“Марк 21 форматыг дэмждэг Коха програм ашиглаж буй номын сангуудын каталогч, номзүйчдийн хэлэлцүүлэг” МУҮНС-д боллоо.

"Марк 21 форматыг дэмждэг Коха програм ашиглаж буй

номын сангуудын каталогч, номзүйчдийн хэлэлцүүлэг” МУҮНС-д боллоо.

Монгол Улсын Үндэсний номын сангаас санаачлан МАРК 21 форматыг дэмждэг Коха програмыг ашиглаж буй номын сангуудын каталогийн мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх зорилгоор "МАРК 21 форматын хэлэлцүүлэг”-ийг 2018.12.13-ны 14.00 цагт зохион байгуулж нийт 30 орчим төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгийн эхэнд МУҮНС-ийн аргазүйч Г.Гүнжинлхам "Олон улсын Коха системийг Монгол Улсын Үндэсний номын санд нэвтрүүлж буй явц”-н талаар товч мэдээлэл хийж, номын санч Б.Бат-Эрдэнэ "МАРК 21 форматад оруулах номын номзүйн мэдээний талбаруудын тайлбарыг хэрхэн оруулж байгаа талаар” МУҮНС-ийн жишээн дээр танилцууллаа. Номын сангууд өөрсдийн каталогжуулалтын явцад гарч буй зөрүүтэй талбарууд, бэрхшээл, цаашид хэрхэн хамтарч ажиллах, хэрхэн мэдээлэл харилцан солилцох талаар ярилцаж туршлага солилцлоо. Хэлэлцүүлгийн үр дүнд цаашид Коха програмыг хөгжүүлэх улсын хэмжээний ажлын хэсгийг байгуулж, төлөвлөгөө, зохион байгуулалттайгаар хамтран ажиллах, нэгдсэн сургалт, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах, каталогийн мэдээллийг харилцан солилцох боломжийг бүрдүүлэх зэрэг саналыг дэвшүүлж, ажлын хэсгийг байгуулсан үр дүнтэй арга хэмжээ боллоо. Ажлын хэсгийг дараах бүрэлдэхүүнтэйгээр зохион байгууллаа.

1. Т.Хайдав -СУИС, Соёлын сургууль

2. Ж.Баатарсүрэн -МУБИС

3. Л.Гантулга -НСК

4. Б.Бат-Эрдэнэ -МУҮНС

5. Ч.Гансүх -МУҮНС

6. Б.Ариунаа-УИХ-ын номын сан

7. М.Кунай -МУИС

8. Б.Тунгалаг-СУИС

9. Н.Одхүү-ХОТНС

10. Т.Лувсаннямаа-АШУҮИС

Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон нийт номын санчиддаа талархлаа илэрхийлье.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

“Марк 21 форматыг дэмждэг Коха програм ашиглаж буй  номын сангуудын каталогч, номзүйчдийн хэлэлцүүлэг” МУҮНС-д боллоо.

 

“Марк 21 форматыг дэмждэг Коха програм ашиглаж буй  номын сангуудын каталогч, номзүйчдийн хэлэлцүүлэг” МУҮНС-д боллоо.

 

“Марк 21 форматыг дэмждэг Коха програм ашиглаж буй  номын сангуудын каталогч, номзүйчдийн хэлэлцүүлэг” МУҮНС-д боллоо.

 

“Марк 21 форматыг дэмждэг Коха програм ашиглаж буй  номын сангуудын каталогч, номзүйчдийн хэлэлцүүлэг” МУҮНС-д боллоо.

 

“Марк 21 форматыг дэмждэг Коха програм ашиглаж буй  номын сангуудын каталогч, номзүйчдийн хэлэлцүүлэг” МУҮНС-д боллоо.

 


 

Сэтгэгдэл:

«    1-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola