“Үндэсний Бичиг Үсгийн Баяр – 2019” -ын нээлт боллоо

“Үндэсний Бичиг Үсгийн Баяр – 2019” -ын нээлт боллоо

 

       Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/253 дугаар тушаалын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар нь Үндэсний номын сан, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар, "Бичиг соёл” боловсролын төв, аймаг, орон нутгийн номын сангууд зэрэг боловсрол, соёлын байгууллагуудтай хамтран нэгдсэн төлөвлөгөөний дагуу "ҮНДЭСНИЙ БИЧИГ ҮСЭГ – ТУСГААР ТОГТНОЛ” уриатайгаар "Үндэсний Бичиг Үсгийн Баяр – 2019” -ын нээлт боллоо.

“Үндэсний Бичиг Үсгийн Баяр – 2019” -ын нээлт боллоо 

      Баярын үйл ажилгаагнээж БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "Жил бүрийн тавдугаар сарын эхний долоо хоногт "Үндэсний биичг үсгийн баяр”-ыг улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэдэг сайхан уламжлал  тогтож, жилээс жилд өргөжиж байна. Төрөөс Монгол хэлний тухай, Номын сангийн тухай анхны хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг тус тус соёрхон баталсан нь хос бичигтэн улс болох бэлтгэл ажлыг хангах, монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, соёлын өвийг хадгалах, хамгаалах, судлах, сурталчлан дэлгэрүүлэх, ашиглах өргөн боломжийг нэмэгдүүлсэн юм. Иймээс бичиг үсгийн баярыг улсын хэмжээнд тэмдэглэх ажил нь Төрөөс соёлын талаар баримталж буй бодлого, салбарын хуулийн хэрэгжилтийг сайжруулах, сурталчлах чухал ач холбогдолтой юм” гэв.

     “Үндэсний Бичиг Үсгийн Баяр – 2019” -ын нээлт боллоо

     Нээлтийн үеэр БСШУСЯ-ны "Үндэсний бичиг соёлыг дэлгэрүүлэгч” шагналаар СБД-ийн Ертөнц сургуулийн монгол хэл уран зохиолын багш С.Цэнгэл, Монголын Хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа, Хүүхдийн төв номын сангийн захирал Д.Оюунбилэг, МҮОНРТ-ийн түүхэн өв уламжлалын редакцийн сэтгүүлч Ч.Батбаяр, чөлөөт уран бүтээлч, дизайнер Г.Ганзориг нарыг шагнаж урамшуулав. Шагналыг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг гардуулж, монгол бичгийг түгээн дэлгэрүүлэх үйл үйлст нь амжилт хүссэн юм.

 

 

 

 


“Үндэсний Бичиг Үсгийн Баяр – 2019” -ын нээлт боллоо“Үндэсний Бичиг Үсгийн Баяр – 2019” -ын нээлт боллоо“Үндэсний Бичиг Үсгийн Баяр – 2019” -ын нээлт боллоо 

 

 

 

 

 


 

Мөн энэ үеэр Үндэсний номын сангийн нэрэмжит "Ном цом” шагналаар Хөвсгөл аймгийн нийтийн номын сангийн хамт олныг шагнаж урамшуулав. Монгол Улсын номын сангийн шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт баг хамт олноороо идэвх зүтгэл гарган ажиллаж 2018 оны "Шилдэг нийтийн номын сан”-гаар шалгарсан тул энэхүү шагналыг өргөн барилаа.

 

“Үндэсний Бичиг Үсгийн Баяр – 2019” -ын нээлт боллоо

 “Үндэсний Бичиг Үсгийн Баяр – 2019” -ын нээлт боллоо“Үндэсний Бичиг Үсгийн Баяр – 2019” -ын нээлт боллоо

        2003 оноос хойш жил бүр зохиогддог тус баяр өнөөдрөөс эхлэн 08-ны хүртэл үргэлжилж байгаан чацуу "Үндэсний бичиг үсгийн баяр” номын үзэсгэлэн гарч байгаагийн дээр үндэсний монгол бичгээ хүүхэд залуучууд, хойч үедээ зааж сургах, өвлүүлэх, тэдний бүтээлч идэвхийг дэмжих, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх тухай” 2018 оны 46 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Үндэсний Номын Сангийн "Үнэт Ховор Номын Музей”-д "Даавуун артай соёлын баримтат өв” үзэсгэлэнг нээн толилуулж буй бөгөөд уг үзэсгэлэнгээр Монгол гар бичмэлийн "Донтор” буюу "нүүр ном” гэж хэлж болохоор  уламжлалт өвийг дэлгэн тавьснаараа онцлоготойгоос гадна, даавуун болон торгон дээр бүтээсэн хошуу нутгийн газрын зураг, хаадын тамгатай зарилгууд мөн Монгол Шуудангаас гаргадаг нэн ховор "Торгон Марк”-ын үзвэрүүд гол чимэг болон тавигдсан байгаа.

 

“Үндэсний Бичиг Үсгийн Баяр – 2019” -ын нээлт боллоо“Үндэсний Бичиг Үсгийн Баяр – 2019” -ын нээлт боллоо

 

      Түүнчлэн "Номын сангийн үйл ажиллагааны тайлан боловсруулах аргазүйн зөвлөмж” сэдэвт сургалтыг зохион байгуулсан бөгөөд уг сургалтыг Facebook хуудсаар Live – бичлэг хийн хараахан ирж амжаагүй Нийтийн номын сангын мэргэжилтнүүддээ шууд дамжуулан хүргэсэн.

Үндэсний номын сангийн гадаа талбайд НОМЫН ХУДАЛДАА явагдаж байгаа нь хоёр өдрийн турш үргэлжлэх юм.

Сэтгэгдэл:

«    5-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola