ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сангийн товч танилцуулга

ШУТИС-ийн Шинжлэх ухаан технологийн төв номын сан

 

Тус номын сан нь профессор багш, оюутан сурагч, эрдэм шинжилгээний ажилтан ажилчин, нийт уншигчдад шинжлэх ухаан, техник, технологийн чиглэлээр мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд орчин үеийн ая тухтай, номын сангийн электрон мэдээлэл арга зүйн нээлттэй орчинд сургалт, судалгааны үйл ажилллагааг дэмжих номын сангийн цогц vйлчилгээ үзүүлэх эрхэм зорилготой.

            ШУТИС-ийн 50 жилийн ойн хүрээнд 2009-2010 оны хичээлийн жилд номын сангийн 7 давхар шинэ барилга ашиглалтанд орсон.

Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан нь 7000м2 талбайтай, 900 суудал бүхий үйлчилгээний 20 гаруй нэгжээр үйлчилгээ үзүүлдэг. 934м2 талбай бүхий 460 суудалтай дохиолол хамгаалалт бүхий оюутны уншлагын танхим,  80 суудалтай чөлөөт сонголттой оюутны уншлагын танхим, эрдэм шинжилгээ болон тогтмол хэвлэлийн уншлага, е-уншлагын танхим, 21 аймгийн боловсролын төв, гадаадын орнуудтай IP технологи,  дижитал презентер (document camera) ашиглан онлайн аудио болон видео сургалт явуулах онлайн хурлын танхим, мултьмедиа студи, онлайн тестийн танхим, u-Class онлайн сургалтын танхим, "Горная книга”, электрон хэлбэрээр эрдэм шинжилгээ, судалгааны  бүтээл унших боломжтой "Русский мир” зэрэг оросын төвууд, Америкийн Монгол судлалын төв, электрон ба цаасан каталог, сурах бичгийн, эрдэм шинжилгээ, судалгааны, гадаад номын төрөлжсөн фондууд, ховор, хуучин ном сэргээн засварлах, олшруулах тоног төхөөрөмж бүхий сэлбэн засах танхим, ном ажилбар, лавлагаа номзүй, сургалт арга зүйн нэгдсэн төв, уулзалтын танхимууд, оюутны бие даалтын танхим, 100  суудалтай сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, 4 хэлний орчуулгын ТМ-602С системтэй эрдэм шинжилгээний хурал зөвлөгөөн явуулах хурлын танхим, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Freedom Scientific, Smart View Xtend, Braille Display, Braille printer, Victor Reader зэрэг сүүлийн үеийн тоног  төхөөрөмж бүхий уншлагын танхим, уулзалтын танхимууд, оюутны холбоо, геологи эрдэс баялгийн музей, архив бичиг хэрэг, бүрэлдэхүүн сургуулиудын сургалтын лабораториуд, зэрэг орчин үеийн мэдээллийн технологийг нэвтрүүлсэн, утасгүй интернетийн (wireless) орчин юм.

Шинжлэх ухаан технологийн төв номын сан  төв болон бүрэлдэхүүн сургуулиудын номын сангаас бүрдсэн нийт 310000 орчим номын фондтой, 1887 суудалтайгаар 52 номын санч, мэдээллийн ажилтан номын сангийн үйлчилгээг нийт уншигчдадаа хүргэж байна.

Шинжлэх Ухаан Технологийн төв номын сан нь үйл ажиллагаандаа LIB4U NET version 1.9 номын сангийн цогц програм хангамжийг ашиглаж үйлчилгээг явуулж байна. Уншигчид номоо номын сангийн электрон каталог http://opac.must.edu.mn/ хаягаар орж хайлт хийдэг. Номын сан өөрийн веб сайт, блогоор дамжуулан уншигчдадаа мэдээллээ  хүргэдэг бөгөөд лавлагааны мэдээллийг онлайнаар холбогдон хүргэж байна.

Нийт номын 48% нь монгол, 40% нь орос, 12% нь англи болон бусад хэл дээрх ном, сурах бичиг эзэлж  байна. Жилд дунджаар 13 000 гаруй ном, сурах бичиг, 90 000 000 гаруй сая төгрөгөөр фондоо баяжуулдаг.

Гадаад дотоодын хэвлэлийн газар, номын сангуудтай хамтын ажиллагааг хөгжүүлж, техник технологийн чиглэлийн е-номоор фонд бүрдүүлж байна.

Цаашид сургалт, судалгаа, шинжлэх ухаан технологийн төрөлжсөн мэдээллийн сангуудыг бүрдүүлэх, мэдээллийн нэгдсэн сүлжээ бүхий олон улсын жишигт нийцсэн электрон номын санг бий болгох, хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр боловсруулан ажиллаж байна.

 

 

Холбогдох хаяг:

Бага тойруу 8-р хороо Сүхбаатар дүүрэг  Улаанбаатар хот, Монгол улс  Ш\х 46\520

Утас: 976-11-314029, 77212224, 324590-1026,1027

Веб сайт: http://www.must.edu.mn/

Майл: Library@must.edu.mn

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:

«    2-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola