Монгол Улсын Үндэсний номын сан байгуулах тухай

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

          2008 оны 6 дугаар сарын            

12-ны өдөр                                                               №173                         Улаанбаатар хот

     

 

Монгол Улсын Үндэсний номын сан

байгуулах тухай

 

Номын сан бол хүн төрөлхтний олон зууны тэртээгээс эх суурь нь тавигдаж, эрин зуунуудыг өртөөлсөөр өнөө бидний үед хүрч ирсэн мэдээлэл, эх сурвалж, нөөц болон үйлчилгээний нэн баян сан хөмрөг бөгөөд цаг, мөч бүрийн ундарга нь сэлбэгдэх оюуны хөлгүй далай, зуун зуунд баялаг нь үл дундрах мэдлэгийн яндашгүй уурхай болой.

Монголчууд хүн төрөлхтний буй болгосон номын энэ  их сан хөмрөгт эрт цагаас хувь нэмрээ оруулж олон зууны тэртээ анхны "Чулуун ном” сийлж, 14 дүгээр зуунд анхны модон барын номыг хэвлэж ирсэн нь бидний бахархал мөн.

Монгол улсад 1921 онд шинэ үеийн номын сангийн эх суурь тавигдаж, Монголын соёлын амьдралд онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг цохон тэмдэглэж, мэдээлэл, мэдлэгийн хэмээгдэх XXI зууны эхэнд дэлхийн шинжлэх ухаан, технологийн сүүлийн үеийн ололтод тулгуурласан сан хөмрөг, үйлчилгээ бүхий орчин цагийн номын сан барих зайлшгүй шаардлага бий болсныг үндэслэн, мөн эрдэмтэд, урлаг соёлын зүтгэлтнүүдийн санал, санаачилгыг дэмжиж  Монгол Улсын Үндсэн хуулийн 33.1.3, 34.1 дэх заалтыг тус тус баримтлан ЗАРЛИГ БУУЛГАХ НЬ:

1.    "Монгол Улсын Үндэсний Номын Сан”-гийн шинэ иж бүрэн барилга, байгууламжийг бүтээн цогцлоосугай.

2.    "Монгол Улсын Үндэсний Номын Сан”-г барихад шаардлагатай хөрөнгийг гадаадын буцалтгүй тусламж болон Улсын төсөвт тусгах замаар шийдвэрлэхийг Засгийн газарт чиглэл болгосугай.

3.    "Монгол Улсын Үндэсний Номын Сан” барихад бололцооны хэрээр хувь нэмрээ оруулахыг хувийн хэвшлийнхэн болон нийт ард иргэдэд уриалсугай.

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                                 Н.ЭНХБАЯР

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД                                               С.БАЯР

Сэтгэгдэл:

«    4-р сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-p хороо, Чингисийн өргөн чөлөө-4

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2020 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola