"МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ШИРЭЭНИЙ НОМ"-НЫ АГУУЛГААР УНШИГЧДЫН БАГА ХУРАЛ

"Аймгийн ИТХ, Тэргүүлэгчдээс бүрэн эрхийн хугацаанд баримталж ажиллах үйл ажиллагааны Үндсэн чиглэл, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн хөгжлийн анхдагч орчин болсон гэр бүлийг хөгжүүлэх, тэдний ая тухтай ажиллаж амьдрах орчныг сайжруулах талаар гол бодлого чиглэлээ тодорхойлсон бөгөөд аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаас аймгийн хэмжээнд 2019 оныг "Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласан. 
Гэр бүлийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд Аймгийн ЗДТГ, Төв номын сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Гал голомт үндэсний хөдөлгөөний Дархан-Уул аймгийн салбар хүрээ хамтран "Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Д.Мөнхөө нарын эмхтгэсэн "Монгол гэр бүлийн ширээний ном”-ыг төрийн болон төрийн бус байгууллагуудын ажилтан, албан хаагчид, иргэдэд уншиж судлуулан, түгээн дэлгэрүүлж, харилцан бие биенээсээ суралцах, тэдэнд гэр бүлийн харилцаа соёл, эрүүл мэнд, эрхзүйн мэдлэг олгох зорилгоор өнөөдөр /2019.05.15/ уншигчдын бага хурлыг зохион байгууллаа.
Уншигчдын бага хуралд Аймаг, сумын харъяа төрийн болон төрийн бус байгууллагуудын эцэг эхийн зөвлөлийн дарга, гишүүд, их, дээд, ЕБС-иудын нийгмийн ажилтан, номын санчид, иргэдийн төлөөлөл оролцсон бөгөөд "Монгол гэр бүлийн ширээний ном”-ны "Гэр бүл-нийгмийн анхдагч орчин”, "Гэр бүл-нөхөн үржихүйн эрүүл мэнд”, "Монголын дэвшилтэд соёл, уламжлал, ёс заншил ба орчин үе”, "Гэр бүл эрүүл амьдралын анхдагч орчин болох нь”, "Ахмад гэр бүл ба ач санах ухаан” зэрэг бүлгүүдээр илтгэлүүд тавигдсан юм.
"МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ШИРЭЭНИЙ НОМ"-НЫ АГУУЛГААР УНШИГЧДЫН БАГА ХУРАЛ "МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ШИРЭЭНИЙ НОМ"-НЫ АГУУЛГААР УНШИГЧДЫН БАГА ХУРАЛ "МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ШИРЭЭНИЙ НОМ"-НЫ АГУУЛГААР УНШИГЧДЫН БАГА ХУРАЛ
"МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ШИРЭЭНИЙ НОМ"-НЫ АГУУЛГААР УНШИГЧДЫН БАГА ХУРАЛ "МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ШИРЭЭНИЙ НОМ"-НЫ АГУУЛГААР УНШИГЧДЫН БАГА ХУРАЛ
"МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ШИРЭЭНИЙ НОМ"-НЫ АГУУЛГААР УНШИГЧДЫН БАГА ХУРАЛ "МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ШИРЭЭНИЙ НОМ"-НЫ АГУУЛГААР УНШИГЧДЫН БАГА ХУРАЛ
"МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ШИРЭЭНИЙ НОМ"-НЫ АГУУЛГААР УНШИГЧДЫН БАГА ХУРАЛ
"МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ШИРЭЭНИЙ НОМ"-НЫ АГУУЛГААР УНШИГЧДЫН БАГА ХУРАЛ "МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ШИРЭЭНИЙ НОМ"-НЫ АГУУЛГААР УНШИГЧДЫН БАГА ХУРАЛ
"МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ШИРЭЭНИЙ НОМ"-НЫ АГУУЛГААР УНШИГЧДЫН БАГА ХУРАЛ
"МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ШИРЭЭНИЙ НОМ"-НЫ АГУУЛГААР УНШИГЧДЫН БАГА ХУРАЛ
"МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ШИРЭЭНИЙ НОМ"-НЫ АГУУЛГААР УНШИГЧДЫН БАГА ХУРАЛ
"МОНГОЛ ГЭР БҮЛИЙН ШИРЭЭНИЙ НОМ"-НЫ АГУУЛГААР УНШИГЧДЫН БАГА ХУРАЛ

Сэтгэгдэл:

«    6-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola