Хөдөө аж ахуйн их сургуулийн номын сангийн товч танилцуулга

ХААИС-ийн төв номын сан

 

Хөдөө  Аж Ахуйн Их Сургуулийн номын сан 1958 онд МУИС-ийн номын сангаас салбарлан 40000 орчим номтой, нэг номын санчтайгаар байгуулагдаж байсан бол өнөөгийн байдлаар 170.000 гаруй боть ном, сурах бичиг, гарын авлага бүхий номын фонд, төв номын сан болон  дөрвөн салбар номын сан, 16 номын санчтайгаар 7000 гаруй байнгын уншигчдад үйлчилж байна.

1998 онд ХААИС-ийн номын сангийн үйл ажиллагааг өргөжүүлж, номын сангийн ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжлийн удирдлага, арга зүй, мэдээллээр хангах үүрэг бүхий ХАА-н төв номын сан болгосон.

2002 онд хөдөө аж ахуйн төв номын сангийн байрыг шинээр ашиглалтанд оруулсан явдал сургалтын орчин, оюутны үйлчилгээг сайжруулахад чухал ач  холбогдолтой үйл явдал болсон.

БСШУЯ-ны сайдын 2001 оны 6 сарын 6-ны өдрийн 180 тоот тушаалын нэгдүгээр заалтаар DDC ангиллыг монгол хэл дээр орчуулан хэвлүүлж номын сангийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр заасны дагуу "Дьюгийн аравтын ангиллыг орчуулах ажилд оролцож, хөдөө аж ахуйн хэсгийг орчуулсан. Мөн фондын ангийг олон улсын номын ангилал /DDC/ -д шилжүүлэх ажлыг эхэлж, шинэ ангилалд номоо бүрэн оруулаад байна.

Номын сангийн үйл ажиллагааг автоматжуулах зорилгоор LIB4U программ дээр номын бааз байгуулах, электрон каталог зохион байгуулах ажлыг 2001 оноос эхэлж бүх номоо оруулж зураасан коджуулаад байна. 2005 оноос номын сангийн үйлчилгээг цахим аргад шилжүүлэн шинээр зураасан кодын үйлчилгээ нэвтрүүлсэн.

Номын сангийн ажилтнуудаас 4 хүн магистрын зэрэг амжилттай хамгаалж, 1 хүн докторантурт сурч байна. ХААИС-ийн төв номын сан Азийн хөгжлийн банкны боловсролын салбарын хөгжлийн хөтөлбөр-ийн "Фондын баяжилт”, Соросын сангийн  "Пушкин 1-7”, "Номын хандив”, Европын холбооны Темпус хөтөлбөрийн " Хүнсний аюулгүй байдал, чанарын сүлжээ”, " Хөдөө Аж Ахуйн эдийн засгийн боловрол”, Канадын болон ногоон алт зэрэг олон төслүүдэд хамрагдан ажилласан.

Номын сан уншлагын танхим, гэрээр ном олгох , тогтмол хэвлэл, лавлагаа ном зүйн үйлчилгээ, ном солилцоо зэрэг уламжлалт үйлчилгээгээр үйлчлэхийн зэрэгцээ шинээр мэдээлэл ном зүйн үйлчилгээ, электрон каталог, интерэнт, хувилан оршруулах, микрофиш, CD, сканнер, зураасан кодын үйлчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна

 

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    2-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola