Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ТӨВ НОМЫН САНГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

Д.НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ УЛААНБААТАР ХОТЫН НИЙТИЙН ТӨВ НОМЫН САНГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГАУлаанбаатар хотын төв номын сан нь хуучнаар ЗХУ-ын тусламжтайгаар баригдаж, 1980 онд ашиглалтанд орсон. Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 80 жилийн ойг тохиолдуулан БНМАУ-ын АИХТ-дийн 1986 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 207 тоот зарлигаар Д.Нацагдоржийн нэрэмжит номын сан болгосон юм.

 Одоогоор тус номын сан нь 3 тасаг, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд тус бүр нэг салбартай, 82 ажиллагсадтай номын сангийн мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан Нийслэлийн соёл мэдээллийн томоохон төв юм.

Номын фонд нь 500000 орчим боть номтой. Фондын ихэнх хувийг монгол хэл дээрх ном зохиол, тогтмол хэвлэлүүд эзэлдэг. Номын фонд нь байгалийн шинжлэл, хууль, техник, хөдөө аж ахуй, анагаах ухаан, урлаг спорт, уран зохиол, хүүхдийн уран зохиол зэрэг төрөл бүрийн салбарын ном зохиол, лавлах бичиг, нэвтэрхий толь, толь бичгүүд, сонин сэтгүүлээс бүрдсэн.

Манай номын сан нь жилдээ 70000 байнгын уншигч хэрэглэгч, 250000 гаруй ирэгсэд 650000 гаруй ном хэвлэл, бусад материалаар үйлчилдэг.

Тус номын сан нь төв болон харьяа номын сангуудыг орчин үеийн номын сан-мэдээллийн төв болгох зорилт дэвшүүлэн номын сангуудыг хөгжүүлэх, техник технологиор хангах зорилгыг агуулсан том жижиг төслүүдийг боловсруулж ажилласнаар нийтдээ 256000 ам.долларын төсөл амжилттай хэрэгжүүлснээр  уншлага үйлчилгээний цар хүрээ өргөжиж, үйлчилгээ хөнгөн шуурхай чанартай болж, төв номын сан нь дотоод сүлжээнд холбогдож бүрэн автоматжуулагдсан.

1997 онд Олон Улсын Номын сангийн Холбоо /IFLA/-д элссэнээр дэлхийн номын сангуудын арга туршлагыг судлах, түүнээс суралцах боломжтой болсон. Манай номын сангийн хамт олны үүсэл санаачилгаар бүх номын санчдын хурлыг зохион байгуулж, номын санчдын эрх ашгийн хамгаалах үүрэгтэй Монголын номын санчдын холбоог 1995 онд байгуулсан билээ.

Номын сангийн үйлчилгээг автоматжуулах ажлыг 1998 оноос эхэлж дотоод сүлжээг байгуулан Австралийн "Softlink” компаний номын санд зориулсан "Alice for windows” программаар номын болон уншигчдын мэдээллийг компьютерт оруулан баркодон дугаар олгож, улмаар элекрон каталог зохион байгуулж номын сангийн үйлчилгээг бүрэн автоматжуулсан.

2011 оноос "Номын сангийн вэб систем, цахим уншлагын үйлчилгээ” төслийг хэрэгжүүлэн Коха системийг шинээр ашиглаж эхэлсэн бөгөөд Коха систем нь ЮНИКОД стандартыг дэмждэг, интернэтэд суурилсан, Онлайн бусад боломжууд нэмэгдэх боломжтой зэргээрээ давуу талтай юм.

Эдгээр ажлын үр дүнд уншлага үйлчилгээний ажлын цар хүрээ өргөжиж чанар чансаа сайжирч, үйлчилгээ хөнгөн шуурхай болсны зэрэгцээ уншигчдад ном унших, мэдээлэл ашиглах тав тухтай орчинг бүрдүүлсэн юм.

Тус номын сан нь 1999 онд "Хэрэглэгчдийн найдвартай түнш” байгууллага цол өргөмжлөл, 2005 онд "Монголын номын санчдын анхдугаар зөвлөлгөөн”-ийг тохиолдуулан манай номын санг "Номын сангийн мэдээллийн үйлчилгээнд шинэ техник, технилоги нэвтрүүлж уншигч олны оюуныг гэгээрүүлэх ариун үйлсэд” оруулж байгаа хувь нэмрийг  үнэлэн БСШУЯ-ны Өргөмжлөл, 2007 онд Нийслэлийн соёл урлагийн байгууллагын "Шилдэг байгууллага” өргөмжлөлөөр тус тус шагнагдсан.  

http://www.pl.ub.gov.mn/

 

 

Сэтгэгдэл:

Мэдээ мэдээлэл
Номын сангийн ажиллагчид /2015 он/
Төв номын сангийн 2015 оны жилийн эцсийн үйл ажиллагааны тайлан
Номын сангийн тоног төхөөрөмжийн судалгаа /2015 он/
«    1-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola