Хүүхдийн төв номын сангийн товч танилцуулга

Үүсэл хөгжил

         Хүүхдийн төв номын сангийн товч танилцуулга   Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Хүүхдийн Номын Ордон 2003 оны 5–р сарын 9-нд байгуулагдаж улмаар Засгийн газрын 2004 оны 9-р сарын 15-ны 196 дугаар тогтоолоор хүүхэд залуусыг ном хэвлэл болон мэдээллээр хангах, тэдний мэдлэг хэрэгцээнд зориулсан үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий бие даасан төсөвт байгууллага болон өргөжсөн.

 

Хүүхдийн Номын Ордон байгуулагдсанаар

-       Орчин үеийн техник хэрэгсэл бүхий төрөлжсөн үйлчилгээ үзүүлдэг загвар номын сан боллоо.

-       Олон улсын хамтын ажиллагааны тусламж дэмжлэгтэйгээр дэлхийн номын сангуудын түвшинд ойртохуйц, хүүхэд залуусын хэлний боловсролыг дээшлүүлэхэд зориулагдсан төрөлжсөн соёл мэдээллийн төвүүдийг бий болгов.

-       ЕБС-ийн номын сангуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах төв боллоо.

-       Хүүхдийн төлөө байгууллага болон зохиолч уран бүтээлчидтэй хамтран ажилладаг.

Хүүхдийн Номын Ордны үйл ажиллагаа:

Нийт 8 танхимаар уншигчдад үйлчилдэг. Монгол, англи, герман, орос, хятад болон бусад хэлээр хэвлэгдсэн 80 гаруй мянган ном, хэвлэмэл бус материалууд, сурах бичиг, тогтмол хэвлэлтэй.

Үйлчилгээ:

-       Уншлагын танхимаар үйлчлэх /чөлөөт сонголтоор болон захиалгаар/

-       Бүх танхимууд гэрээр ном,  хэвлэмэл бус материал олгох

-       ЕБС-ийн номын санчдын сургалт семинар

-       Уншигчдад лавлагаа мэдээлэл өгөх

-       Шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн

-       „Шинэ номын мэдээ” товхимол

-       Электрон болон цаасан  каталогоор үйлчилж байна.

 

Соёл олон нийтийн ажил:

-       Зохиолч уншигчдын уулзалт зохион байгуулах

-       Төрөл бүрийн сэдвээр нээлттэй лекц,  ярилцлага, мэтгэлцээн

-       Соёл олон нийтийн ажлыг зохион байгуулах 

-       Үзүүлэнт хичээл /персентаци/, номын сангийн аялал

-       Улс, хотын хэмжээнд хүүхэд залуусын дунд уралдаан, тэмцээн

/ Монгол бичиг, гар зураг, уран уншлагын болон эсээ, зохион бичлэгийн  уралдаан, асуулт хариултын тэмцээн, шилдэг уншигч шалгаруулах арга хэмжээ зэрэг ажлуудыг зохион байгуулж байна./

 

Түншлэгч байгууллагууд:

Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам

Азийн хөгжлийн банкны "Боловсрол Хөгжлийн Хөтөлбөр”

Улсын хэмжээний ЕБС-ийн номын сангууд

Германы ЭСЯ, Гёте-Институт

Швейцарийн Хөгжил Хамтын Ажиллагааны Агентлаг

Монгол Швейцарийн Хөгжлийн Агентлаг

Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн

Тайваний үндэсний Номын сан

Япон дахь "Ротари” клуб

Солонгосын "Койко” байгууллага

 

              1. "Боловсрол хөгжил” танхим

Танхимын онцлог: 16-аас  дээш насны уншигчдад  шинжлэх ухааны бүх салбарын ном болон тогтмол хэвлэлээр  үйлчлэх

Хөмрөг: ШУ-ны бүх салбарын 23000 ном, 20 нэр төрлийн тогтмол хэвлэлтэй. Тус танхим нь уншигчдад захиалгын дагуу монгол номын хөмрөгөөс  ном, хэвлэлийг татаж танхимаар болон гэрээр олгож үйлчилдэг.

Танхим 100 уншигчийн суудалтай.

 

2. "Мөрөөдөл” танхим

Танхимын онцлог: Ерөнхий Боловсролын Сургуулийн 4-9 ангийн сурагчдад үйлчлэх

Хөмрөг: 10000 гаруй монгол номыг  чөлөөт сонголтоор сонгож унших боломжтой

-       4-9 ангийн сурагчдын сурах бичиг

-       Монгол ардын болон дэлхийн үлгэрүүд

-       Орчин үеийн болон гадаадын хүүхдийн уран зохиол

-       10 гаруй нэр төрлийн хүүхдийн сонин сэтгүүл

Танхим 50 уншигчийн суудалтай.

3. ”Их мэдэх” танхим

Танхимын онцлог: Сургуулийн өмнөх нас болон 1-3 ангийн хүүхдийг үлгэрийн далай номын ертөнцөөр аялуулах, тэдний оюун ухаан, хэл яриа, танин мэдэхүйг хөгжүүлэхэд анхааран ажилладаг. Төрөл бүрийн хөгжмийн зэмсэг, тоглоом наадгайнуудтай

Хөмрөг: 2500 орчим ном, хэвлэмэл бус материалтай.

-       Зурагт ном

-       Багш эцэг эхчүүдэд зориулсан сурган хүмүүжүүлэх ухааны ном

-       Комик цуврал ном

-       Танин мэдэхүйн ном

-       Монгол ардын болон дэлхийн сонгодог үлгэрүүдээс

-       1-3 ангийн сурагчдын сурах бичиг

Үйл ажиллагаа:

-       Чанга уншлага

-       Хүүхэлдэйн болон хүүхдийн кино үзүүлэх

-       Үзүүлэнт хичээл

Танхим 18 уншигчийн  суудалтай.

 

              4.”Тайвань” уншлагын танхим

Тайвань Улсын Үндэсний номын сан болон Хүүхдийн номын ордны хамтын ажиллагааны хүрээнд 2009 оны 7 дугаар сарын 9-өөс эхлэн  "Taiwan Reading Garden” танхим байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байна.

Танхимын онцлог: Номын санд зөвхөн ширээн дээр сууж ном уншиж мэдээлэл авдаг гэсэн ойлголтоос арай өөр орчинг бүрдүүлж тохижуулсан танхим юм. Чөлөөт сонголтоор унших боломжтой.   

Зорилго: Тайваний талаарх мэдээллийг  хүүхэд залууст түгээх  

Хөмрөг:  600 гаруй хэвлэмэл болон хэвлэмэл бус материалуудтай / DVD, CD /  

-       Хятад болон англи хэл дээрх Тайваний түүх, соёл, урлаг, зан заншилтай холбоотой ном

-       Хятад болон англи хэлээр дэлхийн сонгодог  зохиол  

-       Тайваний хүүхдийн уран зохиол 

-       Орон судлалын хэвлэмэл болон хэвлэмэл бус материал

Танхим 10 уншигчийн суудалтай.

 

              5. "Япон” номын уншлагын танхим

Танхимын онцлог : Япон орон, япон хэл суралцагсдад ном хэвлэлээр үйлчлэх, мэдээллийг түгээх зорилготой.    

Хөмрөг: Чөлөөт сонголтын фонд бүхий 20 гаруй мянган номтой

-        Японы болон дэлхийн их нэвтэрхий  толиуд

-        Япон –Англи, Англи - Монгол,  Монгол - Япон, Япон - Монгол ханз болон үгийн тайлбар толь бичгүүд

-       Япон хэлний анхан болон дунд шатны сурах бичиг, CD

-       Японы түүх газарзүй, соёл урлаг, эдийн засаг 

-       Эртний болон орчин үеийн хүүхдийн уран зохиол,

-       Япон ардын болон дэлхийн шилдэг үлгэрүүд ,

-       Сонин сэтгүүл  

Танхим 30 уншигчийн  суудалтай

 

               6. "Орос” номын уншлагын танхим

Танхимын онцлог: Шинжлэх ухааны бүх салбарын орос номоор хүүхэд залууст үйлчлэх

Хөмрөг: 15000 ном болон хэвлэмэл бус материалтай. Ойрын фонд 2500 гаруй номтой

-       Орос хэлний тайлбар толь, төрөл бүрийн 2 хэлний толь бичгүүд

-       Нэвтэрхий толь бичиг

-       Оросын уран зохиол

-       Хүүхдийн уран зохиол

-       Орос хэлний сурах бичиг

Танхим 12 уншигчийн суудалтай

 

         7. Германы мэдээллийн номын сан

Танхимын онцлог: Герман орон, герман хэл сонирхогчдыг герман улсын талаарх мэдээллээр хангахад оршино.

Уншигчдад утасгүй чихэвч ашиглан видео болон DVD-г телевизээр үзүүлэх, 10 хүн зэрэг кассет, CD сонсох боломжтой

Хөмрөг:  бүгд 6000 гаруй /4000 гаруй ном, 2000 гаруй аудио видео материал /

  • Герман хэлийг бие даан үзэх дасгал ажлын ном
  • Герман орны талаарх лавлах, нэвтэрхий толь, толь бичиг
  • Хөгжмийн CD, сонсох ном,  CD-ROM, видео болон DVD
  • Сурган, заах арга зүйн материал
  • Германы өдөр тутмын болон долоо хоног тутмын сонин
  • Төрөл бүрийн сэтгүүл
  • Герман хэл дээрх Монголын тухай ном
  • Монгол-Герман, Герман-Монгол толь бичиг
  • Өнөө үеийн германы уран зохиол

Танхим 30 уншигчийн суудалтай.

Утас/Факс: 70118333

 

        8. Швейцарийн соёл мэдээллийн төв

Танхимын онцлог: Швейцарь улсын тухай мэдээллийг хүүхэд залууст түгээх зорилготой.

Швейцарь улсын эдийн засаг, соёл урлаг, боловсрол, хөдөө аж ахуйн болон бусад салбарын талаарх мэдээллийг сурталчлан таниулах  

Хөмрөг: Бүгд 4000 гаруй ном 300 гаруй хэвлэмэл бус  материалтай. DVD-г телевизээр үзэх, кассет, CD сонсох боломжтой.

-       TOEFL, IELTS  шалгалтанд бэлтгэх тестийн ном

-       Оксфордын болон Англи хэлний тайлбар толь,

-       Англи, Франц, Герман хэлээр хэвлэгдсэн уран зохиол

Танхим 24 уншигчийн  суудалтай.

 

Байршил:                                                                            Шуудангийн хаяг:

Сүхбаатарын талбай 3,                                                   Шуудангийн хайрцаг – 17  

Соёлын төв өргөө                                                            Шуудангийн салбар-20А 

 Хүүхдийн Номын Ордон                                                 Улаанбаатар 14200

Улаанбаатар 210620                                                        Монгол Улс                                                                                                                                                   

Гэрээр ном олголт:

-       Хүүхдийн Номын Ордны уншигчийн үнэмлэхтэй байх

-       Иргэний үнэмлэхээ номын санд үлдээх

-       Нэг удаа 4 хүртэлх ном буюу аудио визуал материал авах

-       Ном, хэвлэмэл бус материал тус бүрд 1 хоногийн 100 төгрөг төлнө. /Зөвхөн монгол номын фондын ном 200 төгрөг/

-       Гэрээр авч буй материалаа 1 - 28 хоногийн хугацаатай авч болно

-       Гэрээр авсан материалаа сунгуулах боломжтой.

-       Хугацаандаа буцааж авчраагүй хоног тутам торгуультай.

 

Уншигчийн үнэмлэх шинээр нээлгэхэд:

Насанд хүрэгчид болон оюутнууд:

-       Иргэний үнэмлэх

-       Ажлын болон оюутны үнэмлэх

-       Сүүлийн үеийн 1 хувь зураг

-       2000 төгрөг

ЕБС-ийн сурагчид:

-       Иргэний үнэмлэх

-       Төрсний гэрчилгээ

-       Эцэг эхийн аль нэгний иргэний үнэмлэх

-       Сүүлийн үеийн 1 хувь зураг авчирна.

 

                            

                                                    

Сэтгэгдэл:

Мэдээ мэдээлэл
Номын сангийн ажиллагчид /2015 он/
Төв номын сангийн 2015 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан
Номын сангийн тоног төхөөрөмжийн судалгаа /2015 он/
«    1-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola