Аялал жуулчлалын байгууллагуудад зориулсан хамтран ажиллах урилга

Аялал жуулчлалын байгууллагуудад зориулсан хамтран ажиллах урилга

Хамтран ажиллах урилга

       Монгол Улсын Үндэсний номын сан нь монгол үндэстний төдийгүй хүн төрөлхтний түүх, соёлын тодорхой орон зай, цаг үеийг төлөөлж чадах шинжлэх ухааны асар их ач холбогдол бүхий хосгүй үнэт, үнэт ховор, цорын ганц хувь, дахин давтагдашгүй ховор ном судар, баримтат өвийг хадгалан хамгаалдаг түгээн сурталчилдаг билээ.

      Нүүдэлчин монголчууд эрт дээр үеэс ном, бичиг соёлын асар баялаг өв, дурсгалыг бүтээж ирснийг илэрхийлэх тус номын сангийн "Үнэт ховор ном, судрын музей”-д гадаад, дотоодын жуулчид, олон нийтийг зочлуулж, нүүдлийн соёлыг сурталчлан таниулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүний тоо, төрлийг нэмэгдүүлэх зорилгыг тус тус агуулан "Торгоны замын аялал жуулчлал” төслийн нэгжээс санаачлан нээлттэй хаалганы өдөрлөгийганх удаагаа зохион байгуулах гэж байна.

       Уг музейд ЮНЕСКО-гийн "Дэлхийн баримтат өвийн жагсаалт”-д бүртгэгдсэн "Лу. Алтан товч”, "Монгол шунхан Данжуур”, "Есөн эрдэнийн Ганжуур” зэрэг хүн төрөлхтөний оюуны хосгүй бүтээл хадгалагдаж буйгаас гадна, болгомол хар цаас, даавуу, үйс, модны навчин дээр урласан, есөн эрдэнээр бүтээсэн дэлхийд ховор номууд байна. Тухайлбал, дэлхийн хамгийн бяцхан ном буюу 5см х 4,5см хэмжээтэй, энгийн нүдээр уншигдахгүй ном ч байдаг. Тэрхүү номыг монголын их эрдэмтэн С.Шагж өрхөө бүтээн гэрээ харанхуйлаад, өрхөндөө зүүний сүвэгчийн чинээ өчүүхэн цоорхой гарган хурц нартай өдрүүдэд ганц ширхэг хялгасаар бичсэн гэдэг түүхийг энэхүү музей хүүрнэн өгүүлэх болно. Энэ мэтчилэн нүүдэлчин монголчуудын эртний ном, бичгийн дурсгалын дэлхийд ховор бүтээлүүдийг үзэж сонирхон, түүхийг сонсох боломжийг Бид бүрдүүлж байна.

        Эрхэм тур оператор байгууллагуудыг хамтран ажиллахыг урьж байна.

Хөтөлбөр:

10:00-10:30 Нээлтийн үйл ажиллагаа
10:30-11:00 "МУ-ын үнэт ховор номын музей”-тэй танилцах
11:00-12:00 Хамтын ажиллагааны санал солилцох

 

Хаана:Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, Монгол улсын Үндэсний ном сан, МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит эрдэм шинжилгээний танхим

Хэзээ: 2016 оны 04 сарын 20-ны 10 цагт /лхагва гараг/

Оролцох хүсэлтэй байгууллага доорхи утас болон е-майл хаягаар холбоо барин бүртгүүлнэ үү. /үнэ төлбөргүй, хүний тоо хязгаартай/

Холбоо барих: Төслийн менежер М.Билэгүүн Утас: 8811-3679

                                         Е-майл: beku_mb@yahoo.com

Хүндэтгэсэн, Зохион байгуулагчид:

                                          ·"Торгоны замын аялал жуулчлал” төслийн нэгж

                                          ·Монгол Улсын Үндэсний номын сан

Сэтгэгдэл:

«    1-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola