Номын сангийн зөвлөлийн ажиллах нийтлэг журам

Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны

Сайдын 2009 оны 12 дугаар сарын 18-ны

өдрийн 570 дугаар тушаал

 

 

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

 

            "Соёлын тухай” хуулийн 13 дугаар зүйлийн 13.14 дэх хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2009 оны бүтээгдэхүүн нийлүүлэх төлөвлөгөөний 3.1.20 дугаар заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

 

1.               Төв, орон  нутгийн  нийтийн  номын  сан,  бүх шатны сургуулийн дэргэд орон тооны бус "Номын сангийн зөвлөл” ажиллуулсугай.

 

2.               Номын   сангийн   зөвлөлийн   ажиллах   нийтлэг   журмыг   хавсралт   ёсоор баталсугай.

 

3.               Энэ     тушаалын      хэрэгжилтэд       хяналт     тавьж      ажиллахыг      Соёл,  урлагийн бодлогын газар /Г.Эрдэнэбат/-т даалгасугай.

 

 

 

 

САЙД                                                             Ё. ОТГОНБАЯР

 

 

 


   Боловсрол, Соёл, ШинжлэхУхааны

Сайдын 2009 оны 12 дугаар сарын 18-ны

өдрийн 570 дугаар тушаалын хавсралт

 

 

 

Номын сангийн зөвлөлийн ажиллах НИЙТЛЭГ журам

 

Нэг. Нийтлэг зүйл.

 

1.1.        Энэхүү журмын зорилго нь бүх шатны номын сангийн үйл ажиллагааг мэдээллийн болон уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн шинэчлэх, номын сангийн үйлчилгээ, мэдээллийн хангамжийг сайжруулахтай холбоотой асуудлаар дэмжлэг туслалцаа үзүүлэх, зөвлөгөө өгөх үүрэг бүхий номын сангийн зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулахад оршино.

 

1.2.        Номын сангийн зөвлөл нь төв, орон нутгийн нийтийн номын сан, бүх шатны сургуулийн дэргэд ажиллах орон тооны бус нэгж юм.

 

1.3.        Энэхүү нийтлэг журамд нийцүүлэн тухайн байгууллагын ажлын онцлогийг харгалзан ерөнхий менежер "Номын сангийн зөвлөл”-ийн ажиллах журмыг тогтооно.

 

1.4.        Номын сангийн зөвлөл нь:

 

1.4.1.   Номын санг шинэчлэх хэтийн болон жилийн төлөвлөгөөнд санал оруулах;

1.4.2.   Номын сангийн номын баяжилт, ном бүрдүүлэлтийн байдалд дүн шинжилгээ хийх;

1.4.3.   Номын сангийн уншлага үйлчилгээний ажлын чанарыг сайжруулах, уншигчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн ном хэвлэлээр баяжилт хийх санал оруулах;

1.4.4.   Мэдээллийн хангамжийн хүрээ хүртээмжийг нэмэгдүүлэхэд олон нийтийн санал, хүсэлтийг уламжлах;

1.4.5.   Номын сангийн үйлчилгээнд шинэ техник, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, материаллаг баазыг сайжруулах талаар санал, төсөл оруулах;

1.4.6. Номын хангамж хүртээмж, уншлага - үйлчилгээний талаарх судалгааны дүнг хэлэлцэнэ.

 

Хоёр. Зөвлөлийн ажлын зохион байгуулалт

 

2.1. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг байгууллагын ерөнхий менежер томилно.

 

2.2. Зөвлөл нь төвийн болон орон нутгийн захиргаа, боловсрол, соёл, олон нийтийн байгууллага, уншигчдын төлөөлөл бүхий 7-9 гишүүнтэй байна.

 

2.3.        Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Хуралдааныг Зөвлөлийн дарга удирдана.

2.4.        Зөвлөл  нь  жилд  хоёроос  доошгүй  удаа  хуралдана. Шаардлагатай тохиолдолд хугацаа харгалзахгүйгээр хуралдааныг зарлан хуралдуулна.

 

2.5.      Зөвлөлийн гишүүдийн 75-аас доошгүй хувийн ирцтэй тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно.

 

2.6.      Хуралдаанд хэлэлцсэн асуудлаар тэмдэглэл хөтөлж, хуралдаанаас зөвлөмж гаргана.

 

2.7. Зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцэж байгаа асуудлын талаар санал гаргана. Хуралдааны явцад гишүүд тодорхой асуудлаар санал зөрвөл санал хураах замаар шийдвэрлэнэ.

 

Гурав. Зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл, тайлагналт

 

            3.1. Зөвлөл нь номын сангийн уншлага үйлчилгээ, мэдээллийн хүрээ хүртээмжийг нэмэгдүүлэх, номын баяжилтыг сайжруулахад олон нийтийн санал, дэмжлэгийг авах, номын сангийн хөгжлийг боловсронгуй болгоход чиглэсэн үйл ажиллагааг дэмжинэ.

 

3.2.        Зөвлөл  нь  номын  сангийн  үйл  ажиллагаа, уншлага үйлчилгээ, номын бүрдүүлэлт зэрэг асуудлаар үйлчлүүлэгч байгууллага болон уншигч олон нийтийн санал хүсэлтийг судлах, номын сангийн төсвийн зарцуулалтад дүн шинжилгээ хийх, зөвлөмж өгөх зэрэг үйл ажиллагаа явуулна.

 

            3.3. Зөвлөл нь үйл ажиллагаагаа жил бүрийн IV улиралд багтаан тухайн байгууллагын ерөнхий менежер, хамт олны өмнө тайлагнана.

 

 

                                                             

Сэтгэгдэл:

«    9-р сар 2020    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-p хороо, Чингисийн өргөн чөлөө-4

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2020 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola