Сүхбаатар Аймгийн Баяндэлгэр сумын соёлын төвийн номын сан

  Ардын хувьсгал ялснаас хойш 1921-1960-аад онд манай улсын сум бүрт улаан булан, клуб түүний бүтцэд номын сан, уншлагын газар, кино цэг, орон нутаг судлах танхим үүсэн хөгжсөнөөр оюуны соёлыг түгээн дэлгэрүүлэх үүрэг зорилготой соёл гэгээрлийн байгууллага /Соёлын төв/-ын бүрэн тогтолцоо үүсэх эрх зүйн орчин бүрдсэн байна
1954оноос сумын захиргаа, бага сургуулийн дэргэд 1955 онд хүн эмнэлгийн дэргэд тус тус цөөн тооны номтой ном уншлагын газар байгуулагдан ажиллаж байснаар Баяндэлгэр сумын Номын сангийн үндэс суурь тавигдсан гэж үздэг.
Баяндэлгэр сумын Нийтийн номын сан нь 1960 онд нэгдлийн гишүүдийн үүсгэл санаачлагаар 1уншлагын танхим, 2 номын фондтой номын сангийн 3 өрөө барилга баригдаж   2000 гаруй номтой, албан ёсны 1 номын санч, 1 үйлчлэгчийн орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхэлж  Сүхбаатар аймгийн сумын анхны номын сан болон үүсэж хөгжсөн түүхтэй. Анхны номын санчаар  Буянөлзий гэж хүн ажиллаж байжээ.
Байгуулагдсан цагаасаа эхлэн сумын нийт ард иргэдэд номын сангийн үйлчилгээг үзүүлэх тэдэнд хэрэгцээт ном хэвлэл мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүргэж оюуны эрэлт хэрэгцээг нь хангаж  ард түмнээ соён гэгээрүүлж ирсэн сумын анхны соёлын  байгууллагуудын нэг юм.
Сүхбаатар Аймгийн Баяндэлгэр сумын соёлын төвийн номын сан

Сэтгэгдэл:

«    10-р сар 2019    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 
Үндэсний номын сан

Зуны цагийн хуваарь

/06-09 сар/

Даваа-Баасан: 09:00-17:00

Бямба, Ням: Амарна

Өвлийн цагийн хуваарь

/10-05 сар/

Даваа-Баасан: 09:00-20:00

Бямба, Ням: 09:00-17:00

 

Манай вэб сайт танд таалагдаж байна уу?


 
 

Холбоо барих

Монгол улсын үндэсний номын сан

(+976) 70112396

976-11-323100

director@nationallibrary.mn

www.nationallibrary.mn

Copyright © 2016 Монгол улсын үндэсний номын сан. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.                                                       Вэб сайтыг: "Онлайн Хүрээ" ХХК | Хөгжүүлэгч: Aureola