ХЯТАД, МОНГОЛ ОРЧУУЛГЫН НОМ ХЭВЛЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ СЭДЭВТ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

Монгол улсын Үндэсний номын сан "Нэг бүс, нэг зам” Хятадын соёл судлал, орчуулгын судалгааны төв, МУИС-тай хамтран Монгол дахь хятад судлалыг хөгжүүлэх, Хятад, Монголын соёлын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, соёлын солилцоог түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хятад, Монгол орчуулгын ном хэвлэлийн өнөөгийн байдал сэдэвт хурлыг зохион байгууллаа.

Тус хуралд Бээжингийн Хэл, соёлын сургуулийн профессор, Хятадын соёл судлал, орчуулгын судалгааны төвийн захирал Хуан Зою, Бээжингийн хэл, соёлын сургуулийн профессор, Хятадын соёл судлал, орчуулгыг дэмжих хорооны захирал Ху Баофен, Zhejing Publication United Group-ийн зохиогчийн эрхийн асуудал хариуцсан менежер Фу Шансан, Formax BPO Beijing Inc-ийн ерөнхий менежрийн орлогч Чен Мин, Хятадын соёл судлал, орчуулгыг дэмжих хорооны туслах судлаач Ху Донхао, Хятадын соёл судлал, орчуулгыг дэмжих хорооны туслах судлаач Бай Ке нар зочноор оролцлоо.

Хятад, Монгол хоёр орны судлаач, эрдэмтэн, мэргэжилтнүүд биечлэн нүүр тулж мэдлэг, туршлагаа хуваалцаж, олон талт хамтын ажиллагааны эхлэл болсон ба МУИС-ийн Хамтын ажиллагааны хэлтэс, Ази судлалын тэнхим, Боролдой студи, Тагтаа паблишинг, Непко, Мон судар, Адмон, Зохист дорно хэвлэлийн газрууд болон Монголын зохиолчдын хорооны зохиолч уран бүтээлчид орчуулагчдаас МУСГЗ зохиолч Х.Чилаажав, нийтлэгч Б.Цэнддоо, орчуулагч Д.Болдбаатар, Н.Энхбаяр, Ч.Содбилэг нар оролцож, Хятад, Монгол дахь хэвлэн нийтлэлийн өнөөгийн байдал, Монгол дахь Хятад судлалын шинэ хөгжил, Орчин үеийн хятадын уран зохиол орчуулагдаж, олон улсад түгсэн байдал гэсэн сэпвийн хүрээнд илтгэл хэлэлцүүллээ.

Мөн Тагтаа Паблишинг, Непко Паблишинг хэвлэлийн газрууд Хятадын соёл судлал, орчуулгыг дэмжих хороотой хамтран ажиллах гэрээнд харилцан гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болж, зочид, төлөөлөгчид МУҮНС-гийн Үнэт ховор номын үзэсгэлэн, Хятадын утга зохиолын орчуулгын бүтээлүүд номын үзэсгэлэнг үзэж сонирхлоо.

ХЯТАД, МОНГОЛ ОРЧУУЛГЫН НОМ ХЭВЛЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ СЭДЭВТ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
ХЯТАД, МОНГОЛ ОРЧУУЛГЫН НОМ ХЭВЛЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ СЭДЭВТ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
ХЯТАД, МОНГОЛ ОРЧУУЛГЫН НОМ ХЭВЛЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ СЭДЭВТ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
ХЯТАД, МОНГОЛ ОРЧУУЛГЫН НОМ ХЭВЛЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ СЭДЭВТ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
ХЯТАД, МОНГОЛ ОРЧУУЛГЫН НОМ ХЭВЛЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ СЭДЭВТ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
ХЯТАД, МОНГОЛ ОРЧУУЛГЫН НОМ ХЭВЛЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ СЭДЭВТ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
ХЯТАД, МОНГОЛ ОРЧУУЛГЫН НОМ ХЭВЛЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ СЭДЭВТ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО
ХЯТАД, МОНГОЛ ОРЧУУЛГЫН НОМ ХЭВЛЭЛИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛ СЭДЭВТ ХУРАЛ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

 



Сэтгэгдэл:

«    12-р сар 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola