“Наймдугаар Богд Жавзандамба хутагт шашин төрийг хослон баригч хаан хэмээхийн учир” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна

 

“Наймдугаар Богд Жавзандамба хутагт шашин төрийг хослон баригч хаан хэмээхийн учир” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна

 "Наймдугаар Богд Жавзандамба хутагт шашин төрийг хослон баригч хаан хэмээхийн учир”

сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна

Үндэсний эрх чөлөөний удирдагч, наймдугаар Богд Жавзандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойг 2019 онд орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр зарлиг гаргаж, Монгол төрийн хаан сууринд заларсан, төр шашныг хослон баригч, наймдугаар Богд Жавзандамба хутагт нь өнө эртнээс улбаатай төрт улс, Монголын тусгаар тогтнолыг сэргээн мандуулах их үйл хэрэгт онцгой гавьяа байгуулсан түүхэн хүмүүний гавьяаг мөнхжүүлэх, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, судалгаа хийх, кино бүтээх зэрэг арга хэмжээг зохион байгуулахыг ард иргэд, албан байгууллага бүрд уриалсан билээ.

Монгол Улсын Үндэсний номын сан Монгол улсын хаан VIII Богд Жазандамба хутагтын мэндэлсний 150 жилийн ойд зориулсан "Наймдугаар Богд Жавзандамба хутагт шашин төрийг хослон баригч хаан хэмээхийн учир” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгуулна.

 


Хөтөлбөр

09.30-09.50:  Нээлтийн үйл ажиллагаа

09.50-10.10:  МУИС, Түүхийн тэнхимийн профессор, доктор З.Лонжид

"Богд хааны зарлигаар шинээр бүтээсэн бурхан шүтээн"

10.10-10.30:  ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор О.Батсайхан

"1911 оны Монголын үндэсний хувьсгалын удирдагч, эцэг VIII Богд Жавзандамба хутагтын

үйл ажиллагааг бодитоор үнэлэхүй

10.30-10.50:  Богд хааны ордон музейн эрдэм шинжилгээний ажилтандоктор Б.Няммягмар

"Хос ёст төрийн уламжлал"

10.50-11.10:  МУИС,Антродологийн тэнхимийн багш, доктор Ж.Лхагвадэмчиг

"Монголын бурханы шашин, Түвдийн бурханы шашны Жонан урсгалийн тэргүүн

IX Богд Жэвзундамба Хутагт

11.10-11.30:  МБШТГандантэгчэнлин хийдийн Эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Амгалан

"Богдын ордон дахь алба албан тушаал"

11.30-13.00:  Хэлэлцүүлэг


Сэтгэгдэл:

«    4-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola