.

Үнэ: 35.000 төгрөг


Сэтгэгдэл:

«    10-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola