“Дэлхийн яруу найргийн өдөр – Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн 90 жилийн ой” зохиолч, уншигчдын уран бүтээлийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

“Дэлхийн яруу найргийн өдөр – Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн 90 жилийн ой” зохиолч, уншигчдын уран бүтээлийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа
 
 "Дэлхийн яруу найргийн өдөр – Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн 90 жилийн ой” зохиолч, уншигчдын уран бүтээлийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

 

ЮНЕСКО1999 оноос эхлэн "Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг жил бүрийн 3 дугаар сарын 21-нд тэмдэглэн өнгөрөөхийг зарлан тунхагласан бөгөөд энэ жил дэлхийн яруу найргийн өдрийн 20 жилийн ойгоор ЮНЕСКО нь уугуул яруу найргийг онцолж, шударга бус байдлын эсрэг зогсон эв нэгдлийн төлөө соёлыг нэгтгэдэг яруу найргийн онцгой бөгөөд хүчирхэг үүргийг тэмдэглэж байна.

 


Яруу найраг бол хэлний эрх чөлөөт байдлын хамгийн төгс илэрхийллийн нэг билээ. Аливаа ард түмний "соёлын толбо”, онцлог яруу найргаар илэрхийлэгддэг бөгөөд яруу найраг нь бүтээлч сэтгэлгээний эрч хүчийг агуулж тасралтгүй шинэчлэгдэн хөгждөг жамтай. Монголын утга зохиолынхон уг өдрийг халуун дотно хүлээн авч, жил бүр яруу найргийн олон төрлийн ажил өрнүүлдэг уламжлалтай.

Үндэсний номын сан Монголын зохиолчдын эвлэл, Соёл урлагийн их сургууль хамтран энэхүү "Дэлхийн яруу найргийн өдөр”-ийг тохиолдуулан Дорнын их яруу найрагч Төрийн шагналт, МУСГЗ, Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн  мэндэлсний 90 жилийн ойд зориулан их найрагчийн уран бүтээлийн өвийг ард түмэнд дуурсган хүргэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх, үндэсний бахархлыг дархлах замаар үйл хэргийг нь үргэлжүүлэх, сурталчлах зорилгоор зохиолч, уншигчдын уулзалт, хэлэлцүүлэгийг 3 дугаар сарын 21-ны өдөр зохион байгууллаа.

“Дэлхийн яруу найргийн өдөр – Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн 90 жилийн ой” зохиолч, уншигчдын уран бүтээлийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

“Дэлхийн яруу найргийн өдөр – Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн 90 жилийн ой” зохиолч, уншигчдын уран бүтээлийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа   “Дэлхийн яруу найргийн өдөр – Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн 90 жилийн ой” зохиолч, уншигчдын уран бүтээлийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

 

 

 

 


Бэгзийн Явуухулан Завхан аймгийн Жавхлант суманд 1929 онд төрсөн. 1949 онд санхүүгийн техникум, 1959 онд Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль тєгсчээ. "Би хаана төрөө вэ?", "Мөнгөн хазаарын чимээ", "Тэхийн зогсоол", "Хар-Ус нуурын шагшуурга", "Хээр хоносон сар" зэрэг бүтээл туурвижээ. 1964 онд Монгол Улсын төрийн шагнал, 1979 онд соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртжээ. Үндэсний номын сангийн сан хөмрөгөөс түүний туурвисан ном зохиол, тогтмол хэвлэлд нийтлэгдсэн шүлэг яруу найраг, намтар бүтээлийг харуулсан номын үзэсгэлэнг гаргаж, сурталчиллаа.

“Дэлхийн яруу найргийн өдөр – Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн 90 жилийн ой” зохиолч, уншигчдын уран бүтээлийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа“Дэлхийн яруу найргийн өдөр – Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн 90 жилийн ой” зохиолч, уншигчдын уран бүтээлийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа“Дэлхийн яруу найргийн өдөр – Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн 90 жилийн ой” зохиолч, уншигчдын уран бүтээлийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа    

 


 

 

 

Зохиолч уншигчдын уулзалтад  СГЗ, зохиолч, яруу найрагч, Монголын Соёл Яруу найргийн Академийн тэргүүн Г.Мэн-Ооёо мэндчилгээ дэвшүүлж үг хэлж, СГЗ, зохиолч, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга До.Цэнджав "Монголын яруу найргийн үнэт зүйл, хөгжлийн төлөв”, СУИС-ийн Урлаг, утга зохиолын тэнхимийн багш, утга зохиол судлаач, зохиолч Х.Чойдогжамц Б.Явуухулан "Тэхийн зогсоол” дуулийг экзистенциал – феноменологийн үүднээс шинжих нь” гэсэн илтгэлүүдийг тавьж, зохиолч, судлаачид яруу найрагийн хөгжлийн чиг хандлагын талаар судалгааны чухал асуудлыг ярьж, хэлэлцүүлсэн арга хэмжээнд 80 гаруй хүн оролцсон байна.

 “Дэлхийн яруу найргийн өдөр – Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн 90 жилийн ой” зохиолч, уншигчдын уран бүтээлийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

 Яруу найрагч, зураач М.Амархүүгийн бүтээлээр гоёсон Б.Явуухулан яруу найрагчийн

шилмэл шүлгийн түүврийг англи хэлнээ нэмж засварлан. АНУ-с Я.Баатар дэмжлэгээр

дахин хэвлэсэн бөгөөд өнөөдөр дээжээс нь Үндэсний номын сан, МЗЭ болон

зураач М.Амархүү нарт гардуулав.

Энэхүү арга хэмжээнд МУГЖ Л.Чаминчулуун, шавь СУИС-ийн Ярих урлагийн тэнхимийн багш Я.Билгүүнсарын хамт Б.Явуухулан "Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, СУИС-ийн ТУС-ийн багш, жүжигчин СТА Ж.Болор-Эрдэнэ. Ж.Дүүрэнбаяр, С.Ундармаа нар Б.Явуухулан "Дэлхий” шүлгийг уншиж, толилуулсан нь Явуу хэмээх их найрагчийн эцэг өвгөдөөс уламжлан авсан яруу найргийн үг хэллэг нь гүн гүнзгий утга агуулга болон хэзээд хуучрашгүй, яруу тансагийг харуулан уншигч олны сонорыг мялаасан билээ.

“Дэлхийн яруу найргийн өдөр – Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн 90 жилийн ой” зохиолч, уншигчдын уран бүтээлийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа“Дэлхийн яруу найргийн өдөр – Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн 90 жилийн ой” зохиолч, уншигчдын уран бүтээлийн уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

Сэтгэгдэл:

«    4-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola