“СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2019-06-20

 

Үндэсний номын сан нь Монголын ард түмний бичиг үсгийн дурсгалыг хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, үндэсний ном зүйн нэгдсэн мэдээллийн санг байгуулах ажлыг зохион байгуулах, бусад номын санг эрдэм шинжилгээ-судалгаа, мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдлагаар хангах, хэвлэлийн бүтээгдэхүүнийг сэргээн засварлах ажлыг нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах үүрэгтэй.

            Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачлагаар Соёл, урлагийн байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөрлөг” 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 10:00-19:00 цагт Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан. 

“СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр Монгол Улсын Үндэсний номын сан нийгэм, соёлын хөгжилд оруулж буй хувь нэмрийг ард иргэдэд, үйл ажиллагаа, үйлчилгээний цар хүрээ хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 250 брошур танилцуулгыг тарааж, видео танилцуулга бичлэгийг, тайз болон асарт үзүүлж сурталчиллаа.

“СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монголчуудын бичиг үсгийн түүх, ном хэвлэж ирсэн уламжлал арга, номын сангийнхаа сан хөмрөгийн баримтат өв дурсгал, ном хэвлэлийг сурталчлах зорилгоор "Монголчуудын бичиг үсэг, ном хэвлэж ирсэн уламжлалт арга” номын үзэсгэлэн зохион байгууллаа. Уг үзэсгэлэнд номын модон бар дардас хуулбар, нүүдэлчдийн номын соёл, хадгалалт хамгаалалтыг харуулсан тугал, хурганы арьсан баринтаг,   хулсан болон модон хавтас, хулсан үзэг, үнсэн самбар зэрэг нийт 28 ширхэг эд өлгийн зүйлийг дээж болгон толилуулсан үзэсгэлэн нийт оролцогчдын талархлыг хүлээсэн уламжлалт номын соёлыг сурталчилсан арга хэмжээ боллоо.

“СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Өдөрлөгийн үеэр номын сангийн Уншигчийн үнэмлэхийг 50%-ийн хөнгөлөлттэй нээж, номын сангийн үйлчилгээ, үйл ажиллагааг танилцуулж, нийт 47 хүнийг хамруулан Эрдэм шинжилгээний уншлагын танхимын уншигчаар 12 хүн, нийтийн уншлагын танхимын уншигчаар 27 хүнд шинэ уншигчаар бүртгэн, 8 уншигчийн үйлчилгээний сунгалтыг хөнгөлөлтэй үнээр нээж, мөн номын худалдаагаар 5 нэр төрлийн 6 ширхэг ном худалдан борлуулжээ.

“СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Түүнчлэн номын сангийн үйл ажиллагаа, уншигчдад үзүүлэх үйлчилгээ, төрөл, хүртээмж, зохион байгуулсан номын  үзэсгэлэнгийн талаар ярилцлагыг ТV5, ТV9 телевизүүд, ММ агентлаг болон "Зууны мэдээ” сонин, Shuud.mn, Control.mn сайтуудад өглөө.

“СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА    “СОЁЛ УРЛАГИЙН САЛБАРЫН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЗГХА, Соёл урлагийн газартай хамтран иргэдээс соёл урлагийн салбарын үйлчилгээний хүртээмжийг чанаржуулах талаар санал санаачлагыг хүлээн авах, иргэдийн дунд судалгаа явуулж, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдээр үнэлэлт дүгнэлт өгөх ажлыг зохион байгууллаа.

Нээлттэй хаалганы өдөрлөгт ирсэн иргэдээс судалгааг соёл урагийн байгууллагуудын үйлчилгээний соёл, чанар, дутагдалтай тал, үзвэр үйлчилгээнд хэрхэн хамрагддаг хийгээд үнийн талаар 11 төрлийн асуултын хүрээнд авч, оролцогсдын судалгааны үр дүнг дараах графикаар үзүүлэв.

Номын сангийн үйлчилгээ нь хүн амын хүмүүжил, ёс суртахууны төлөвшилд сайнаар нөлөөлж байгаа 90% байгаа нь сэтгэл ханамжийн үнэлгээ, мөн үйлчилгээний чанарыг үнэлгээ 98% гэж хариулсан байна.

 

Сэтгэгдэл:

«    7-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola