“Монголын нууц товчоо”-г мөнхөд эрхэмлэн дээдлэх тухай

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

2004оны 02 сарын

 18-ны өдөр                                                  №23                                       Төрийн ордон

 

"Монголын нууц товчоо”-г мөнхөд

эрхэмлэн дээдлэх тухай

 

Монголын ард түмэн олон зууныг өртөөлсөн үндэсний соёлын гайхамшигт өв санг бүрдүүлсний дотор ном судрыг эрдмийн дээд эрдэнэ хэмээн сүслэн бүтээж, үнэт эдээр баринтаглан өргөө гэрийнхээ хойморт залж, үр удмаараа гэгээрч боловсрон дээдлэн хадгалж ирсэн гэгээн уламжлалтай билээ.

"Монголын нууц товчоо” бол Монголын их хаадын угсаа гарвал, монголчуудын ахуй амьдрал, үндэсний түүх, хэл бичиг, утга соёл, ардын аман зохиол, бөө мөргөл, зан заншлын их нэвтэрхий толь, монгол хэлний үгийн урлагийн сонгодог бүтээл, нүүдэлчний соёлын үл давтагдах хосгүй шинж чанараараа ижилгүй товойж, үеийн үед гайхагдсаар эрин зууныг эзэлсэн их хуульс, тал нутгийн анхилам үнэр нэвт шингэсэн түүх, он цагийн дарааллын бичиг мөн”.

Монголын бичмэл түүхэн сурвалжийн ууган дээж бичиг, эртнй монгол уран зохиолын гайхамшигт дурсгал энэхүү өв тэгш туурвилыг даяар олноороо мөнх эрхэмлэн, үндэсний бахархлын эрх дархтайгаар дээдлэх зорилгоор Монгол Улсын Үндсэн хуулийн 33-р зүйлийн 1-дэх заалтын 3, Монгол улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9-р зүйлийн 1.12-дугаар зүйлийн 12-дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БУУЛГАХ нь:

1.    Шижир алт, цалин цагаан мөнгөөр чимэглэсэн, эрдэнийн чулуун шигтгээт хосгүй нэг хувь "Монголын нууц товчоо”-г урлан бүтээж Төрийн хүндэтгэлийн өргөөний хойморт залсугай.

2.    "Монголын нууц товчоо”-г айл өрх бүр өргөө гэрийнхээ хойморт залж, сүслэн дээдэлж байхыг Монголын нийт ард иргэдэд зөвлөсүгэй.

3.    "Монголын нууц товчоо”-г цогц хандлагаар эрчимтэй судалж, бүх шатны боловсролын байгууллагын суралцагсдад үе шаттай судлуулахыг нийт эрдэмтэн, судлаачид, багш сурган хүмүүжүүлэгчдэд уриалсугай.

4.    Төрийн хүндэтгэлийн өргөөний хойморт залах "Монголын нууц товчоо”-г урлан бүтээхийг Засгийн газарт чиглэл болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ            Н.БАГАБАНДИ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД            Н.ЭНХБАЯР

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл:

«    1-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola