МУҮНС-гийн хамт олон номын сан сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа

Монгол улсад орчин цагийн номын сан үүсч, Монгол улсын Үндэсний номын сан байгуулагдсаны 97 жилийн ойн хүрээнд номын санг сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа.

Монгол түмнийхээ бичиг соёлын гайхамшигт өвийг хадгалж хамгаалан, түгээн дэлгэрүүлж ирсэн МУҮНС байгуулагдсан түүхэндээ Судар бичгийн хүрээлэнгээс эхлэн Улсын номын сан, Улсын нийтийн номын сан, Улсын төв номын сан, Үндэсний номын сан нэрээр үйл ажиллагаагаа явуулж 97 жилийн баяртай золгож байна. Ойн баярын хүрээнд 2018 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр "Номын сан - өчигдөр, өнөөдөр" сэдэвт номын сангийн түүхтэй холбогдолтой архивын баримт бичгүүд, бичгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн үзэсгэлэнг 100 гаруй бүтээлээр дээжлэн үзүүллээ.

Үзэсгэлэнгийн нээлтэнд БСШУЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэн, ахлах мэргэжилтэн Б.Баяраа, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газрын мэргэжилтэн Д.Бямбасүрэн нар оролцож, баярын мэндчилгээ дэвшүүллээ. Энэхүү өдөрлөгийн хүрээнд Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, ахмад номын санч М.Баянзулын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан "Магсарын Баянзул” бүтээлийн үзэсгэлэн, 55 ном, 131 нийтлэл нийт 186 материал хамруулсан санамж өгөх номзүйн бүртгэлийг Мэдээлэл, арга зүй эрдэм шинжилгээний хэлтсээс эрхлэн гаргалаа.

Монгол улсын Үндэсний номын сангийн хамт олон 97 жилийн ойн өдөр уншигч, үйлчлүүлэгчиддээ номын сангийн үйл ажиллагаагаа сурталчлах олон ажлуудыг зохион байгуулж байгаа бөгөөд шинэ уншигч бүртгэл, болон сунгалтыг 50 хувийн хөнгөлөлттэй үйлчилж, "Номын сангийн мэргэжлийн номын үзэсгэлэн”-г гарган, төрөлжсөн уншлагын танхимуудаас нийт 12 "Азтай уншигч”-ийг шалгаруулж номын бэлэг барилаа.

Сэтгэгдэл:

«    12-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola