Б.Н.ЕЛЬЦИНЫ НЭРЭМЖИТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НОМЫН САНГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД МУҮНС-Д АЙЛЧИЛЛАА.

 

Б.Н.ЕЛЬЦИНЫ НЭРЭМЖИТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НОМЫН САНГИЙН

МЭРГЭЖИЛТНҮҮД МУҮНС-Д АЙЛЧИЛЛАА.

        

 

Б.Н.Ельцины нэрэмжит Ерөнхийлөгчийн номын сангийн мэргэжилтнүүд Монгол Улсын Үндэсний номын санд айлчиллаа. Монгол Улсад 55 дахь удаагаа зохион байгуулж буй Монгол, Оросын найрамдалт хамтын ажиллагааны өдрүүдийн хүрээнд өчигдөр ОХУ-ын "Үндэсний” статустай 3 том номын сангийн нэг болох "Б.Н.Ельцины нэрэмжит Ерөнхийлөгчийн номын сан”-гийн системийн ахлах шинжээч Преображенская О.В., ахлах номзүйч Тарасова М.А., Россотрудничества агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын ахлах шинжээч Белунов В.Н. болон Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн мэргэжилтнүүд Монгол Улсын Үндэсний номын сантай танилцаж, ажилтнуудтай уулзалт ярилцлага хийлээ.

 

Уулзалтын үеэр номын сангийн өмнө ид тулгамдаж буй дижиталчлалын талаар түлхүү ярилцаж туршлага солилцов. Энэхүү уулзалт нь манай хоёр номын сангийн хамтын ажиллагааны эхлэл болж өгсөнөөрөө маш өндөр ач холбогдолтой боллоо. Мөн уулзалтанд зориулан МУҮНС-аас "Монголын талаар бичсэн Монгол судлаач орос эрдэмтдийн бүтээл”-ийн үзэсгэлэнг гаргалаа. Дашрамд дурдахад, "Б.Н.Ельцины нэрэмжит Ерөнхийлөгчийн номын сан” нь 2009 онд ОХУ-ын Санкт-Петербург хотод байгуулагдсан бөгөөд дэлхийн хамгийн ховор, залуу номын сангуудын нэгд тооцогддог байна. Энэхүү номын сан нь орчин үеийн хамгийн өндөр зэрэглэлийн техник тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон ба бүх материал нь дижитал хэлбэрээр байдаг байна. Номын сангийн фонд нь 400,000 гаруй түүхийн ховор баримт бичиг, ном болон архивын материалуудын электрон хувилбараас бүрддэг ажээ.

Б.Н.ЕЛЬЦИНЫ НЭРЭМЖИТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НОМЫН САНГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД МУҮНС-Д АЙЛЧИЛЛАА.Б.Н.ЕЛЬЦИНЫ НЭРЭМЖИТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НОМЫН САНГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД МУҮНС-Д АЙЛЧИЛЛАА.Б.Н.ЕЛЬЦИНЫ НЭРЭМЖИТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НОМЫН САНГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД МУҮНС-Д АЙЛЧИЛЛАА.Б.Н.ЕЛЬЦИНЫ НЭРЭМЖИТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НОМЫН САНГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД МУҮНС-Д АЙЛЧИЛЛАА.Б.Н.ЕЛЬЦИНЫ НЭРЭМЖИТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НОМЫН САНГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД МУҮНС-Д АЙЛЧИЛЛАА.Б.Н.ЕЛЬЦИНЫ НЭРЭМЖИТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НОМЫН САНГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД МУҮНС-Д АЙЛЧИЛЛАА.Б.Н.ЕЛЬЦИНЫ НЭРЭМЖИТ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НОМЫН САНГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮД МУҮНС-Д АЙЛЧИЛЛАА.

Сэтгэгдэл:

«    9-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola