“Эх үрийн нандин хайр” өдөрлөгийг хамтран зохион байгууллаа

"Эх үрийн нандин хайр” өдөрлөгийг хамтран зохион байгууллаа

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ШШГЕГ-ын харьяа нээлттэй хаалттай хорих 407-р ангид хүмүүжиж буй ээжүүдийг хүүхдүүдтэй нь  уулзууллаа. Эх үрсийн нандин хайр өдөрлөгийг "УЛСТӨРЧ” хэвлэл мэдээллийн байгууллага таван жилийн ойн нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан ШШГЕГ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран анх удаагаа зохион байгууллаа.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Нээлттэй, хаалттай хорих 407-р ангид одоогоор 200 гаруй хүмүүжигч, ял шийтгүүлж байгаа аж.

“Эх үрийн нандин хайр” өдөрлөгийг хамтран зохион байгууллаа
 

"Эх үрийн нандин хайр” өдөрлөгийг хүмүүжигч ээжүүдийг ар гэрийхэнтэй нь, хүүхдүүдтэй нь уулзуулж, дурсгалын зураг татуулан, ар гэрийнхэнд нь хадгалуулж, Монгол Улсын Үндэсний номын сангийн хамт олноос тус ангийн номын санд 30 нэр төрлийн ном хандивлаж, хүүхдүүдэд үлгэрийн номоор бэлэг барилаа.

 
 
 
 
 
“Эх үрийн нандин хайр” өдөрлөгийг хамтран зохион байгууллаа
 

Ээжийн хайраас хөндийхөн, бусдын халамж, хяналтад өсөж буй хүүхдүүдэд Төрийн банкны зүгээс тус бүр 50 мянган төгрөгийн хадгаламжийн данс нээснээ дуулгаж гардуулан өгсөн бол Үндэсний үйлдвэрлэгч "Ивээл”, "Өүлэн менч”, "Монкрем”, "Маалай Моолой”, Уудаг жимс "Кагоме”, "Өөдлөх зөв зам” авто сургууль, цэцэг хүргэлтийн "Цэцэгт мэндчилгээ” зэрэг хамтрагч байгууллагуудын гарын бэлгийг нандин хайраа ивээсэн ээж, хүүхдүүдэд гардууллаа.

 

Уулзалт өдөрлөгт МУГЖ Ж.Уранчимэг өөрийн шавь залуу дуучин Эрдэнэцэцэгийн хамт хүрэлцэн ирж "Эх үрсийн элбэрэл” дуугаар мялаалга өргөж, ээжүүд хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлж, үрсийн нар гарч, ээжүүдийн ЭЛЭГ ДЭВТСЭН ийм нэгэн түүхэн, ховорхон агшнийг бид хамтдаа бүтээлээ.
 
“Эх үрийн нандин хайр” өдөрлөгийг хамтран зохион байгууллаа

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    6-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola