Батлан хамгаалах их сургуулийн номын сангийн товч танилцуулга

 


Эрхэм  зорилго:

БХИС-ийн төв номын сан нь гадаад дотоодын мэдээллийн сүлжээнд хамрагдах, номын сан хооронд ном, хэвлэл, мэдээллийн бусад материалыг солилцох замаар үйлчилгээнийхээ боломжийг өргөтгөн, сургалтын үйл ажиллагааг дэмжих түшиц газар, чухал нөөц болохын хувьд офицер, багш, суралцагсдад шинжлэх ухааны тодорхой чиглэлээр мэдлэг боловсролоо хөгжүүлэх, өргөн хүрээтэй хүмүүнлэгийн боловсрол эзэмших, мэдээлэл, арга зүйн үйлчилгээ үзүүлэх таатай орчин байна.

БХИС-ийн төв номын сан нь 1926 онд 500 гаруй ном номын санч-клубын эрхлэгч гэсэн 1 хүний орон тоотойгоор анх сууриа  тавьсан бол одоо  2000 онд 6 хүний бүрэлдэхүүнтэй, 2009 оноос бүтцийн өөрчлөлт хийж БХИС”ийн төв номын сан болон 12 номын санч үйлчилгээний 6 ажилтантай болж өргөжин,  эрдэм шинжилгээний уншлагын танхим,  уншлагын "А”, ”Б” танхим, гэрээр ном олгох тасаг, номын фондууд гэсэн зохион байгуулалттайгаар  бүрэлдэхүүн  сургуулийн номын санг харъяалан ажиллаж байна.

БХИС нь багш, оюутан сонсогчдынхоо мэдлэг боловсролоо хөгжүүлэхэд таатай орчин бүрдүүлж 2005-2010 онд номын санг хөгжүүлэх "Номын сан” төслийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Ж. Гүррагчаагийн дэмжлэгтэйгээр хөрөнгийн үүсвэрийг нь шийдвэрлэж  2009 онд номын сангийн барилгыг шинээр ашиглалтанд оруулж цаашид орчин нөхцөлийг нь сайжруулах зорилгоор тодорхой үе шаттай ажлуудыг зохион байгуулан хийж  байна.

2007 оны 4-р сард номын сангийн хайлтын  Lip4U PC Version 1.0 программыг худалдан авч электрон каталогийг хийсэн ба 2009-2010 оны хичээлийн жилд  Lip4U Net Version 1.9 хувилбарыг server компьютерийн хамт авч номын сангийн ажил үйлчилгээг цогц байдлаар электрон хэлбэрээр явуулах болсон төдийгүй уншигчид шаардлагатай мэдээллээ цаг алдалгүй байгаа газраасаа хайлт хийж олж авч байгаа нь уншигч ажиллагсадын талархал хүлээсэн ажил болсон.      

            БХИС-ийн төв номын сан нь жилдээ 15 орчим сая төгрөгийн ном сурах бичгээр фондоо баяжуулдаг ба гадаад дотоодын 60 гаруй нэр төрлийн тогтмол хэвлэлийг 7 сая орчим төгрөгөөр захиалан уншигчдын хүртээл болгодог.

        Монгол улсын засгийн газраас гаргасан "Цахим Монгол” үндэсний  хөтөлбөр, БСШУЯ-ны номын санг хөгжүүлэх бодлого,  БХИС-ийг  2020 хөгжүүлэх Мастер төлөвлөгөөнд электрон номын сан байгуулах ажил тусгагдаж энэ ажлын хүрээнд электрон номын уншлагын танхим байгуулан, БХИС-ийн төв болон  бүрэлдэхүүн сургуулиудын номын сангийн электрон каталогийн нэгдсэн сүлжээ, төрөлжсөн мэдээллийн сан бүрдүүлж улмаар цахим номын санг зохион байгуулах зорилготой ажиллаж байна.

Номын сангийн электрон каталоги нь http://202.72.243.131/  хаягаар интернетэд байрладаг бөгөөд ямар ч хvн, хаанаас орж номын хайлт хийх боломжтой. Электрон каталоги болон номын сангийн хэрэгцээнд зориулан өндөр хурд бvхий компьютер, сервер ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    2-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola