Нийтийн уншлагыг дэмжих журам

Төсөл

Нийтийн уншлагыг дэмжих журам

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1. Номын сангийн тухай хуулийн 6 дугаар бүлгийн 24 дүгээр зүйлийн 2-т заасан "Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь уншлагыг дэмжих олон талт арга хэмжээг зохион байгуулах, тэргүүний уншигч-иргэн, гэр бүл байгууллагыг сурталчлах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2. Номын сан болон уншлагын төвүүдийн үйл ажиллагааг дэмжин, нийгмийн бүх салбарт мэдлэг мэдээллийг эргэлтэд оруулан монгол хүний оюун санааны болон эдийн засгийн чадамжийг дээшлүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.

1.3. Ном унших ажлыг бүх нийтийн хэрэглээ болгох зорилгын үүднээс зохион байгуулж буй тогтмол үйл ажиллагаа байгууллагын хамт олны ажлыг нийтийн уншлага гэж үзнэ. Нийтийн уншлагыг дэмжих нь улс орны бүтээн байгуулалтад оролцох хүний хөгжилд зохих хувь нэмэр оруулах ач холбогдолтой юм.

1.4. Энэхүү журмыг өмчийн хэлбэр харгалзахгүй номын сан, албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн дагаж мөрдөнө.

 

Хоёр. Нийтийн уншлагыг зохион байгуулах үйл ажиллагаа

2.1. Уншлагыг нийтийн хүртээл болгох зорилгоор өмчийн хэлбэр харгалзахгүйгээр албан байгууллага бүр уншлагын төвтэй байна. Энэхүү төв нь тухайн албан байгууллагын ажиллагсдыг ном, мэдээллээр хангах зорилгоор ном тогтмол хэвлэлтэй байж, өөрийн үйл ажиллагааны бүрэлдэхүүн болгож ажиллана.

2.2. Албан байгууллагууд уншлагын төвүүдийг ажиллуулахдаа харьяа дүүрэг, орон нутгийн нийтийн номын сангуудтай хамтран ажиллаж, арга зүйн туслалцааг авна.

2.3. Номын клуб, уншлагын газруудыг байгуулахад Соёлын асуудал эрхэлсэн төв байгууллагаас дэмжиж ажиллана.

2.4. Нийтийн уншлагын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсэг байгуулж ажиллана. Ажлын хэсэг нь хэвлэл мэдээллийн байгууллага, номын сан, хэвлэлийн газар, зохиолчдын эвлэл, шинжлэх ухааны байгууллага, төрийн болон ТББ-ын төлөөллөөс бүрдэнэ.

2.5. Монгол уншигчдын уншлагын судалгаа хийдэг Судалгааны төвтэй байна.

2.6. Нийтийн уншлагын хүрээнд хийсэн ажлын тайланг жил бүр судалгааны төвд ирүүлэх бөгөөд төв нь хяналт үнэлгээ шинжилгээ хийн нэгдсэн тайланг Соёлын асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагад хүргүүлнэ.

2.7. Нийтийн уншлагыг дэмжсэн "Номын баяр”, "Номын яармаг” зэрэг үйл ажиллагааг улсын болон орон нутгийн хэмжээнд зохион байгуулна.

2.8. Оюуны соёлын үнэт өв болсон эх хэлийг хамгаалах, өвлүүлэх зорилгоор ардын үгийн урлагийн болон монголын шилдэг зохиолчдын уншлагын уралдааныг жил бүр тогтмол зохион байгуулна.

2.9. Аймаг, сум дүүрэг нь төрөлх нутгаас төрөн гарсан эрдэмтэн, зохиолчдын нэрэмжит уншлагын уралдааныгзохион байгуулж хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна.

2.10. Уншлагыг амьдралынхаа салшгүй хэсэг болгох үйл хэрэгт хүүхэд, залуучууд, гэр бүл, байгууллага хамт олныг татан оролцуулах, тэдний ном унших хүсэл сонирхлыг идэвхжүүлэх зорилгоор "Уншлагын цаг”, "Гэр бүлийн уншлага”, "Уншлагын сар”-ын аяныг улсын хэмжээнд тогтмол зохион байгуулна.

2.11. ЕБС-ийн бага, дунд, ахлах анги бүр 7 хоногт 1 удаа уншлагын цагтай байна.

2.12. Хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн болон олон нийтийн байгууллагууд нийтийн уншлагаар дамжуулан хүүхдийг зөв ёс суртахуунтай иргэн болгон төлөвшүүлэх "Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн олон талт ажлыг өргөн хүрээгээр зохион байгуулна.

2.13. Хорих болон засан хүмүүжүүлэх байгууллагууд зөв ёс суртахууныг төлөвшүүлэхэд чиглэсэн ажлыг уншлагаар дамжуулан зохион байгуулна. Тухайлбал: Ном уншсан хүмүүжигчийн ял шийтгэлээс зохих хоногийг хасах. (Тодорхой тусгана) Үр дүнг нийгмийн ажилтан болон нийтийн өмнө тайлагнах хэлбэрээр тооцно.

2.14. Номын сан, уншлагын төвүүд нь Тусгай бүлгийн уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн стандарт орчныг бүрдүүлж ,уншлагын олон талт үйл ажиллагааг хамтран зохион байгуулна.

2.15. Нийтийн уншлагыг зохион байгуулдаг номын санч, бүх шатны боловсролын байгууллагын багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулна.

Гурав. Уншлагыг дэмжих, сурталчлах үйл ажиллагаа

3.1. Мэдээллийн хэрэгслүүд нь уншлагыг олон нийтийн хүртээл болгоход чиглэгдсэн нэвтрүүлгийн цаг, цахим болон тогтмол хэвлэлийн буланг тогтмол ажиллуулна.

3.2. Нийтэд зориулсан уран зохиол,техник технологи, байгалийн шинжлэх ухааны салбарын тогтмол хэвлэлийг олноор бий болгоход төрөөс дэмжлэг үзүүлнэ.

3.3. Уншигчдын нас сэтгэхүйн онцлогт тохирсон ном зохиолыг тодорхой мэргэжлийн хүмүүс зохиолчидтой хамтран улсын захиалгаар бүтээж нийтийн хүртээл болгоно.

3.4. Нийтийн зорчигч тээврийн хэрэгсэл, нийтийн хоолны газар зэрэг хүн ам олноор цуглардаг газруудад нийтийн уншлагыг сурталчилсан материалуудыг олноор байршуулах, сурагчдын дэвтэр, номын хавчуурга, цүнх зэрэг боломжтой хичээлийн хэрэглэлийн дээр, мөн гар утасны мэдээлэлд монгол ардын оньсого, таавар, онч мэргэн үгс, сургаал үг зэргийг бичиж сурталчилна.

3.5. Нийгэмд ном уншлагын талаар гарч байгаа өөрчлөлт, шинэчлэлт, үр дүн, уншигчдын талаарх мэдээ мэдээллийг тогтмол хүргэх ажлыг хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран гүйцэтгэнэ.

Дөрөв. Урамшуулалын хэлбэр

4.1. "Тэргүүний уншигч-Нацагдорж тэмдэгтэн” шагналаар шагнагдсан хүүхэд залуучуудын ном унших тэргүүн туршлага, арга барилыг нийтэд сурталчлах, алдаршуулах үйл ажиллагааг бүх шатны боловсролын байгууллагын номын сан, нийтийн номын сангууд тухайн жилийн турш зохион байгуулна.

4.1.1.Хүүхэд, өсвөр үеийнхнийг номтой нөхөрлүүлэх, номын орчинг илүү өргөн хүрээнд хөхүүлэн дэмжих, хөгжүүлэх зорилгоор 8-18 насны хүүхдүүдэд "Тэргүүний уншигч - Д.Нацагдорж тэмдэгтэн” шагналыг их зохиолчийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан жил бүр олгоно.

4.2. Аймаг, нийслэл, орон нутгийнЗасаг дарга нар тухайн орон нутагт нийтийн уншлагыг хөгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан уншигч, иргэн,гэр бүл, байгууллага хамт олныг жил бүрийн "Номын баяр”-ын өдөр шагнаж урамшуулна.

4.3.Нийтийн уншлагын түгээн дэлгэрүүлэхэд онцгой гавьяа байгуулж ажилласан төрийн болон төрийн бус байгууллагын удирдлагыг урамшуулах ажлыг Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

 

----0----

Сэтгэгдэл:

«    8-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola