Монгол улсад орчин цагийн номын сан үүсч, МУҮНС байгуулагдсаны 95 жилийн ойн баярын нээлт боллоо.

Монгол улсад орчин цагийн номын сан үүсч,

Үндэсний номын сан байгуулагдсаны 95 жилийн ойн

баярын нээлтийн арга хэмжээ амжилттай болж өнгөрлөө.

 

Монгол түмнийхээ бичиг соёлын гайхамшигт өвийг хадгалж хамгаалан, түгээн дэлгэрүүлж ирсэн МУҮНС 95 жилийн тэртээ байгуулагдан түүхэндээ Судар бичгийн хүрээлэнгээс эхлэн Улсын номын сан, Улсын нийтийн номын сан, Улсын төв номын сан, Үндэсний номын сан нэрээр үйл ажиллагаагаа явуулж 2016 онтой золгож байна. Номын сан нь 95 жилийн ойн үйл ажиллагаагаа 2016.03.02-ны өдрийн 11.40 минутанд нээлээ. Нээлтийн үйл ажиллагаанд БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Баяраа, соёлын өвийн хэлтсийн  мэргэжилтэн Д.Бямбасүрэн, Соёлын гавъяат зүтгэлтэн Го.Аким, нийтийн болон их дээд сургуулийн номын сангийн удирдлагууд, Соёлын сургуулийн багш нар, номын санчид  нийт 200 орчим зочид төлөөлөгчид оролцлоо. Нээлтийн үйл ажиллагаагаар 95 жилийн ойг угтаж эхлүүлсэн  томоохон ажлууд, болон ойн хүрээнд цаашид хийх ажлуудын талаар товч танилцууллаа.  Үүнд:

·         "МУҮНС-95 жил” нээлт- Нээлтийн үйл ажиллагааг МУҮНС-ийн захирал А.Нансалмаа нээж, БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Б.Баяраа нийт номын санчдад 95 жилийн баярын мэндчилгээ дэвшүүллээ.

·         "МУҮНС-95 жил” видео танилцуулга - 1921 онд Монгол улсад бүх нийтэд үйлчлэх анхны орчин үеийн номын сангийн үүд хаалга нээгдэж, 95 жилийн түүхэн хугацаанд нийтийн болон төрөлжсөн номын сангууд олноороо байгуулагдан соёлын үйлчилгээний хүрээ хүртээмжийг нэмэгдүүлэх, ард иргэдэд мэдлэг мэдээллийг түгээх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан билээ. Ийнхүү номын сан байгуулагдсан цагаас 95 жилийн түүхийг "МУҮНС-95 жил” видео танилцуулгад оруулжээ.

·         "Бид номын санчид” видео танилцуулга - Монгол улсын нийт номын санчид, ном судар бүтээж туурвисан эрдэмтэн мэргэд, монголчуудын оюуны өвүүдийг цуглуулан цогцлоож, ном соёлыг түгээн дэлгэрүүлэхэд гар бие оролцож явсан ахмад номын санчид, үе үеийн уншигчдын баяр юм. Номын их өргөөнд ажиллаж, номын санч гэх нэр хүндтэй алдрын эзэн болж, ном соёлыг түгээж яваа ховор хувь тавилантай азтай хүмүүс бол номын санчид юм. Номын санчдынхаа мэргэжлийн онцлогыг харуулсан "Бид номын санчид” видео танилцуулгад оруулжээ.

·         "МУҮНС-95 жил” фото үзэсгэлэн –Монгол Улсын Үндэсний номын сан нь монголын ард түмний бичиг соёлын эрт эдүгээгийн өв дурсгалыг нандигнан хадгалагч бөгөөд монгол угсаатны тухай ховор үнэт бүтээлүүдийг хадгалж хуримтлуулснаараа дэлхийд томоохонд тооцогдох номын сан юм. "МУҮНС-95 жил” фото үзэсгэлэн нь 1921-2015 онд болсон томоохон үйл явдлуудыг багтаасан номын сангийн түүх юм. Энэхүү түүхэн баримтуудыг энэхүү фото үзэсгэлэнд оруулжээ.

·         Коха номын сангийн цогц программ товч танилцуулга – МУҮНС нь Коха програм нь Шинэ Зеландын нээлттэй эхийн Коха 3.18 хувилбарыг туршилтын журмаар нэвтрүүлж эхлээд байна. 

·         Үндэсний номын сангийн шинэ вэб сайт товч танилцуулга- Монголын номын сангуудын үйл ажиллагааны нэгдсэн мэдээллийн сантай болох зорилгоор зохион байгуулагдаж буй "Шинэчилсэн мэдээлэл, аргазүйн нэгдсэн сангийн ерөнхий танилцуулга бүхий вэб сайтыг танилцууллаа.

·         Номын сангийн мэргэжлийн номын үзэсгэлэнг 115 номоор зохион байгууллаа.

 

МУҮНС-ийн энэхүү нээлтийн арга хэмжээ 95 жилийн ойн эхлэл төдийгүй 2016 оны турш 95 жилийн ойн үйл ажиллагааг угтсан олон бүтээлч ажлуудыг зохион байгуулах юм.  Үндэсний номын сангийн шинэ өргөө цогцлон босч, номын санчид маань дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ үзүүлж, орчин үеийн уншигчдын оюуны хэрэгцээг бүрэн хангах цаг үе удахгүй бүрдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Энэхүү үйлсийг хэрэгжүүлэхэд номын санчид бид бүхэн оюуны түүчээ болох юм. 

 

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

 

 

Сэтгэгдэл:

«    1-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola